Англи Хэл Үнэгүй Сурах Шилдэг 9-н Боломж

2019 оны 3-р сарын 14    14 цаг 52 минут

Англи Хэл Үнэгүй Сурах Шилдэг 9-н Боломж

1. BABBEL — энэхүү апп ашиглахад маш хялбар бөгөөд Babbel-ийн гол давуу тал нь хамгийн чухал үгнүүдийг эхэлж санал болгодгоороо таны хэлний мэдлэгт үр дүн авчирна. Үг цээжлэх шинэ үг сурахад маш хэрэгтэй.

2. MEMRISE — хүн бүхэнд өөрийн гэсэн сурах өвөрмөц арга барил бий. Харин энэхүү апп нь үгийг зургаар тайлбарлахаас гадна маш хөгжилтэй байдлаар заах тул нэг төрлийн тоглоом тоглонгоо хэл сурах боломжийг санал болгодог.

3. BUSUU — тоглоом тоглох замаар өөрийн үгийн баялгийг дээшлүүлэх боломжтой бөгөөд Busuu нь танд өдөр тутам 10 минутын хичээл санал болгох бөгөөд идэвхтэй хичээлээ хийгээд байвал хэлний төвшинг тодорхойлсон сертификат олгодгоороо давуу талтай.

4. DUOLINGO — тоглоом тоглонгоо хэл сурах бас нэгэн боломж. Утсан дээрээ татаж аваад хүссэн үедээ тоглонгоо хэл сурах боломжтой.

5. Англи хэлний дүрмийн ном Ц.Оюунцэцэг — энэхүү ном нь англи хэлний бүх дүрмийг Монголоор маш сайхан тайлбарлаад өгчихсөн. Бие даан хэл сурч байгаа хүнд бол гарцаагүй байх ном. Номын дэлгүүрүүдээр худалдаалагдахаа больсон боловч багшийн дээдийн номын худалдаанаас бол олдоно. 

6. HiNative — энэхүү аппийн хамгийн гол давуу тал нь та өөрийнхөө сурсан зүйлээ унаган англи хэлтэй хүнээр шалгуулж зөвлөгөө авч болоход оршино.

7. WORDSHOP — book Энэхүү ном нь англи хэлний өдөр тутам хэрэглэгддэг заавал сурах 1500 гаруй үгсийг ойролцоо болон эсрэг утгатай нь тайлбарласан үгийн сан нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ном юм. Бүх үг нь жишээ өгүүлбэр монгол орчуулгатай болохоор ойлгохгүй гэх зүйлгүй. Хамгийн гол нь 1 үг цээжлээд бусад ойролцоо 1 утгатай үгнүүдийн бонусанд нь мэдээд авах боломжтойгоороо давуу. Орчуулга ижил мөртлөө хэрэглээ өөр үгнүүдийг бид хэрхэн хэрэглэхээ мэддэггүй бол энэ ном танд туслана.

Энэхүү ном нь яг одоо бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Мөн үнэгүй хүргэлтээр авах боломжтой.

Номын линк энд дарна уу!

8. The fables of Aesop- Хэл сурч байгаа хүмүүс өдөрт бага ч болов тухайн хэл дээрээ ном унших хэрэгтэй. Айсоп ёгт үлгэрүүд нь дэлхий нийтэд маш алдартай. Хэмжээний хувьд ч жоохон утга агуулгын хувьд гүн гүнзгий болохоор танд лав таалагдана. Хамгийн гол нь бидний ихэнх нь энэхүү ёгт үлгэрүүдийг монгол хэл дээрээ сонсож байсан бөгөөд уншиж эхлээд л аан энэ тэр үлгэр байна гээд санах болно. Маш сонирхолтой болохоор гарцаагүй танд таалагдана.

Ном татах линк

9. engVid — JAMES ESL ENGLISH — Youtube бичлэг— Англи хэл сурах маш олон бичлэг сургалтууд youtube-р дүүрэн байгаа. Гэхдээ тэрэн дундаас шилдгийн олон гэдэг бол хэцүү. Би олон жил олон мянган бичлэг үзэж хайж явсны эцэст хамгийн шилдэгийн олсон. Engvidангли хэл сурах хүсэлтэй хүмүүст мэргэжлийн багш нарын маш ойлгомжтой хамгийн шилдэг хичээлүүдийг санал болгодог. James -ийн хувьд хичээлүүдээ маш сонирхолтой заадаг. Миний хувьд хамгийн бэст нь. Нэг үзээд л түүндий хичээлүүдэд дурлана гэдэгт итгэлтэй байна. Өөр олон мундаг багш нарын хичээл байгаа болохоор та лав уйдахгүй.

Энд дарж ороорой.

 

10. BRAIN POP UK- маш сонирхолтой видео хичээл. Зөвхөн англи хэл сураад зогсохгүй маш олон шинэ зүйлийг эндээс сурч мэдэж авна. Өдөр бүр шинэ сэдэв нэмэгддэг. Хичээлээ сонсчоод guess бөглөөд ойлгосноо шалгах боломжтой шүү.

 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993 , 88146831
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг