Канад Улс

2018 оны 7-р сарын 31    16 цаг 25 минут

Канад улс ( Canada ) нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана. Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг