Шенгений Орны Визний Мэдээлэл

2018 оны 9-р сарын 19    8 цаг 51 минут

Монгол Улс, БНЧУ-ын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт Прага хотноо 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлэн оролцсон бөгөөд хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олголтын асуудлаар санал солилцож ярилцлаа.

Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээгдэх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ-нд авах болсон тухайгаа чехийн тал мэдэгдсэн бөгөөд ингэснээр виз олгох үйл явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа болно.

Түүнчлэн талууд 2018 онд багтаан “Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Дараагийн Консулын зөвлөлдөх уулзалтыг ирэх 2019 онд Улаанбаатар хотноо хийхээр талууд тохиролцсон бөгөөд өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

 

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг