Их Британи Улсын Боловсролын Систем

2018 оны 10-р сарын 16    13 цаг 04 минут

Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хэмжээнд 301 их дээд сургууль, коллежууд байдаг. Их дээд сургуулиудын хувьд хөдөө бүс нутаг болон хот суурин газрын аль алинд нь тархан байрласан байдаг. Эндхийн их дээд сургуулиуд нь боловсролын чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа хамгийн том давуу талтай. 

Хэдийгээр их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт төрөөс хяналт тавьдаггүй ч элсэлтийн үйл явцад тодорхой хэмжээний цензур тогтоож хянадаг. Мөн их дээд сургуулиудын боловсролын чанар болон сургалтыг өндөр чанартай байлгаж нэр хүндийг хадгалах зорилгоор багш бэлтгэх үйл явцад төрөөс онцгой анхаарч хяналт тавьдаг. Их сургуулиуд нь гол төлөв боловсролын зэргийг өөрийн нэрийн өмнөөс олгодог бол коллежууд нь харъяа их дээд сургуулийн нэрийн өмнөөс буюу хамтарсан байдлаар дипломоо олгодог. 


Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хүрээнд бакалаврын зэргийг гол төлөв 3 жилийн сургалтаар олж авдаг. Улмаар оюутнууд нь цаашид өөрсдийн сонголтоор магистр, докторын зэрэгт суралцдаг. Их Британи Улсын зарим их дээд сургууль нь 4 жилийн хугацаатай бакалаврын сургалтыг явуулдаг бөгөөд сүүлийн нэг жилийг нь магистрийн сургалт болгодог. Харин Шотландийн сургуулиуд нь бүгд 4 жилийн хугацаатай бакалаврын сургалт явуулдаг. Зарим их дээд сургуулиуд нь мэргэжил олгох, бэлтгэл курс зэрэг 2 жилийн сургалтуудыг явуулдаг г.м бүгд харилцан адилгүй байдаг. 


Их сургуулиуд нь семистрээр сургалтаа явуулдаг бөгөөд нэг хичээлийн жилд 3 семистр байдаг. Зуны амралтын туршид хичээллэдэг ямар нэгэн нэмэлт курс, хөтөлбөр байдаггүй. 
Их Британи Улсын их дээд сургуулиудад элсэхээр хүсэлт гаргагч оюутан нь юуны өмнө 18 насанд хүрсэн бөгөөд 12 жилийн сургаллтай бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх шаардлага тавигддаг. Элсэлтийн хувьд сургууль тус бүр өөрсдийн гэсэн болзол шалгуурыг тавьдаг бөгөөд мэдээж англи хэлний түвшин хангалттай байх хэрэгтэй. Тиймээс IELTS болон UCLES зэрэг шалгалтуудыг өгч зохих оноог авсан байх шаардлагатай. Үүнээс гадна GCE –ийн А болон О түвшинтэй, Олон улсын бакалавр, CBSE болон SAT1/SAT2 зэргийг хүлээн зөвшөөрдөг. Мөн зарим их дээд сургуулиуд нь элсэхийг хүсэгч оюутан бүртэй ярилцлага хийдэг. Үүнээс гадны тухайн сургуулийн онцлог хөтөлбөр зэргээс шалтгаалаад тавигдах шаардлагууд нь харилцан адилгүй байдаг байна.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг