Шенгений виз гэж юу вэ ?

2018 оны 8-р сарын 6    18 цаг 24 минут
 
Шенгений виз гэж юу вэ?
Хэлэлцээрт нэгдсэн орнуудын аль нэгнээс олгосон виз юм. Эдгээр улсын аль нэгэнд нь олгосон виз бусад оронд хүчин төгөлдөр үйлчилнэ. Шенгений визийн нэлээд хэдэн төрөл байдгаас хамгийн их хэрэглэгддэг нь богино хугацааны, жуулчлалын болон ажил хэргийн буюу бизнес виз юм. Хэрэв та Шенгений визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.shengen.ru/ сайтыг сонирхоорой.
Шенгений хэлэлцээрийн гишүүн орнууд:

 1.Австри 2.Бельги 3.Дани 4.Финланд5.Франц 6.Герман 7.Исланд 8.Итали 9.Грек 10.Люксембург11.Нидерланд12.Норвег13.Португал14.Испани15.Швед

 Шинээр элсэхээр зэхэж буй улс:

1.Кипр 2.Чех 3.Эстони 4.Унгар 5.Латви 6.Литви 7.Мальт 8.Польш 9.Словак 10.Словен

Шенгений визийн хэрхэн авах вэ?

Та өөрийн зорчих гол орны Элчин сайдын яаманд визийн өргөдлөө гаргана.
Германы Элчин сайдын яам дараахь улсуудыг төлөөлж байгаа тул таны зорчих гол орон Герман, Бельги, Дани, Грек, Латви, Люксембург, Нидерланд, Австри, Португал, Испани, Исланд, Швед, Финланд улсууд бол Та Германы Элчин сайдын яаманд өргөдлөө гаргаж болно.
Өргөдлөө өгөхдөө үйлчилгээний хураамж 60 евротой тэнцэх доллараар(тухайн өдрийн ам. долларын ханшаар) төлөх ба энэ хураамжийг виз татгалзсан болон өргөдлөө буцаан авсан тохиолдолд буцаан олгохгүй. Та өргөдлийн маягтыг визийн тасаг болон Элчин сайдын яамны цахим хуудаснаас үнэгүй авна. Өргөдлийн маягтыг бөглөхдөө орчуулгын товчоо болон гуравдагч этгээдийн туслалцаа авах шаардлагагүй.
Та гуравдагч этгээдийн туслалцааг авсан ч өргөдөлд мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг Та өөрөө хариуцна.
Та визний мэдүүлгээ цаг хугацаанд нь өгнө үү (баримт бичгийг явахаасаа 3 сарын өмнө өгч болно)! Баримт бичгийг хамгийн багадаа ажлын 4 өдөрт боловсруулан шийдвэрлэх ба асууж тодруулах зүйл гарсан зарим тохиолдолд үүнээс удаан хугацаа шаардагдаж болно. Зарчмын хувьд виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж өргөдлийг гаргана. Зарчмын хувьд виз мэдүүлэхдээ нэг, хоёр ба олон удаа орох виз мэдүүлж болох ба нийт оршин суух хугацаа нь Шенгений орнуудад нэвтэрсэн өдрөөс эхлэн хагас жилд 90 хоногоос илүүгүй байна.
18-аас доош насны аялагчид асран хамгаалагчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авчирна. Аялагч болгон тусдаа өргөдөл гаргана. Элчин сайдын яам бүх төрлийн аялалд зориулж дэлгэрэнгүй санамж бичгүүдийг гаргасан байгаа.
Баримт бичгийг дутуу бүрдүүлж өгвөл мэдүүлгийг шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу! Дээр дурдсан баримт бичгүүдээс гадна зарим тохиолдолд нэмэлт зүйл шаардагдаж болно.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг