Шинэ Зеландаар аялцгаая

2019 оны 3-р сарын 4    17 цаг 47 минут

Шинэ Зеландаар аялцгаая

Sky Tower

Sky Tower (Тэнгэрийн Цамхаг) бол 328 метр өндөр, сүүлийн 20 жил Auckland хотын бэлэг тэмдэг болсоор ирсэн байна. Энэ цамхаг дээр олон сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаанууд болохоос гадна эргэдэг рестоаранд хоол идэнгээ хотыг бүхэлд нь харах боломжтой юм.

Цамхагийн доод давхарт үзвэр үйлчилгээний газрууд байх ба өндөр зэрэглэлийн зочид буудлууд, 20 гаран ресторан, бар, 700 хүний суудалтай театр, өндөр зэрэглэлийн казино байрладаг. 

SKYCITY (Тэнгэрийн хот) -ийн ойролцоо үзэж харах зүйл олонтой билээ.
 
Rotorua
Энэ жижигхэн хот нь дэлхийн байдаг хамгийн өвөрмөц хот гэж нэрлэгддэг. Учир нь галт уулын хормойд байрлах ба хотод ороход маш хурц хүхрийн үнэр таныг угтах болно. 
Wai-O-Tapu бол гурвалжин хэлбэртэй, халуун рашаан бөгөөд, энэ жижигхэн нуур нь янз бүрийн өнгөөр солонгорон харагдах ба галт уулын энэ тогооноос халуун рашаан, уур савсаж байдаг. 
Эргэн тойрны паркаар нь зугаалж явахад өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрсөн ба миний хувьд үнэхээрийн өвөрмөц аялал байсан.
 
Waiheke Island
Waiheke арал Auckland хотоос 45 минут усан онгоцоор очих зайд байрладаг. Энэ арал нь халуун орны дал мод, цагаан элстэй далайн эрэгтэй бөгөөд та хаа нэгтэй халуун орны диваажинд очсон мэт сэтгэгдэл төрнө.
Үзэсгэлэнтэй байгалтайгаас гадна Шинэ Зеландын усан үзмийн талбайгаар зочилж, тэндхийн винонуудыг амсах сайхан билээ. Усан үзмийн талбай бүр өөр, өөрийн гэсэн орчинтой бөгөөд янз бүрийн амттай винонуудаас өөрт таалагдсаныг сонгох боломжтой.
Найзуудтайгаа вино амсангаа нар жаргахыг харж суух нь Шинэ Зеландад аялсан хамгийн сайхан дурсамжуудын нэг байх болно гэдгийг хэлэх байна.
 
Hobbiton
Хэрвээ та Lord of the Rings киноны фан бол Hobbiton -д зочлох нь Шинэ Зеландад хийх зүйлүүдийн чинь нэг байх болов уу. Таны энд ирэх аялал таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна. 
Shire яг миний бодож байсан шиг байсан ба би Middle Earth хэмээх энэ ид шидийн газар ирчихсэн мэт сэтгэгдэл төрсөн билээ.
Эргэн тойрны энэ жижигхэн байшингуудыг үзэн, The Green Dragon Inn-д пиво шимэн суух нь таньд  Lord of the Ring-ийн сайхан дурсамжийг үлдээх болно.   
 
Cathedral Cove
Cathedral Cove бол Шинэ Зеландын хамгийн алдартай далайн эргүүдийн нэг бөгөөд усан цэргийн нөөц газар болох Coromandel-ийн хойг дээр байрладаг. 
Энэ далайн эрэг нь хамгийн ойрхон машинын зогсоолоос 30 минут машинаар явж хүрэх ба зам зуур байгалийн үзэсгэлэнтэй ой шугуй, хадан хавцал, түүнчлэн далайн эрэг дагуу сунаж байрласан гайхалтай наран шарлагын газруудыг харах болно.
Энд та хүйтэн усанд шумбан сэлж,  гайхалтай эрэг дээр байгалйин сайхныг харан амрах бөгөөд цагийн гайхалтай өнгөрөөнө гэдэгтэй огтхон ч эргэлзэх хэрэггүй юм.
 
Milford Sound
Milford Sound бол Шинэ Зеландын баруун өмнөд хэсэгт байрлах Fiordland-д байдаг. Энэ газар нь шовх хадан хавцлууд, цуварч урсах цутгалангууд, ер бусийн цэвэр агаарын өлгий нутаг билээ. 
Ноднин жил найзтайгаа тийшээ усан онгоцоор аялсан маань Шинэ Зеланд дахь аялалуудын хамгийн гоё нь байсан. 
Эргэн тойрны байгалийн гайхамшигт энэ газрууд үнэхээрийн биширмээр байсныг нуух юун. 
Эгц дээрээс чамайг тойрон унах цутгалангууд гайхалтай байсан. Хэдийгээр энд жилийн 90 хувьд нь бороо орж байдаг ч та азтай бол наран биеэ шарах гоё газрууд их бий. 
Тэр их усны буух чимээг сонсон, байгалийн энэ гайхамшигт урлалыг харан баясах ховорхон боломж байх болно. 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
        Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993 , 88146831
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг