Австрали түгээмэл асуулт, хариултууд

2022 оны 1-р сарын 23    11 цаг 08 минут

Австрали түгээмэл асуулт, хариултууд

Маш их хүмүүс мессежээр мэдээлэл авахаар холбогдож байгаа учраас Австрали улсад хэлний бэлтгэлд суралцахад үндсэн шаардлагатай мэдээллүүдийг Q & A хэлбэрээр оруулж байна. Та мөн өөрт байгаа асуултаа коммент хэсэгт оруулаарай.
 
1. Австрали улсад хэлний бэлтгэлээр суралцахад нас хамаарах уу?
- Тийм. Насыг онцолж үзнэ. 25 хүртэлх насныханд хэлний бэлтгэлийн визний гаралт сайн байдаг бол 25-30 насныханд яагаад одоо хэл сурах гэж байгаагаа маш сайн тайлбарлах хэрэгцээ гардаг. 30 наснаас дээш виз мэдүүлэгчид нь гаралт муутай болж ирэхийн сацуу илүү өөр ангиллын буюу Хэл + Магистр чиглэлээр визанд орох нь илүү баталгаатай байдаг.
 
2. Гэр бүлээ дагуулж явах боломжтой юу?
- Боломжтой. Австрали улсын визны хамгийн том давуу талуудын нэг нь гэр бүлийн гишүүнээ өөрийн виз-нд багтаан, хамт ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд байдаг.
 
3. Сургуулийн насны хүүхдээ өөрийн Австралийн виз-нд багтаах боломжтой юу?
- Боломжтой. Гэхдээ аль мужийн аль хотод суралцахаас хамаарч хүүхдийн сургалтын төлбөр янз бүр байдаг. Жишээ нь NSW мужийн Сидней хотод суралцахаар төлөвлөсөн бол хүүхдийн сургалтын төлбөр 50% хөнгөлөлттэй, Баруун Австралийн мужид суралцах гэж байгаа бол 100% гэх мэт. Гэхдээ энэхүү хөнгөлөлт нь зөвхөн их сургуулийн оюутан хамрагдах боломжтойг анхаарна уу.
 
4. Банкны баталгаа хэд байдаг вэ? Хэрхэн байршуулах вэ?
- Тухайн суралцагчийн 1 жилийн сургалтын төлбөр + 1 жилийн амжиргааны зардал + Ирэх буцах онгоцны билетийн үнийн дүнгээр банкны баталгааны доод дүн гарж ирдэг. Ямар сургууль сонгох, хэр төлбөр төлөх зэргээс хамаарж харилцан адилгүй дүн байдаг. Уг банкны баталгааг байршуулахдаа та заалав мэргэшсэн зөвлөх, туршлагатай визний ажилтанаас зөвлөгөө авах хэрэгтэй.
 
5. Банкны баталгааг байршуулдаг хүмүүстэй холбогдож хийх боломжтой юу?
- Харамсалтай нь банкны баталгааны шаардлага 2019 оноос эхлэн чангарсантай холбоотойгоор их хэмжээний мөнгө гэнэт оруулах, түүнээсээ данс барьцаалсан зээл авж баталгаа гаргагчийн мөнгийг буцаан өгдөг арга нь одоо маш баталгаа муутай болсон. Хамгийн сайн арга нь бага багаар хуримтлуулах, ойр дотны хүмүүсээрээ батлан даалгах нь үр дүнтэй.
 
6. Тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?
- Хэлний бэлтгэлийн коллежуудаас зарлагддаг тэтгэлэг нь хамгийн ихдээ 15-30% хүртэлх байдаг. Гэхдээ энэ тэтгэлэг нь ховор байдаг учир тухайн үеийн хэлний бэлтгэлийн үнийн саналын 6 сарын төлбөрийг төлж байж л визнд орох эрх нээгддэг.
Бакалавр, магистрын хувьд тухайн их сургууль нь маш олон төрлийн тэтгэлэгийг зарладаг бөгөөд сургуулийн тэтгэлэн хэсгээс мэдээлэл авах боломжтой.
 
7. Виз мэдүүлэхэд хамгийн чухал анхаарах зүйлс юу вэ?
- Хэд хэдэн хүчин зүйлийн үнэлгээг хийн, Бээжин дахь Австралийн цагаачлалын албаны ажилтан таны виз-г шийднэ. Үүнд: Банкны баталгаа, тухайн сонгосон сургууль, курсын талаар ойлголт, таны амьдралд үнэхээр уг суралцах курс нь чухал эсэх талаар оюутны бичигдэх захидал, суралцах гэж буй зорилгоо хэрхэн төлөвлөсөн г.м мэдээллүүд чухал байдаг. Таныг үнэхээр жинхэнэ суралцагч оюутан мөн, эсэхийг бичсэн захидлаас тань тодруулах бөгөөд муу бичсэн захидал татгалзах гол үндэс болдог.
 
8. Хэлний бэлтгэлийн элсэлт хэзээ байдаг вэ?
- Хэлний бэлтгэл нь элсэлтээ тогтмол авдаг учраас та хэзээ ч элссэн болно. Харин их сургуулийн элсэлт нь 3 сард, 7 сард, заримдаа нэмэлт элсэлт 11 сард байдаг.
 
9. Би одооноос бичиг баримтаа бүрдүүлж, банкны баталгаагаа байршуулж эхлэх гэж байна. Юуг анхаарах вэ?
- Маш сайн, туршлагатай, хөөсрөлтгүй Боловсролын агент сонгох хэрэгтэй. Бүх зүйлийг болно, бүтнэ, гэрээгээ хий, төлбөрөө төл гэж байгаа бол хөөсрөлт их байна гэсэн үг.  Боловсролын агентаа зөв сонгох нь таны хамгийн эхний чухал алхам болдог.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг