БНТУ-ын Засгийн Газрын Тэтгэлэг

2019 оны 1-р сарын 31    15 цаг 55 минут

БНТУ-ын Засгийн Газрын Тэтгэлэг

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 15  -  2019 оны 2 дугаар сарын 20-ныөдрүүдэд явагдана. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 

Түгээмэл асуултууд                     

1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?

Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

2. Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?

Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21 (1998 он), магистрын түвшинд 30 (1989 он), докторын түвшинд 35-аас (1984 он)  доош насны иргэд бүртгүүлэх боломжтой.

3. Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?

Тэтгэлэгт  хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

4. Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

5. Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

6. Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?

Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.

7. Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?

Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон 0 850 455 0 982дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.  

https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг