Америкийн Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 12-р сарын 3    17 цаг 29 минут
  1.  АНУ-ын виз мэдүүлэхэд миний паспортны хүчинтэй хугацаа ямар байх ёстой вэ?

Та АНУ-д байх хугацаанаас хойш доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорттой байх ёстой

  1. Би Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдаж болох уу?

Визгүй Зорчих Хөтөлбөрийн шалгуур хангахын тулд та Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн, машинаар уншигдах паспорттай, 90 хүртэлх хоногоор богино хугацааны ажил хэрэг эсвэл амралтаар зорчих гэж байгаа болон уг хөтөлбөрийн бусад шаардлагыг хангахаас гадна Зорчих Зөвшөөрлийн Цахим Системээс (ESTA) зөвшөөрөл авах ёстой.

  1. ESTA хураамж гэж юу вэ, хэн төлөх ёстой вэ?

ESTA бүртгэл нь Америкийн Нэгдсэн Улс руу Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд зорчигчдоос шаардагдана. ESTA бүртгэлийн хураамж нь $14.00 ам.доллар. Хураамжийг цахим хэлбэрээр бэлэн мөнгөний карт эсвэл доор дурдсан зээлийн картаар төлж болно: Visa, MasterCard, American Express, эсвэл Discover. Хэрэв тохирсон зээлийн карт танд байхгүй бол гуравдагч этгээд (жуулчлалын агентууд, гэр бүлийн гишүүд гэх мэт) таны өмнөөс ESTA хураамж төлөх боломжтой. ESTA бүртгэл татгалзагдсан бол $4.00 ам.доллар төлнө.

  1. Хэрвээ би Америкийн Нэгдсэн Улсад ESTA бүртгэлгүйгээр зорчвол яах вэ?

Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд зорчигчдыг ESTA-аар зөвшөөрөл аваагүй тохиолдолд Америкийн Нэгдсэн Улс руу зорчих тээврийн хэрэгсэлд суулгахгүй байж болно. Хэрвээ та тээврийн хэрэгсэлд суусан бол АНУ-ын хилийн боомт дээр (жишээ нь онгоцны буудал) ирэхэд саатуулагдаж цааш нэвтрэхийг татгалзаж болзошгүй. ESTA-гийн бүртгэл ихэвчлэн хэдхэн минутын хугацаа шаарддаг бөгөөд зөвшөөрлийн хариу хэдхэн секундын дотор ирж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

  1. Хэрвээ би Монгол улсад амьдарч байгаа гуравдагч улсын иргэн бол цагаачлалын бус визийг Монгол улсад мэдүүлж болох уу?

Виз мэдүүлэгчдийг өөрийн байнга оршин суугаа эсвэл харьяалалтай улсад виз мэдүүлэхийг зөвлөдөг. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа ямар ч хүн Монгол улсад виз мэдүүлж болно. Виз олгох эсвэл шийдвэрлэх хугацааны баталгаа байдаггүй. Виз татгалзагдсан тохиолдолд визний мэдүүлгийн хураамж буцаан олгогддоггүй.

  1. Бүх цагаачлалын бус виз мэдүүлэгчид АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст биечлэн ирж ярилцлаганд орох уу?

Ихэнх тохиолдолд тийм. Ярилцлаганд орохгүй байх цөөхөн хэдэн тохиолдол байдаг. Дараах виз мэдүүлэгчид ярилцлаганд биечлэн ирэх шаардлагагүй.

  • A1, A2 виз мэдүүлэгчид (төрийн албан хэргээр зорчигчид), C2, C3 виз мэдүүлэгчид (төрийн албан хаагчид Засгийн газрын албан хэргээр дамжин өнгөрөх) эсвэл G1, G2, G3, G4 виз мэдүүлэгчид (төрийн албан хаагчид, олон улсын байгууллагын шугамаар аялах эсвэл олон улсын байгуулагын ажилтнууд
  1.  Миний цагаачлалын бус визний хугацаа удахгүй дуусах бөгөөд сунгуулах хүсэлтэй байна. Би дахин виз мэдүүлэх шаардлагатай юу?

Цагаачлалын бус визний мэдүүлэг болгон тусдаа үйл явц юм. Та урьд нь визтэй байсан, эсвэл таны цагаачлалын бус визний хугацаа дуусаагүй байлаа ч журмын дагуу дахин шинээр виз мэдүүлэх ёстой.

  1.  Миний паспортын хугацаа дууссан боловч АНУ-ын виз хүчинтэй байгаа. Би шинээр виз мэдүүлэх шаардлагатай юу?

Үгүй. Таны виз хүчинтэй, баларч гэмтээгүй, таны аяллын зорилго танд байгаа цагаачлалын бус визний төрөлд тохирч байгаа бол та хоёр паспорттай (хуучин ба шинэ) зорчиж болно. Мөн хоёр паспортны нэр болон бусад хувийн мэдээлэл адил байх ёстой (гэрлэснээр нэр өөрчлөгдсөн байж болно

Хэрэв таны нэр гэрлэснээр өөрчлөгдсөн бол та Америкийн Нэгдсэн Улс руу аялахдаа хоёр паспорт болон гэрлэлтийн гэрчилгээг авч явна.

  1. Би давхар иргэншилтэй. Америкийн Нэгдсэн Улс руу зорчихын тулд аль паспортаа хэрэглэх ёстой вэ?

Хэрэв та АНУ-ын иргэн биш бол аль ч паспортаа хэрэглэж болох бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст өгөх виз мэдүүлгийн маягтанд бүх иргэншлээ тусгах ёстой. Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд давхар иргэншилтэй/харьяалалтай бол Америкийн Нэгдсэн Улс руу орж гарахдаа АНУ-ын паспортаа ашиглах ёстой.

  1.  Би визээ хэрхэн сунгуулах вэ?

Визний ангиллаас үл хамааран визний хүчинтэй хугацааг сунгаж болохгүй. Та шинээр виз мэдүүлэх шаардлагатай.

  1.  Визний мэдүүлгийн маягтыг цахим аргаар бөглөх ёстой юу?

Тийм, та DS-160 маягтыг бөглөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд ирэхдээ DS-160 маягтын баталгаажуулсан хуудсыг хэвлэж авчрах ёстой.

  1.  "Шийдвэр нь хүлээгдэж буй өргөдөл" гэж юу вэ?

Консултай хийгдсэн таны ярилцлагаас хойш зарим визний мэдүүлгийг дахин хянан боловсруулах шаардлага гардаг бөгөөд энэ нь нэмэлт хугацаа шаарддаг. Энэ тухай таны ярилцлагын дараа танд мэдэгдэх болно. Ихэнх хянан боловсруулалт визний ярилцлагаас хойш 60 хоногийн дотор шийдэгддэг. Нэмэлт мэдээллийг

  1. Би визэн дээрх бичилтийг хэрхэн ойлгох вэ?

Визээ хүлээж авангуут визэн дээрх таны бүх хувийн мэдээлэл зөв эсэхийг нягтална уу. Хэрэв визэн дээрх аливаа нэг мэдээлэл паспортан дээрх мэдээллээс зөрөх эсвэл буруу байх тохиолдолд виз олгосон газартай яаралтай холбоо барина уу.

Виз дуусах огноо бол АНУ руу нэвтэрч болох сүүлчийн өдөр байна. Визний хугацаа нь таныг АНУ-д байх хугацааг заахгүй

  1. Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанд миний виз дуусна. Энэ нь асуудал үүсгэх үү?

Үгүй. Таны визний хугацаа дууссан ч таныг АНУ-д хүрэлцэн ирэхэд Дотоодын Аюулгүй Байдлын Яамны ажилтны зөвшөөрсөн хугацаанд та байж болох бөгөөд энэ хугацааг I-94 маягтанд заасан байх болно.

  1. АНУ-ын хилээр нэвтрэх үйл явц?

Онгоцонд Гаалийн мэдүүлэг болох 6059B маягтыг танд өгнө. Гэр бүлээрээ явж байгаа зорчигчдын хувьд дундаа нэг гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай.

  1.  Америкийн Нэгдсэн Улсаас гарахдаа би I-94 маягтаа хураалгаагүй. Би яах ёстой вэ?

Энэ үйл ажиллагаа нь автоматжиж байгаа бөгөөд хэрэв АНУ руу ороход тань I-94 (цагаан өнгийн) эсвэл I-94W (ногоон өнгийн) маягт олгогдсон бөгөөд эх орондоо буцахдаа уг баримтыг хураалгалгүй паспорттайгаа авч ирсэн бол таны АНУ-аас гарсан мэдээлэл зохих ёсоор бүртгэгдээгүй байх магадлалтай юм.

  1. Би өөрийн ногоон картаа алга болгочихсон юм, АНУ-руу буцаж явахын тулд би яах ёстой вэ?

Хэрэв та АНУ-аас гараад 12 сараас хэтрээгүй байгаа бол boarding foil буюу буцаж нэвтрэх виз авах хэрэгтэй. Үүний тулд ярилцлагын цаг товлох шаардлагатай

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг