Шенгений виз олгох үндсэн дүрмүүд

2018 оны 8-р сарын 3    15 цаг 28 минут

 Нисэх онгоцны буудлын транзит виз (A): нэг ба түүнээс дээш гишүүн орны олон улсын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд хүчинтэй үйлчлэх визийг хэлнэ; нисэх онгоцны буудлын олон улсын бүс рүү нэвтрэх болон зорин явж буй улс руу хөдлөх дараагийн онгоц нисэх хүртэл түр хугацаагаар уг бүсэд саатах эрхийг олгодог. Дараах улсын иргэд нисэх буудлын транзит визтэй байх шаардлагатай:

Афганистан, Бангладеш, Эритрей, Этиоп, Гана, Ирак, Иран, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Нигер Улс, Пакистан, Шри-Ланк, Сомали.

Нисэх онгоцны буудлын транзит визтэй байх шаардлагаас дараах ангиллын иргэд чөлөөлөгдөнө:

- аль нэг гишүүн орноос олгосон хүчинтэй буй нэгдсэн виз, урт хугацаанд оршин суух эрх бүхий үндэсний виз эсвэл оршин суух үнэмлэх эзэмшигчид;

- дараах улсуудын аль нэгээс олгосон хүчинтэй буй виз эзэмшигчид:

 Болгар, Кипр, Румын, Хорват, Лихтенштейн, Ирланд эсвэл Их Британи

 Канад, Япон, АНУ

эсвэл визний хугацаа нь дуусч, дээрх жагсаалтад орсон улсуудаас эх орондоо эргэн ирэгсэд;

Болгар, Кипр, Румын, Хорват, Ирланд, Их Британи, Канад, Япон, АНУ-д олгосон хүчинтэй виз эзэмшигчид нь тухайн визийг олгосон улс руу эсвэл гуравдагч орон руу зорчихоос хамааралгүй дээрх нөхцөлөөс чөлөөлөгдөнө.

Хэрэв гуравдагч орны иргэний Болгар, Кипр, Румын, Хорват, Их Британи, Ирланд, Канад, Япон, АНУ-д олгогдсон визний хугацаа нь дуусч, тус иргэн виз олгосон улсаас өөр орноос буцаж ирж буй тохиолдолд нисэх онгоцны буудлын транзит визний шаардлагаас чөлөөлөгдөхгүй.

- доорх улсуудаас олгосон хүчинтэй буй оршин суух үнэмлэх эзэмшигчид:

о Ирланд, Их Британи;

о Андорра, Канад, Япон, Сан Марино эсвэл Америкийн Нэгдсэн Улс, оршин суух үнэмлэх эзэмшигчийн нөхцөлгүй буцаж ирэхийг баталсан

- 2004/38/EK удирдамжийн хамрах хүрээн дор буй ЕХ-ны гишүүн орны иргэдийн гэр бүлийн гишүүд, ганцаар байхаас үл хамааран, ЕХ-ны гишүүн орны иргэний хамтаар эсвэл түүнтэй нэгдэх зорилгоор зорчиж байгаа (III. хэсгийг үзнэ үү);

- дипломат паспорт эзэмшигчид;

- олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч талд харьяалагдах нисэх онгоцны багийн гишүүд.

 

• түр хугацаагаар оршин суух эрх олгох нэгдсэн виз (C): Нэг, хоёр эсвэл олон удаа нэвтрэх, мөн тасралтгүй оршин суусан тохиолдолд нэвтэрсэн цагаас хойш хамгийн ихдээ 90 хоног, тасалдсан тохиолдолд эхний зорчсон удаагаас эхлэн 6 сарын дотор нийтдээ 90 хоногийн хугацаанд оршин суух эрхийг олгоно.

 

Визийн мэдүүлгийг хаана өгөх вэ?

Нэгдсэн виз хүсэх мэдүүлгийг тухайн Шенгений гишүүн орны төлөөлөгчийн газарт мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл гол зорин айлчилж буй орны холбогдох төлөөлөгчийн газарт (нэг ба түүнээс дээш орнуудад ижил хугацаар оршин суух бол тэдгээр Шенгений бүсийн орнуудад нэвтрэхийн өмнө хөл тавих эхний улс) визийг мэдүүлнэ. Дүрмийн дагуу тэгэхлээр Унгар Улсын төлөөлөгчийн газарт Шенгений визийн мэдүүлгийг өгнө.

Хилийн шалгах цэгүүд дээр үндсэн дүрмийн дагуу виз олгодоггүй. Үүнд зөвхөн маш онцгой тохиолдолд (Жишээлбэл нас барсан гэр бүлийн гишүүнийг оршуулах зорилгоор нэвтрэх, виз мэдүүлэгч нь урьдчилж виз авах боломжгүй байсан) болон мэдүүлэгч нь урьд өмнө виз авч чадаагүй шалтгаанаа нотолсон бөгөөд доорх нөхцөлүүдийг давхар биелүүлсэн үед олгодог:

(1) Мэдүүлэгч нь зорчих, түр хугацаагаар оршин суух нөхцөлүүдийг хангасан;

(2) урьдчилан виз мэдүүлэх боломж байгаагүй гэдгийг нотлох,

(3) Өөрийн эх орон, амьдардаг улс руугаа буцах нь тодорхой, эсвэл Шенгений бүсээс гадуурх орнуудаар дамжин өнгөрөх нь баттай хэмээн үзсэн.

 

Визийн мэдүүлгийг Унгар Улсын аль төлөөлөгчийн газар өгөх вэ?

Дээрх журмын үндсэн дээр Шенгений визийг Унгар Улсын төлөөлөгчийн газар мэдүүлэх нь тодорхой болсны дараа чухам аль төлөөлөгчийн газар мэдүүлэх нь дараагийн асуулт болно. Доорх зарчмыг баримтална:

Виз мэдүүлэгч нь өөрийн улсад идэвхтэй ажиллаж буй Унгар Улсын төлөөлөгчийн газар хүсэлтээ мэдүүлнэ. Ингэхдээ виз мэдүүлэгч нь

  • Хууль ёсны оршин суугч байх, амьдардаг гэр, оронтой байх (гурван сараас илүү хугацаанд оршин суух зөвшөөрлийг нотлох бичиг баримттай байх – жишээлбэл оршин суух үнэмлэх),
  • Өөрийн эзэмшлийн орон гэргүй, удаан хугацаагаар оршин суух эрх байхгүй боловч тухайн цаг мөчид хууль ёсны дагуу оршин сууж буй этгээд. Мөн тухайн Унгар Улсын консулын албанд виз мэдүүлж буй шалтгааныг тайлбарлах боловч үүнийг зөвхөн консулын албаны шийдвэрээр, онцгой үндэслэлтэй тохиолдолд хийнэ.

Виз мэдүүлэгч нь гуравдагч орны хууль дүрмийн дагуу тухайн оронд түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрсөн (жишээлбэл визтэй) эсвэл урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй (жишээлбэл оршин суух үнэмлэхтэй) бол тухайн виз мэдүүлэг нь хууль ёсны дагуу оршин сууж байгаад тооцогдоно.

Унгар Улсын виз олгох үйл явцыг аль нэг өөр улс төлөөлөн гүйцэтгэж байвал холбогдох дүрмийн дагуу тус байгууллагыг Унгар Улсын төлөөлөгчийн газар мэтээр авч үзнэ.

Хэрвээ виз мэдүүлэгчийн тогтмол оршин суудаг улсад Унгар Улсын төлөөлөгчийн газар, цаашлан тус улсыг төлөөлөх байгууллага ч үгүй аваас, бусад аль нэг Шенгений гишүүн орны виз олгогч төлөөлөгчийн байгууллагад өөрийн хүсэлтийг мэдүүлж болно.

 

Виз хэрхэн мэдүүлэх вэ?

Визийн мэдүүлгийг

-Мэдүүлэгч нь өөрийн биеэр мэдүүлнэ

-Хэрвээ жуулчны компаниас зохион байгуулж буй аялал бол тухайн итгэмжлэгдсэн компаний төлөөлөгч нь визийг мэдүүлэх боломжтой.

Хамт мэдүүлж буй тохиолдолд гэр бүлийн (эхнэр, нөхөр, хүүхэд) визийн мэдүүлгийг насанд хүрсэн гишүүн нь өгч болно.

Зайлшгүй шалтгааны улмаас виз мэдүүлэгч нь өөрийн биеэр визийн мэдүүлгэнд ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар (эсвэл хүлээн авагч улсын хууль дүрмийн дагуу баталгаажуулахыг зөвшөөрсөн эрх бүхий этгээд) баталгаажуулсан итгэмжлэгдсэн этгээд нь визийг мэдүүлж болно. Үүний тулд консулын албанаас түрүүлж зөвшөөрөл авсан байна. Европын Холбооны комиссын гаргасан Визний дүрмийн 22 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэгч нь урьдчилан өөрийн биеэр ирж зөвлөлдөх үүрэг ногдуулсан орнуудын иргэдэд энэхүү зөвшөөрөл олгогдохгүй.

 

Анхаар!

1. Өөрийн биеэр виз мэдүүлэх боломжгүйг хүлээн авч, уг үйл явцаас чөлөөлсөн хэдий ч консул нь тус виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудах эрхтэй.

2. Итгэмжлэгдсэн хүн нь зөвхөн виз мэдүүлэх болон бэлэн болсон визийг биеэр ирж авах эрхтэй. Визийн маягт дээр виз мэдүүлэгч нь өөрөө гарын үсэг зурна.

3. Визийн мэдүүлгийг консулын алба нь тухайн мэдүүлэгчийн айлчлалаас хамгийн эртдээ 3 сарын өмнө хүлээн авна.

4. Үндсэн дүрмийн дагуу виз мэдүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор визийн хариу гардаг. Ийм учир төлөвлөсөн аялал эхлэхээс дор хаяж 15 хоногийн өмнө холбогдох консулын албанд визийг мэдүүлэх нь зохистой. Визийг зохих цагаас нь хоцорч мэдүүлсний улмаас айлчлал цуцлагдсан, эсвэл хойшлогдсон тохиолдолд консулын алба нь ямар нэг хариуцлага хүлээхгүй.

5. Шаардлагатай тохиолдолд консулын алба нь визийн үйл явцыг 30 эсвэл 60 хүртэлх хоногоор сунгах эрхтэй.

 

Визийн мэдүүлгийг хүлээн авахад

- Визийн мэдүүлгийг тухайн айлчлалаас хамгийн ихдээ 3 сарын өмнө мэдүүлсэн

- Визийн маягтыг бүрэн, гаргацтай бөглөж, гарын үсэг зурж өгсөн,

  • Виз мэдүүлэгчийн гадаад паспорт нь
  • Дор хаяж хоёр хуудас нь тамгагүй, хоосон байна
  • 10-аас ихгүй жилийн өмнө үйлдсэн байна
  • Шенгений бүсийг орхин эх орон руугаа эргэн ирсэн цагаас хойш 3 сарын туршид хүчинтэй байна. Олон удаа нэвтрэх тохиолдолд сүүлийн удаа буцаж ирсэн цагаас хойш 3 сарын хугацаанд хүчинтэй байна.

Визийн мэдүүлгийн хамт сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1 ширхэг өнгөт чээж зургийг хавсаргана;

- мэдүүлэгчийн биометрийн мэдээллийг бүртгэж авсан (боломжтой тохиолдолд)

- мэдүүлэгч нь визийн хураамжийг төлсөн.

Визийн мэдүүлэг нь хүлээн авч болохуйц хэмээн үзсэн тохиолдолд консулын албанаас аяллын бичиг баримт дээр тамга дарна. Тамга дарснаар ямар нэг хууль эрх зүйн нөлөө үүсэхгүй.

 

Виз мэдүүлэхэд шаардлагатай бусад бичиг, баримтууд

Виз мэдүүлэгч нь Шенгений гишүүн орны газар дэвсгэрт оршин суух бүхий л хугацааны туршид хүчин төгөлдөр аяллын эрүүл мэндийн даатгалтай байх бөгөөд тус даатгал нь эрүүл мэндийн шалтгаанаас улбаалан яаралтай эмч болон эмнэлгийн туслалцаа үзүүлэх, цаашлан нас барсан тохиолдолд эх орон руу нь буцаах зэрэг зардлыг барагдуулна (Даатгалын гэрээгээр хариуцах эрсдэлийн дүн хамгийн багадаа 30 000 Евро). Хэрвээ виз мэдүүлэгч нь очихоор төлөвлөж буй улсынхаа иргэн нь биш бол тухайн улсад хуулийн хүрээнд түр хугацаагаар оршин суухад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Виз мэдүүлгийн явцад ерөнхий шаардлагыг хангахаас гадна хангалттай санхүүгийн мөнгөн дүн болон аяллын зорилгыг доорх байдлаар баталгаажуулна:

Санхүүгийн баталгааг доорх бичиг баримтуудын аль нэгээр мэдүүлнэ:

- ажил олгогчоос авсан цалингийн гэрчилгээ, эсвэл

- сүүлийн гурван сарын банкны дансны хуулга, эсвэл

- тэтгэврийн дэвтэр, эсвэл

- хувийн аж ахуй / бизнес эрхлэгч / нэг хүний байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл

- хүчинтэй тасалбар; захиалж мөн түүнийгээ төлсөн зочид буудал, аяллын тасалбар, эсвэл

- бага насны хүүхэд явж байгаа тохиолдолд түүний хууль ёсны хариуцагч нь шаардлагатай санхүүг баталгаажуулсан бичиг баримт, эсвэл

- Унгар Улсын Цагаачлал, Иргэний харьяаллын албанаас (BÁH) гаргасан урилга.

 

Аяллын зорилгыг мэдүүлэхийн тулд доорх бичиг баримтуудыг хавсаргана:

(Европын Холбооноос заасан харилцан визийн хөнгөлөлт эдлэх гэрээнд багтсан орнууд болох ОХУ, Украин, Серби, Албани, Босни Герцеговина, Гүрж, Македони, Монтенегро, Молдавын холбогдох гэрээ, хэлэлцээрт доор зааснаас өөр заалтыг агуулсан байж болзошгүй. Тэдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та тухайн гишүүн оронд буй, албан ёсны итгэмжлэгдсэн Унгар Улсын төлөөлөгчийн газраас олж авна уу.)

 

Нэгдсэн (шенгений) виз мэдүүлэхэд:

Аялал, жуулчлалын зорилгоор зорчих тохиолдолд тухайн аялал жуулчлалын компаний бататгаажуулалт, хувийн аяллын зорилгоор зорчих тохиолдолд урьдчилсан төлбөрт зочид буудлын захиалга.

Суралцах, эсвэл шинжлэх ухааны болон мэргэжил эзэмших зорилгоор зорчих тохиолдолд тухайн хүлээн авагч байгууллагын бататгаажуулалт, цаашлан Унгар Улсад оршин суух байр орон сууцны хаяг байршлын бататгаажуулалт.

Айлчлалын зорилгоор зорчих тохиолдолд Унгар Улсын Цагаачлал, Иргэний харьяаллын албанаас (BÁH) гаргасан баталгаат урилга, эсвэл нотариатаар баталгаажуулсан баримтат хэлбэрийн урилга болон Унгар Улсад суугаа урилга илгээгчийн иргэний үнэмлэх/гадаад паспортын хуулбар.

Гэр бүлийн харилцааг тогтоох зорилгоор зорчих тохиолдолд айлчлалын зорилгоор зорчих үед бүрдүүлэх бичиг баримтууд, эсвэл виз мэдүүлэгчийн гэр бүлийн хүчин төгөлдөр буй харилцааг бататгаалжуулсан, мөн айлчлалын зорилгыг тодорхойлсон (эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн) мэдэгдэл. Мэдэгдэлд гэр бүлийн холбоосыг тодорхойлж, тухайн гишүүдийн нэр, хаяг, утасны дугаарыг тусгасан байна.

Бизнесийн зорилгоор зорчих тохиолдолд Унгар Улс дахь түншийн зүгээс илгээсэн урилга, арилжааны болон бизнесийн харилцааг бататгах гэрчилгээ, эсвэл тухайн бизнесийн үйл ажиллагааны талаарх орон нутгийн арилжааны/эдийн засгийн танхимын гэрчилгээ болон Унгар Улсад байрлах хаяг байршлын бататгаажуулалт.

Эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд тухайн хүлээн авагч эрүүл мэндийн байгууллагын баталгаа. Тус баталгаа нь эмчилгээний зардлыг төлөх чадвартай, эсвэл зардлыг барагдуулах ямар нэг төрлийн баталгааг, мөн Унгар Улсад өвчтөний байрлах хаяг байршлын бататгаажуулалтыг агуулсан байна.

Тээврийн зорилгоор зорчих тохиолдолд тээврийн байгууллагын баталгаа, эсвэл өргөдөл.

- Унгар Улсын нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газар руу очих тохиолдолд тухайн оршуулгын газрын оршин тогтнодог эсэхийг баталсан мөн талийгаачийн гэр бүлийн холбоосыг баталсан бичиг баримт.

Соёлын арга хэмжээтэй холбоотой зорилгоор зорчих тохиолдолд тухайн соёлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай байгуулсан итгэлцлийн гэрээ, уран бүтээл туурвих ажилд оролцох, эсвэл соёлын арга хэмжээг зохион байгуулагчаас илгээсэн урилга.

Спорттой холбоотой зорилгоор зорчих тохиолдолд Унгар Улсад зохион байгуулагдах уралдаан тэмцээнд оролцох магадлан итгэмжлэл, эсвэл тус улсын спортын холбоотой байгуулсан гэрээ, эвсэл Монгол Улсын холбогдох спортын холбоо, олимпын зөвлөл, спорт хариуцсан эрх бүхий байгууллагын баталгаа.

Хурал, конференцэд оролцох зорилгоор зорчиж буй тохиолдолд: зохион байгуулагчаас илгээсэн урилга, хуралд оролцох талаар баталсан мөн/эсвэл монголын талын байгууллагын баталгаа. Хурал, конференцэд оролцох төлбөр хураамжийг төлсөн бичиг баримт.

- Дээрх төрлүүдэд багтахгүй бусад зорилгоор зорчих тохиолдолд аялах болон түр хугацаагаар оршин суух зорилгыг тодорхойлсон виз мэдүүлэгчийн мэдэгдэл шаардлагатай.

 

Анхаар! Энэхүү жагсаалт нь зөвхөн танилцуулгын чанартай бөгөөд аливаа виз мэдүүлэх явцад тухайн тохиолдол болон нөхцлөөс хамааран консул нь шаардагдах бичиг бичиг баримтыг өөрчилж, тодорхойлно.

 Дараах тохиолдлуудад визийн хураамжаас чөлөөлөгдөнө:

− 6-аас доош насны хүүхэд

− Суралцах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор түр хугацаагаар оршин суух оюутан, сурагч, төгсөлтийн дараах мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдсан оюутан, дагалдах багш нар

− Шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор аялж буй гуравдагч орны эрдэмтэн судлаач нар

− Ашгийн бус байгууллагын 25, эсвэл түүнээс доош насны төлөөлөгчид бусад ашгийн бус байгууллагуудын зохион байгуулж буй хурал, семинар, спорт, соёлын болон боловсрол эзэмшүүлэх арга хэмжээнд оролцох зорилгоор аялах тохиолдолд

− ЕЭЗБ-ийн иргэний гэр бүлийн гишүүн

− Дипломат паспорт эзэмшигч гуравдагч орны иргэн

Анхаар!

• Визийн хураамжийг виз мэдүүлэх явцад төлнө.

• Виз олгосны төлөө консулын алба нь дээрх хураамжуудаас өөр ямар нэг төлбөр нэхэхгүй.

• Визийн мэдүүлгийг татгалзсан тохиолдолд визийн хураамжийг буцаан олгох боломжгүй.

 

Визийн мэдүүлгийг шалгах, шийдвэрлэх

Визийн мэдүүлгийг шалгах явцад консул нь:

− Виз мэдүүлэгч нь Шенгений мэдээллийн системд (SIS) байгаа эсэхийг ямар ч тохиолдолд шалгах

− Өмнө нь виз мэдүүлж байсан болон түүнтэй холбоотой хэргүүдийг шалгах

− Шийдвэрт хүрсэн тохиолдлуудад бусад гишүүн орны холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх шаардлагатай

− Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын алба болон Гадаад Хэргийн Яамтай зөвлөлдөх

− Бусад Шенгений орны Консулын байгууллагуудтай зөвлөлдөх эрхтэй

− Виз мэдүүлэгчийг биечлэн ирэхийг үүрэг болгох эрхтэй

− Виз мэдүүлэгчийн өгсөн бичиг баримтуудаас гадна бусад бичиг баримт, гэрчилгээнүүдийг үзүүлэхийг шаардах эрхтэй.

Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд үндсэн дүрмийн дагуу 15 хоног шаардагддаг (зохих үндэслэлээр 30 буюу 60 хүртэлх хоногоор уртасгаж болно). Европын Холбооноос заасан визийн хөнгөвчлөх гэрээнд багтсан орнуудын визийн үйл явц 10 хоног байна. 

Визийн хүсэлтийг доорх үндэслэлүүдээр татгалзана.

− хэрвээ виз мэдүүлэгч нь:

• Хуурамч болон хуурамчаар үйлдсэн гадаад паспорт үзүүлсэн;

• Аяллын болон түр хугацаагаар оршин суух зорилго, нөхцөлүүд тодорхой бус

• Төлөвлөсөн хугацаанд түр хугацаагаар оршин суух, болон өөрийн улсад буцаж ирэхэд шаардагдах хангалттай мөнгөн дүнг бататгаажуулж чадаагүй

• Аль нэг 180 хоногийн хугацаанд 90 хоногийн туршид Шенгений бүсийн гишүүн орнуудад оршин суусан

• Виз мэдүүлэгч нь SIS системийн дагуу Шенгений бүсэд нэвтрэхийг хориглосон анхааруулгатай байх;

• Шенгений гишүүн орнуудын төрийн бодлого, дотоод аюулгүй байдал болон нийгмийн эрүүл мэнд, цаашлан гишүүн орнууд хоорондын харилцаанд аюул учруулж болзошгүй хэмээн үзсэн. Виз мэдүүлэгчийг Шенгений бүсэд нэвтрэхийг хориглосон анхааруулга хүчинтэй буй тохиолдол.

• Аяллын эрүүл мэндийн даатгал нь шаардлага хангаагүй, эсвэл хүчингүй.

− Эсвэл виз мэдүүлэгчийн илгээсэн бичиг баримтын баттай эсэх, мөн агуулгын хувьд бодит бус болон түүний мэдүүлсэн зүйлсийн үнэн эсэх тал дээр эргэлзээ үүссэн

Татгалзсан шийдвэр болон түүний үндэслэлүүдийг консул нь холбогдох маягтаар дамжуулж мэдээлнэ.

Татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд визийн хураамжийг буцаахгүй.

 

Хууль эрх зүйн арга хэмжээ

Визийн хүсэлтийг татгалзсан хариу авах, визийг устгасан болон хүчингүй болгосон тохиолдолд виз мэдүүлэгч нь уг шийдвэрийн эсрэг хууль эрх зүйн эрх эдлэх боломжтой. Визийн хүсэлтийг татгалзсан шийдвэр авсан цагаас эхлэн 8 өдрийн дотор тухайн визийн хүсэлтийг шийдвэрлэгч төлөөлөгчийн газарт давж заалдах өргөдлийг мэдүүлэх боломжтой. Тус өргөдлийг холбогдох Гадаад Харилцааны Яам нь 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Визийг устгасан, эсвэл хүчингүй болгосон шийдвэрийн эсрэг 3 хоногийн дотор давж заалдана. Давж заалдах өргөдлийг Гадаад Хэргийн сайд нь 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хууль эрх зүйн үйл явцын хураамж 30 Евро байх бөгөөд хоёрдогч шатанд эерэг шийдвэр гарсан ч энэхүү мөнгөн дүнг буцааж олгохгүй.

Давж заалдах өргөдлийг татгалзсан тохиолдолд шүүхийн хяналт руу шилжүүлэх боломжтой.

Татгалзсан шийдвэр гарсны дараа визийн хураамжийг төлж дахин виз мэдүүлэх боломжтой.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг