Солонгос Улсын Боловсролын Систем

2018 оны 11-р сарын 16    15 цаг 32 минут

  • бага сургууль (6 жил),
  • дунд сургууль (3 жил),
  • ахлах сургууль (3 жил),
  • их дээд сургууль (4 жил)
  • (мэргэжлийн дээд сургууль 2 жил) гэсэн тогтолцоотой.

Бага сургуулийн 6 жил, дунд сургуулийн 3 жилийн сургалт нь албан ёсны сургалт хэмээн тооцогдох бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Бага сургуулийн боловсрол нь суралцах дадал, өдөр тутмын амьдралд шаардлагатай анхан шатны чадвар эзэмшүүлэх, амьдралын үндсэн хэвшилд сургах, зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг. 1 цагийн хичээл нь 40 минут үргэлжилдэг бөгөөд 1~2 ангид эх хэл, математик, зөв амьдрал, ухаалаг амьдрал, хөгжилтэй амьдрал зэрэг амьдралын үндсэн хэвшил хэв маягийн хичээл орох бөгөөд 3~6-р ангид эх хэл, нийгэм/ёс зүй, математик, байгалийн шинжлэх ухаан/хэрэглээний шинжлэх ухаан, биеийн тамир, дуу хөгжим/ дүрслэх урлаг, англи хэл зэрэг хичээлүүдийг үзнэ.

Дунд сургуулийн сургалт 3 жил байдаг. Сурагчийг түүний гэрт хамгийн ойрхон сургуульд хуваарилдаг бөгөөд дунд сургуулийн боловсрол нь бага сургуультай адил заавал эзэмших боловсрол юм. Хэрвээ эцэг эх нь хүүхдээ дунд сургуульд сургахгүй бол торгууль төлнө.Дунд сургуулийн сургалт нь бага сургуулийн боловсрол дээр үндэслэн сурагчдын сурах чадвар бас амьдралд тустай үндсэн чадварыг хөгжүүлэн, ардчилсан нийгмийн иргэний хувьд мэдэх ёстой зүйлийг заах зорилготой.

Ахлах сургууль нь 3 жил суралцдаг. Дунд сургууль төгссөн болон мэргэжлийн шалгалтуудыг өгч тэнцсэн хүн ахлах сургуульд орох эрхтэй. Сургуулийн төрлөөр нь энгийн ахлах сургууль, тусгай мэргэжлийн ахлах сургууль, мэргэжлийн ахлах сургууль, чөлөөт ахлах сургууль гэсэн 4 төрөлд хуваана. Элсэлтийн журам нь хот дүүрэг мөн сургууль тус бүр өөр байдаг. Ахлах сургуульд заавал сурах ёстой биш бөгөөд сургалтын төлбөр болон бусад зардлыг өөрсдөө хариуцана. Сургалтын төлбөр нь бүс нутаг, сургуулиасаа шалтгаалаад өөр өөр байна. Энгийн ахлах сургуулийн хувьд 1 жилийн төлбөр нь 1,200,000-1,500,000 орчим, тусгай мэргэжлийн ахлах сургууль болон чөлөөт ахлах сургууль зэрэг хувийн сургуулиуд нь мэргэжлийн хичээлийн төлбөрийг нэмж төлдөг. Гэвч ар гэр нь хүнд амьдралтай хүүхдүүд үнэгүй сурах, эсвэл төлбөрөөсөө хөнгөлүүлж болно. Ахлах сургууль нь дунд сургуулийн боловсролын үр дүнд суурилан сурагчид өөрийн авьяас чадамжинд тохирсон ажил мэргэжил сонгох чадвар, дэлхийн иргэн болоход шаардлагатай чанарыг эзэмшүүлэхэд голлон анхаарна. 1 цагийн хичээл нь 50 минут үргэлжилэх бөгөөд эх хэл, математик, англи хэл, нийгэм(түүх/ёс зүй), байгалийн шинжлэх ухаан, биеийн тамир, урлаг(дуу хөгжим/ дүрслэх урлаг), хөдөлмөр, гэр ахуй/2 дахь гадаад хэл/ ханз/ хүмүүжлийн хичээлүүд ордог. Сурагчид өөрийн хүссэн хичээлийг сонгон суралцах боломжтой. Бүтээлч биечлэн оролцох үйл ажиллагаа нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа бөгөөд сурагчид дугуйлан бүлгэм, ажил мэргэжилтэй танилцах хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаа зэргээр дамжуулан бусдад туслах, бусдыг ойлгон хүндлэх зан төлөв суух ба өөрийн авьяас чадвар, нөөц бололцоог хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Солонгосын их, дээд сургуулиуд нь мэргэжил, чиглэлээсээ хамаарч 2 болон 4 жилийн сургалттай байдаг. 4 жилийн дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж онолын талын хичээлүүдийг түлхүү үздэг байхад, 2 жилийн техник мэргэжлийн сургуульд ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн технологийг сурдаг. Дээд сургуульд орохын тулд сурагчийн хувийн хэрэг, дүн зохион бичлэг, гадаад хэлний шалгалтын дүнгээр сонгон шалгаруулдаг элсэлтийн шалгалтанд орох юм уу эсвэл жил бүр явагддаг суурь боловсролын түвшин тогтоох шалгалт өгч авсан онооныхоо дагуу өөрийн суралцахыг хүссэн дээд сургуульд бүртгүүлнэ. Сургууль бүрийн оюутан шалгаруулж авах дүрэм журам өөр байдаг тул орох гэж буй сургуулийнхаа болзол шаардлагыг хангасан байх ёстой. Зарим их дээд сургууль “олон соёлт гэр бүлийн хүүхдийг элсүүлэх” элсэлтийг зохион байгуулдаг ба ‘Эцэг эх нь хоёулаа гадаадын иргэн’ байх тохиолдолд болон ‘Гэрлэсэн цагаач’, сурагч ‘бага, дунд, ахлах сургуулиа гадаадад дүүргэсэн‘ зэрэг тохиолдолд “гадаад оюутны тусгай элсэлтийн журмын дагуу бүртгүүлдэг.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг