БНСУ-ын нэг удаагийн болон олон удаагийн виз
- Энгийн аялалын виз (C-3-9)
- Бизнес аялалын виз (C-3-4)
- Эмчилгээний аялалын виз (C-3-3)
- Хурал/арга хэмжээнд оролцох аялалын виз (C-3-1)
гэсэн төрлүүдээр олгогддог. Бид дээрх 4-н төрлийн аялалын визээс ихэвчлэн энгийн аялалын виз (C-3-9) визээр зорчдог. Энэхүү виз нь single, double, multiple гэсэн 3-н нөхцөлөөр олгогддог. Энэ та бүхэндээ эдгээр нөхцөлүүдийг илүү ойлгомжтойгоор тайлбарлая.
Single visa – Нэг удаагийн виз
Энэ бол БНСУ-ын хилээр нэг удаа нэвтрэх эрхтэй 14-90 хоногийн хугацаанд зорчих эрхтэй богино хугацааны аяллын виз юм.
Бидний дийлэнх нь энэхүү аяллын визийг мэдүүлэн Солонгос орныг зорьж богино хугацаанд ажиллаж ирж байгаа. Элчин сайдын яамнаас тухайн хүний материал бүрдүүлэлтээс хамааран дийлэнх хувьд нь 90 хоног оршин суух эрхтэй виз олгодог бөгөөд зарим тохиолдолд 14-30 хоногийн виз олгох тохиолдол байдаг. Таны визийг богино хугацаагаар дарсан бол та тэр хугацаандаа л яваад ирэх эрхтэй. Эсвэл Танд 14-30 хоногоос илүү хоногтой аяллын виз шаардлагатай байгаа бол та БНСУ-ын ЭСЯ-н дээр очин тухайн визээ цуцлан хүчингүй болгож болох бөгөөд визээ хүчингүй болгосноос дор хаяж сарын дараагаас дахин визээ мэдүүлбэл 90 хоногийн виз гарах магадлалтай.
Сингли визийг ихэвчлэн хэнд олгодог вэ?
Энэхүү аяллын визийг Монгол Улсын Иргэн (та өнөөдөр тэтгэвэрт, малчин, хүүхэд, тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ч гэсэн) энэ визийг мэдүүлэх боломжтой боловч виз гарах магадлал харилцан адилгүй байдаг. ЭСЯ-с тухайн визийг зөвшөөрч олгох үгүйд хамгийн ихэд нөлөөлдөг хүчин зүйлс бол:
- Таны ажил хөдөлмөр эрхлэлт буюу яг одоо ажиллаж буй байгууллагадаа хэр удаан тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ямар албан тушаалтай эсэх
- Хэдэн төгрөгийн цалин, орлоготой гэх мэт санхүүгийн чадамж
- Ажиллаж буй байгууллага нь нэр хүндтэй бөгөөд татвар төлөлтөөрөө өндөр эсэх
- Гадаадын өндөр хөгжилтэй Улс орнууд руу зорчиж байсан туршлага зэргийг харгалзан виз гарах магадлал өсдөгийг санах хэрэгтэй.
- Визний ангилал Богино хугацааны зорчилт C-3-9
- Визний хугацаа 090 DAYS 90 хоног
- Визний төрөл – single – нэг удаагын нэвтрэх эрхтэй виз
- Виз олгосон өдөр
- Та виз олгосон өдрөөс визний хугацаа дуусах өдөр хүртэлх хугацаанд Солонгос улс руу нэвтрэх эрхтэй бөгөөд гаалиар нэвтэрсэн өдрөөс хойш таны 90 хоног байрлах хугацаа явж эхэлдэг.
Double visa – Дабл виз
БНСУ-ын хилээр хоёр удаа нэвтрэх эрхтэй 14-90 хоногийн хугацаатай богино хугацаанд зорчих аяллын виз юм. Энэхүү виз нь БНСУ-д өмнө нь богино хугацаагаар зорчиж байсан түүхтэй иргэд болон байнга зорчих магадлалтайгаар үнэлэгдэж буй компанийн захирлуудад ихэвчлэн олгогдох магадлал өндөр байдаг.
Multiple visa – Олон удаагийн виз
БНСУ-ын хилээр олон удаа нэвтрэх эрхтэй 1 жилээс 5-н жилийн хугацаатай олгогддог нэг удаа зорчихдоо 30-90 хоногийн хугацаанд зорчих богино хугацааны аяллын виз юм. Олон удаагийн виз нь эхний удаад 2 төрлөөр олгогддог.
1. Нэг жилийн хугацаатай нэг удаа зорчихдоо 90 хоног байх эрхтэй.
1 жилээр олгогдох ба тухайн жилдээ хамгийн багадаа 2 удаа зорчсон байж цаашаа 3 болон 5 жилээр сунгах боломжтой болдог. Сунгахдаа визний хугацааг дуусахаас 1-2 сарын өмнө мэдүүлэх ёстойг.
Олгох шаардлага: Та аяллын (С-3-9), бизнесийн (С-3-4) болон урилгатай аяллын виз (С-3-1) гэсэн визний төрлөөр 2 жилийн дотор 4 ба түүнээс олон удаа зорчсон эсвэл хугацаа харгалзахгүй 10-с олон удаа БНСУ руу зорчсон тохиолдолд олон удаагийн виз авах эрх нээгддэг.
2. Таван жилийн хугацаатай 1 удаа зорчихдоо 30 хоног байх эрхтэй.
Энэ визийг ихэвчлэн бизнес эрхлэгчид болон БНСУ-аас бараа бүтээгдэхүүн импортлогчид мэдүүлэх хандлагатай байдаг.
Олгох шаардлага: Та аяллын (С-3-9), бизнесийн (С-3-4) болон урилгатай аяллын виз (С-3-1) гэсэн визний төрлөөр хугацаа харгалзахгүй 10-с олон удаа БНСУ руу зорчсон тохиолдолд энэхүү визийг мэдүүлэх боломжтой болдог.
Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.
Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд , Канад , Ирланд , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад Сурч , Аялж , Ажиллаж , Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.
Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй
Дэлхийгээр тойрон аялцгаая
Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30
Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэб: www.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/