Канадын Муж Нутаг Дэвсгэр

2018 оны 8-р сарын 1    17 цаг 34 минут

 

Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс бүрдсэн холбооны улс бөгөөд эдгээрийг бүсчилж болдог. Баруун Канад нь Бритиш Коламбиа болон тал нутгийн гурван мужаас (АльбертаСаскачеванМанитоба) бүрдэнэ. Төв Канад КэбэкОнтарио мужуудаас бүрдэнэ. Канадын Атлантын Далайн Бүс нь далайн эргийн гурван муж (Нью-БрансвикПринс Эдвардын аралНова Скотиа), болон Ньюфаундленд ба Лабрадороос бүрдэнэ. Зүүн Канад гэж Төв Канад, Канадын Атлантын Далайн Бүсийг хамтад нь хэлдэг. Гурван нутаг дэвсгэр (ЮконБаруун Хойд Нутаг ДэвсгэрНунавутХойд Канадыг бүрдүүлдэг. Мужууд нь нутаг дэвсгэрээс илүү их өөртөө засах эрхтэй. Муж, нутаг дэвсгэр бүр өөрийн бэлэг тэмдэгтэй.

Мужууд нь Канадын нийгмийн ихэнх хөтөлбөрийг (тухайлбал эрүүл мэнд, боловсрол, халамж) хариуцдаг бөгөөд хамтдаа холбооны засгийн газраас их орлого цуглуулдаг дэлхийд бараг цорын ганц бүтэц юм. Холбооны засгийн газар зарцуулах эрх мэдлээ ашиглан Канадын эрүүл мэндийн тухай акт зэрэг үндэсний бодлогыг мужуудад хэрэгжүүлж болно. Мужууд эдгээрт хамрагдахгүй байхаар шийдэж болох боловч практикт ингэх нь ховор байдаг. Баян, ядуу мужуудын хооронд үйлчилгээ, татварын харьцангуй жигд стандартыг хангахын тулд холбооны засгийн газар тэгш байдлыг хангах мөнгө олгодог.

Бүх мужууд дан танхимт парламенттай бөгөөд Канадын Ерөнхий сайдын нэгэн адил сонгогдсон Ерөнхий сайдаар удирдуулсан, сонгуулиар гарч ирдэг хууль тогтоох байгууллагатай. Муж бүрт Хатан хааныг төлөөлөх Канадын Амбан Захирагчтай төстэй Дэд Захирагч суудаг. Дэд Захирагч нь Канадын Ерөнхий Сайдын зөвлөснөөр томилогддог боловч сүүлийн жилүүдэд мужийн засгийн газруудтай зөвшилдөж байж энэ албанд томилох нь улам ихэсч байна.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг