Олон Улсын Оюутнууд Австралид 80 цагийн ажиллах эрхтэй боллоо

2022 оны 1-р сарын 15    12 цаг 49 минут

Австралийн Засгийн Газраас 2022 оны 1 сарын 13-ны өдөр Австралийн ажиллах хүчний хомсдлыг түр (Ажиллах цаг ) хугацаанд бууруулах зорилготойгоор олон улсын оюутнуудыг нэмэлт цагаар ажиллахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. 

Австрали даяар COVID 19 Омикран хувилбар эрчимтэй тархаж байгаас шалтгаалан олон мянган ажилчид гэртээ тусгаарлалтад орсон. Үүний нөлөөгөөр олон салбарт ажиллах хүчний хомсдолтой тэмцэж байгаа бөгөөд Австралийн Засгийн Газраас 400,000 орчим олон улсын оюутнуудад тавьсан ажиллах цагийн хязгаарлалтыг цуцлаж байна гэж үзсэн. 

Шинэ дүрэмд юу гэж тусгаж өгсөн бэ?

Өмнөх оюутны визний ажиллах нөхцөлд олон улсын оюутан 2 долоо хоногт 40 цагийн ажиллах эрхтэй байсан бөгөөд шинэ дүрмээр оюутнууд тодорхой салбаруудад уртасгасан  цагаар буюу хоёр долоо хоногт 80 цаг ажиллах боломжтой болж байна гэсэн үг юм.

Жич: Оюутны бусад нөхцөл заалтууд хэвээр байгааг анхаарах хэрэгтэй Жишээлбэл: Австралид ирж сургалт эхлэхээс өмнө ажиллах ёсгүй гэсэн заалтыг даган мөрдөх хэрэгтэй.  Оюутны визний нөхцөл 

Ямар салбаруудыг ажиллах хүчний хомсдолтой салбар гэж үзэж байна вэ?

2021 оны 10 сард Австралийн Засгийн газраас доорх салбаруудыг ажиллах хүчин хомсдолтой, нэмэлт ажиллах хүчин шаардлагатай салбар гэж үзэж тухайн салбарт ажиллах олон улсын оюутнуудыг хоёр долоо хоногт 40 цагаас илүү ажиллах эрхтэй болгосон. Үүнд: 

  • Өндөр настан асрах үйлчилгээний салбар
  • Тусгай хэрэгцээт шаардлагатай хүмүүст туслах салбар
  • Ковид эсрэг Эрүүл Мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс 
  • Хөдөө аж ахуйн салбар
  • Аялал жуулчлал, Зочид буудал 
  • Супер маркетууд 

Эдгээр салбаруудад гэж заасан хэдий ч Засгийн газраас эдгээр салбаруудаас гадна хомсдол өндөртэй салбаруудыг оруулахаар төлөвлөж байна. https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/student-500/temporary-relaxation-of-working-hours-for-student-visa-holders

 

Эх сурвалж: Insider Guides

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг