"IELTS"-ийн Жишиг Шалгалт Хийх Боломжтой Үнэгүй Вэбүүд

2019 оны 5-р сарын 15    12 цаг 24 минут

"IELTS"-ийн Жишиг Шалгалт Хийх Боломжтой Үнэгүй Вэбүүд

Яагаад "mock test" буюу жишиг шалгалт хийх хэрэгтэй вэ?

IELTS –ийн шалгалт нь бусад хэлний шалгалтуудын адил та бүхнээс бичих, сонсох, унших, ярих хэмээх дөрвөн чадварыг шаардана. Бидний гаргадаг хамгийн том алдаа нь дүрэм л сайн байвал бүх зүйл болно гэж боддог бодол юм. Тиймээс IELTS-ийн жишиг тестүүдийг хийснээр та бүхний дөрвөн чадвар хөгжихийн сацуу шинэ мэдлэг, мэдээлэл, дүрмийг өөрийн болгох болно. IELTS-ийн жинхэнэ шалгалт нь 9 хүртэлх оноогоор дүгнэгддэг бөгөөд та жишиг тест хийснээр өөрийгөө ямар түвшинд явж буйгаа харах боломжтойгоос гадна, юун дээр алдаж буйгаа мэдэж авах боломжтой юм. Мэдээж өөрийн хийсэн материал дээр дүгнэлт хийж, албан ёсны шалгалтанд хэрхэн бэлдэх, шалгалтанд юу ирэх талаар төсөөлөлтэй болох юм.

1. Www.britishcouncil.in IELTS-д бэлдэгчдэд зориулсан хамгийн шилдэг вэб

Энд маш олон зөвлөгөө, мэдээ мэдээллүүд байх бөгөөд IELTS-ийн тухай бүхий  л ойлголтыг авч болно. Мэдээж маш олон жишиг тестүүд бий.

2. Www.ielts-exam.net

Хэрэглэхэд хялбар,  маш энгийн хэмээх дөрвөн үг л энэ сайтыг тодорхойлох болно. Учир нь хүн бүхэн ороод өөрт хэрэгцээтэй мэдээллээ сонгож харах боломжтой. Шинээр нэмэгдсэн болон хуучин мэдээллүүд нь бүгд эрэмбэ дараатай байрлах бөгөөд хүссэн хүн бүр ашиглах боломжтой аж. 

3https://www.ielts-exam.net/

IELTS өгөхөд үгийн сан маш сайн байх хэрэгтэй. Сайн бэлдэхийн тулд  хаанаас нь эхэлж, ямар үг цээжлэх арга барилаа олж авах нь маш чухал. Харин энэ сайт танд туслах болно. Шалгалт өгөхөд шаардлагатай үгсийн жагсаалт гаргасан ба бүгд жишээтэй. Мөн хэрэгцээт дүрмүүдийг багтаажээ~

4. https://www.ieltsessentials.com/

Бие даан бэлдэж буй хүмүүст хамгийн том урам зориг өгч чадах зүйл бол бусад хүмүүсийн амжилтын түүх. Мэдээж "боломжгүй" харагдсан зүйлийг "боломжтой" болгож чадсан тэдгээр хүмүүсийн арга барил, хүсэл тэмүүлэл нь шүү дээ. Тиймээс энэ сайт дээр IELTS-ийн шалгалтын бүхий л мэдээлэл байхаас гадна , бие даан бэлдэж хүссэн оноогоо авсан хүмүүсийн түүх байгаа аж. Хэрэв та ч бас хожмын нэг өдөр хүссэн оноогоо авбал энэхүү сайтад бичиж үлдээх боломжтой шүү дээ.

5. https://ieltsonlinetests.com/

Энэ үнэхээр гайхалтай сонголт шүү.  Яагаад гэвэл та сайтруу хандсан тохиолдолд академик болон ерөнхий IELTS гэсэн хоёр төрлөөс сонгож, өөрийн өгөх чиглэлийг сонгоно. Ингэснээр танд жишиг шалгалтуудаас сонголт хийх цонх гарч ирэх ба дурын шалгалтаа сонгож өгнө. Хамгийн гайхалтай нь ярианы шалгалтаас бусад нь яг IELTS-ийн жишгээр явагдах бөгөөд дэлгэцийн доод хэсэгт цаг явж эхлэх болно. Ийнхүү шалгалт дууссаны дараа таны оноог автоматаар бодож өгнө. Өөрийгөө ямар түвшинд явж буйгаа мэдэж болох хамгийн шилдэг сайт шүү 

6. http://mini-ielts.com/

Мэдээж шалгалтаа онлайнаар өгөх боломжтой. Гэхдээ сонсгол болон бичгийн шалгалтыг л өгнө. Таны оноог автоматаар бодох бөгөөд алдсан тест болон зөв хариултыг харуулах болно. Нэг давуу талтай нь заавал энэхүү сайтад гишүүнээр элсэж, нэвтэрч орох шаардлагагүй юм байна.

7. https://www.ieltspodcast.com/

Сонсох чадвараа сайжруулахын тулд заавал дуу сонсох шаардлагагүй ээ. Учир нь бидэнд подкаст байгаа шүү. IELTS-д бэлдэж эхэлсэн бол подкастийг заавал сонсож хэвшээрэй. Гэхдээ хаанаас сонсохоо мэдэхгүй байна уу? Мэдээж энэ сайт танд туслах болно. IELTS-ийн унших, сонсох, бичих, ярих чадваруудын талаар , тэдгээрт хэрхэн бэлдэх тухай подкастууд бий шүү. Мөн маш олон төрлийн зөвлөгөө жишээг багтаасан байна. Подкаст сонсоход маш олон давуу тал бий. Жишээлбэл сонсох чадвар сайжрахаас гадна, маш их цаг хэмнэнэ. Учир нь гадуур алхаж байхдаа, автобусанд эсвэл хэн нэгнийг хүлээж зогсохдоо подкастаа сонсож үнэгүй цэгцтэй, баримттай мэдээлэл авч чадна шүү дээ.

Эцэст нь , IELTS өгөхөөр сэтгэл шулуудсан тэр өдрөөсөө эхэлж цаг минутаа нарийн төлөвлөөрэй. Хамгийн чухал нь өдөр бүр ямар нэгэн байдлаар заавал бэлдэж хэвшээрэй. Амжилт хүсье. 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993 , 88146831
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2019 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг