Элчин Сайд Я.Ариунболд Бритиш Колумби Мужийн Их Сургууль Болон Уул Уурхайн Холбоонд Зочлов

2019 оны 2-р сарын 2    10 цаг 54 минут

ЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД БРИТИШ КОЛУМБИ МУЖИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН УУЛ УУРХАЙН ХОЛБООНД ЗОЧЛОВ

Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумби мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Др Рандал Мартин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Колин Доэрр нартай уулзаж тус мужийн их дээд сургуульд суралцах монгол оюутнуудыг нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэгт хамрагдах, дунд сургуулийн сурагчдын соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулиудын шууд харилцаа, хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх талаар ярилцаж, Гүйцэтгэх захирлыг Монгол Улсад айлчлахыг урив.

Элчин сайд Бритиш Колумбийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Др Мурали Чандрашекарантай уулзаж тус их сургуулийн “Global citizen” буюу “Дэлхийн иргэн” урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, ШУТИС-ын Уул уурхайн сургуультай хамтран хэрэгжүүлж буй хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх төсөлд дэмжлэг үзүүлэх, энэхүү төслийг үргэлжлүүлж 2+2 хөтөлбөр, боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх түвшинд хүргэх, улмаар Бритиш Колумбын их сургуулийн салбарыг Монгол Улсад нээх боломжийг харилцан судлан үзэх, уул уурхайн инженер, хөдөө аж ахуй, ойн чиглэлээр суралцах монгол оюутнуудыг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцаж, эдгээр асуудлыг хоёр талдаа харилцан судалж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохирлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сард Бритиш Колумбын их сургуулийн Ойн тэнхимд зочилсны мөрөөр тус тэнхимийн Төсөл хариуцсан захирал Жорма Ньювонентой уулзаж хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, 18 давхар барилга барьдаг модон материалын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлахаар харилцан ярилцлаа.

Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн хөтөлбөрийн зохицуулагч, профессор, Монгол судлаач Др Жюлиан Диеркэстэй уулзаж ШУТИС-тай хамтарсан төслийг цаашид өргөжүүлэх, тус төвд монгол судлаачдыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, 2-р сард Вашингтон хотод зохиогдох Хойд Америкийн Монгол судлалын хуралд оролцохыг урилаа.

Элчин сайд Бритиш Колумби мужийн Бөхийн холбооны ерөнхийлөгч Роберт Томсон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Монголын чөлөөт бөхийн холбоотой албан ёсны хамтын ажиллагаа тогтоох, Ванкүвэр дэх монгол хүүхдүүдэд зориулсан бөхийн дэвжээ нээж ажиллуулах, Монгол хүүхдүүд болон Бритиш Колумби мужийн хүүхдүүдийн хооронд тэмцээн зохиох боломжийг харилцан судалж үзэхээр тохиролцов.

Бритиш Колумбын Уул уурхайн холбооны Ерөнхийлөгч Брайн Кокс, Дэд ерөнхийлөгч Линдсэй Кислок нартай уулзаж энэ оны 4-р сард Улаанбаатарт зохиогдох Mining Mongolia хөрөнгө оруулалтын хуралд урьж, тус холбооны гишүүн компаниудаар дамжуулан Канадын уул уурхайн технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжийг судлан үзэх санал тавьж, 2020 онд Монголын уул уурхайн компаниудыг Ванкүүвэрт зочлуулж, хөрөнгө оруулалтын зөвлөгөөн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг