Их Британи Улсын Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 11-р сарын 16    11 цаг 19 минут

Хэн миний визийг шийдвэрлэх вэ?

Их Британийн  виз болон цагаачлалын  албаны ажилтан таны визний үйл явц болон шийдвэр гаргалт дээр ажиллах болно. VFS Глобал байгууллагын ажилчид таны мэдүүлгийн үр дүнд нөлөөлөх болон визний хариу гаргалт дээр ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно. Хэрвээ VFS Глобалын ажилтан таны мэдүүлэгт нөлөө үзүүлэх гэсэн эрмэлзэлтэй байгааг анзаарвал та Манила дахь Их Британийн  Элчин Сайдын Яамны Визний Үйлчилгээний Төвд бичин мэдэгдэнэ үү. Холбогдох хаягыг Их Британийн виз болон Цагаачлалын Алба  –ны вэб хуудас руу орж харна уу.

Хэрэглэгчийн үйлчилгээний хураамж

Энд дурдсан үйлчилгээнээс сонголт хийх боломжтой. Та эдгээр үйлчилгээг авахын тулд виз мэдүүлгийн хураамж дээр нэмэлт хураамж төлөх хэрэгтэй.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Хэрэглэгчийн төлбөрт үйлчилгээ  хэсгээс орж харна уу.

Хэрхэн виз мэдүүлэх вэ?

Монгол улс дахь Визны мэдүүлэг хүлээн авах төвд хэрхэн виз мэдүүлэх болоод цаг авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Их Британийн Виз болон Цагаачлалын Албаны Цахим хуудаснаас авах боломжтой. Та Визний Мэдүүлэг Хүлээн авах төвийн бүтэн хаяг болоод цагийн хуваарийг визний мэдүүлэг өгөх цагийг тань баталгаажуулсан имэйлнээс харах боломжтой.

Би визний мэдүүлгээ өгөхөөр очиход яах вэ?

Та визний мэдүүлгээ өгөхөөр  ирэхдээ: Визний мэдүүлгээ өгөхөөр баталгаажуулсан  цагаас 15 минутын өмнө ирсэн байх (хэрэв та хоцорсон тохиолдолд дахин цаг авч үйлчлүүлнэ) мөн та биометрик мэдээллээ өгөх хэрэгтэй.

Би юу авч очих хэрэгтэй вэ?

Та ярилцлагад орохдоо доорхи зүйлсийг авчирах шаардлагатай:

  • Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд визний мэдүүлэг өгөхөөр цаг авсан хуудас
  • Нэмэлт Үйлчилгээ авахаар урьдчилан төлсөн бүх баримтууд (Хэрэглэгчийн төлбөрт үйлчилгээ)
  • Бүх нэмэлт материалууд, (таны бичиг баримт ямар нэгэн үдээс, хавчаар гэх мэттэй бол салгана уу)
  • Хэрэв та биометр мэдээлэл өгөх шаардлагагүй болта Их Британийн Хилийн Албаны шаардлагад нийцэх  (45мм х 35мм)паспортны зургийн хэмжээтэй 1 хувь өнгөт зураг өгнө.
  • Одоогийн хүчинтэй пасспорт, боломжтой бол хуучин пасспорт (пасспортууд)

Таны пасспорт виз нааж болохуйц хоосон доод тал нь нэг хуудастай байх шаардлагатай. 

*Танд материалуудаа эх хувиар нь авчрахыг санал болгож байна. Хуулбарыг хүлээн авах боломжтой. Хэрэв та эх хувиар материал өгсөн бол хуулбар авч үлдэх хэрэгтэй. Нэмэлт материалыг хоцорч өөр өдөр авах боломжгүй.

Би Улаанбаатар хотоос виз мэдүүлж байгаа тохиолдолд үйлчилгээний хураамж болох 55 паундыг хэрхэн төлөх вэ?

Улаанбаатар хот дахь Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамж болох 55 паунд төлнө. 2014 оны 10-р сарын 1-ээс өмнө виз мэдүүлэгчид энэхүү хураамжийг VFS UK цахим хуудсаар дамжуулан AccessUK вэб хуудаснаас тусдаа хуудсаар орон төлдөг байсан. Хэрэв та 2014 оны 10-р сарын 1 нд эсвэл энэ өдрөөс хойш виз мэдүүлэх цаг авсан бол та энэ хураамжийг AccessUK вэбээр визний хураамжаа төлөхдөө зэрэг төлж болно. Тус үйлчилгээний хураамж нь таны төлбөрийн мэдээллийн хуудсан дээр Үйлчилгээний Хураамж гэж гарч ирнэ. Ингэснээр та Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд ирэхийн өмнө нэг дор бүх төлбөрөө хийх боломжийг олгож байгаа юм.

Ямар материалуудыг би өгөх вэ?

Таны пасспорт (хуулбараар). Таны пасспорт хуулиар хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх. Та визээ мэдүүлэх үед болон Их Британи руу яваад эргэж ирэх хүртэл таны пасспорт хүчинтэй байх шаардлагатай.

  • Таны визний мэдүүлэгтэй холбоотой бүхий л нэмэлт бичиг баримтууд хуубартай байх хэрэгтэй (Англи орчуулга заавал хийгдсэн байх)
  • Та хэрэв оноонд суурилсан виз мэдүүлж бөглөж байгаа бол нэмэлт маягтуудыг бөглөн гарын үсэг болоод он сар өдрөө тавьж гүйцээнэ үү.
  • Өөр улсуудруу зорьчиж байсныг нотлох хуучин паспорт

    Би ярилцлагад орох шаардлагатай юу?

Хэрэв та TIER-4 оюутны виз мэдүүлж байгаа бол визний мэдүүлэг хүлээн авах төв дээр богино хэмжээний ярилцлаганд орно. Та онлайнаар цагаа авч байхдаа PBS Tier-4 гэсэн сонголтыг сонгоно уу.

Оюутнаас бусад виз мэдүүлэгчдийн хувьд Их Британийн Виз болон Цагаачлалын Албаны ажилтан таны визний шийдвэрийг гаргаж байх явцад шаардлагатай гэж үзвэл ярилцлага авч болно.Та визний мэдүүлгээ өгөхдөө ярилцлага өгч магадгүй.

      Миний пасспорт хэрхэн надад ирэх вэ?

Та VFS Глобалын Визний Мэдүүлэг хүлээн авах төв дээр виз мэдүүлгийн үйлчилгээний цонхоор үйлчлүүлж байхдаа ажилтнаасаа VFS Глобал Визний мэдүүлэг хүлээн авах төвөөс хэрхэн пасспорт болоод материалаа авах мөн Даваагаас Баасан гарагт(олон нийтийн амралтаас бусад) 09:00 –өөс 15:00 цагт үйлчлүүлэх мэдээллийг авах боломж бий.

​      Би пасспортоо эргүүлэн авахдаа юуг авч очих шаардлагатай вэ?

Та өөрийн биеэр ирж байгаа тохиолдолд Визний мэдүүлэг хүлээн авах төвийн тамга болоод ажилтаны гарын үсэгтэй визний мэдүүлэг хүлээн авах төвд мэдүүлж байх үед өгсөн пасспортын нүүр хуудасны хуулбарыг авчирна уу. Хэрвээ та хэн нэгнээр бие төлөөлөгч болгон виз мэдүүлгийн материалуудаа авахуулахаар болсон бол итгэмжлэгдсэн этгээддээ итгэмжлэх захиа өөрийн зүгээс мөн тухайн хүн өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай ирэх.

 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ

Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  ,

Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж ,

Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 

Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:30-18:30
        Бямба : 10:00-16:00

Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993

Факс : 976-7011-6105 

E-mail : info@eduhelp.mn

Вэбwww.eduhelp.mn

Facebook : eduhelp.agency

Skype: eduhelp.agency

Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар

манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх

боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг