БНСУ-ын Визний Хариугаа Хэрхэн Шалгах Вэ?

2019 оны 1-р сарын 22    14 цаг 49 минут

БНСУ-ын визний хариугаа хэрхэн шалгах вэ? 

Солонгос улсын Элчин сайдын яам Визний нэгдсэн портал сайтан дээрээ материал хүлээж авахаас эхлүүлээд шат тухай бүрт нь төлөвөө өөрчилж байдаг. Тиймээс та өөрийн материалыг ямар шатанд явж байгааг нь шалгах боломжтой юм. 
1. Та визнийхээ хариуг шалгахын тулд өөрийн ашигладаг Safari, Google chrome, Internet explorer гэх мэт веб хөтчөөрөө энэхүү https://www.visa.go.kr/ линкээр нэвтрэн шалгах боломжтой. Энэхүү веб хуудас руу нэвтрэх үед Солонгос хэлээр гарч ирнэ. Мөн та Солонгос, Англи, Хятад 3н хэлнээс сонгох боломжтой.

2. Та вебний баруун дээд буланд байрлах хэл сонгох хэсгээс улаан өнгөөр хүрээлсэн #ENGLISH буюу #АНГЛИ хэлийг сонгоно.

3. Веб хуудасны зүүн талд байрлах цэснээс дээрээсээ 3дугаарт байрлах улаан өнгөөр хүрээлсэн #Check_Application_Status буюу #Материалынхаа_төлөвийг_шалгах хэсэгт дарна.

4. Танд 2 сонголт гарч ирнэ. Үүний хамгийн эхний сонголт болох #Check_Application_Status_&_Print буюу #Материалынхаа_төлөвийг_шалгах_ба_хэвлэх хэсэгт дарна.

5. Танд #SEARCH буюу #ХАЙХ хэсэг гарч ирнэ.

6. Энэхүү мэдээллийг бөглөснөөр таны визний материалын төлөв гарч ирэх болно. Дээрх 6н дугаарласан тоог тус бүрд нь тайлбарласан хэсгийг та анхааралтай уншин бөглөнө үү.
• #Diplomatic_office буюу улаан өнгөөр хүрээлсэн хэсгийг сонгоно. Зарим тохиолдолд энэхүү хэсэг нь сонгогдсон байдаг. 
• #Application_NO. сонголт дээр дарахад танд нэмэлт #Receipt_NO. болон #Passport_NO. гэсэн 2 сонголт гарч ирэх болно. Та #PASSPORT_NO. буюу #ГАДААД_ПАСПОРТНЫ_ДУГААР-аар шалгах хэсгийг сонгосноор танд илүү хялбар байх болно. 
• Энэхүү хэсэгт та өөрийн Гадаад паспортны E-ээр эхэлсэн дугаараа дээрх жишээний дагуу оруулна. 
• Энэхүү хэсэгт та өөрийн #ОВОГ_НЭР-ээ дээрх загварын дагуу #АНГЛИ хэлээр бөглөнө. 
• Өөрийн #ТӨРСӨН_ОН_САР_ӨДӨР-өө оруулна. Та зөв хийснээ сайтар нягтлан оруулна уу. 
• Энд та #SEARCH хэсгийг дарснаар өөрийн визний материалын төлвөө шалгах боломжтой. 
• Таны материалын төлвүүд дараах байдлын аль нэгээр гарч ирэх бөгөөд танд тус тусын тайлбарыг хүргэж байна.

#APPROVED – хүлээн зөвшөөрсөн гэсэн үг бөгөөд таны визийг элчин сайдын яам зөвшөөрсөн тул та өөрийн мэдүүлсэн ангиллаараа Солонгос улс руу зорчих эрхтэй боллоо. 
#Application_Received – гэдэг нь таны материалыг элчин сайдын яаман дээр очсон байгаа бөгөөд одоогоор таны материал хүлээж авсан байна гэсэн үг юм. 
#Under_Review – нь таны материал шалгагдах шатандаа явж байгаа гэсэн үг юм. Тиймээс та материал хүлээлгэн өгсөн газрын заасан хугацаанд шалгана уу. / Зарим тохиолдолд Элчин сайдын яамны ачааллаасаа хамааран хугацаандаа гарахгүй байж болно /
#No_search-data_has_been_found – Таны материал элчин сайдын яаман дээр очоогүй байгаа эсвэл таны оруулсан мэдээлэл зөрүүтэй юм уу буруу байгаа тохиолдолд энэхүү бичиг гарч ирнэ. 
#Passport_Returned – гэсэн бичиг гарч ирвэл виз нь гарсан бөгөөд аль хэдийн гадаад паспорт нь эзэндээ хүрсэн гэсэн үг юм.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг