EC English Language Center

2019 оны 1-р сарын 8    17 цаг 48 минут

EC English Language center

EC English Language center нь 1991 онд Малта улсад  үүсгэн байгуулсан. Түүнээс хойш өдгөө дэлхийн 3 тивийн 5 улсад  үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд АНУ, Канад, Англи, Өмнөд Африк, Малта гэх зэрэг орнууд багтдаг бөгөөд нийтдээ англи хэлний 21 сургуультай. Одоо жил бүр  140 гаруй орноос 40,000 гаруй оюутан суралцдаг. Энэхүү хэлний сургалтанд та бүхэн хамрагдсанаар тохилог орчинд чадварлаг багш нараар мэргэжлийн өндөр түвшинд англи хэлний мэдлэгийг эзэмшинэ. Мөн EC-нь таны цаашид суралцах тухайн мэргэжлийн англи хэлний сургалтанд үнэ төлбөргүйгээр хамруулдагаараа онцлог юм. 
АНУ-ын Бостон, Нью Иорк, Сан Диего, Сан Франциско, Миами, Лос Анжелес, Вашингтон ДС хотуудаас өөрт тохиромжтой байршлыг сонгоорой.

Ерөнхий англи хэл

7 хоногт 20 цаг. Практик дээр тулгуурлан англи хэлийг заахаас гадна чөлөөтэй ярих чадварыг олгоно. Үүнд унших, бичих, ярих, сонсох чадваруудыг багтаасан болно.

Эрчимжүүлсэн англи хэл

7 хоногт 30 цаг. Энэхүү сургалт нь ерөнхий англи хэлний мэдлэг дээр суурилсан бөгөөд унших, бичих, ярих болон сонсох чадваруудаас аль нэгийг нь сонгон долоо хоногт нэмэлт 10 цагийн хичээлийг сонгон эрчимтэйгээр суралцах боломжтой.
Эдгээр сургалтанд хамрагдсанаар:
Англи хэлний мэдлэгийн түвшин анхан шатнаас – мэргэжлийн түвшин хүртэл нэмэгдэх
Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэйгээр эзэмших
Өдөр бүрийн сонирхолтой сэдэв англиар чөлөөтэй ярих чадварыг хөгжүүлэх  

IELTS-н шалгалтанд бэлтгэх анги

International English Language Testing System буюу бидний мэддэгээр IELTS – нь Англи , Канад, Австрали гэх мэт Англи хэл дээр сургалт явуулдаг их дээд сургуульд элсэн суралцахад шаардагддаг англи хэлний шалгалт юм.
IELTS-н өндөр оноо авснаар:
Нэр хүнд бүхий их дээд сургуулиудад хамрагдах
Олон улсад өөрийн байр суурийг бий болгох
Өөрийн ажил байранд өөрийн давуу талыг бий болгох
Англи хэлний түвшингээ тодорхойлсон олон улсын гэрчилгээтэй болох
Ирээдүйн ажлын байрандаа илүү их боломж бололцоог бий болгох боломжтой.
Насны хязгаар: 16 наснаас дээш
Элсэхэд шаардагдах хэлний түвшин: Дунд
Сургалтын үргэлжлэх хугацаа: 4 – 8 долоо хоног

Toefl-н шалгалтанд бэлтгэх анги

4 – 8 долоо хоногийн дотор Toefl-н шалгалтанд үр дүнтэй бэлтгэнэ. EC төв нь танд шаардлагатай байгаа Toefl-н өндөр оноо авахад бүрэн бэлтгэгдсэн чадварлаг багш нараар сургалтыг явуулна.
Сургалт үргэлжлэх хугацаа: 4 – 8 долоо хоног
Түвшин: Ахисан дундаас – Дээд түвшин хүртэл / долоо хоногт 24 – 30 цаг. Ерөнхий англи хэл 20 цаг + Toefl-н 10 цагийн хичээл багтсан/

Төлбөрийн мэдээлэл

  • Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
            Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

     Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

     Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
             Дэлхийгээр тойрон аялцгаая 

    Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
    Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

    Бямба 10.00-16.00
    Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
    Факс: 976-7011-6105
    E-mail : info@eduhelp.mn
    Вэбwww.eduhelp.mn
    Facebook : eduhelp.agency
    Skype: eduhelp.agency
    Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
    https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

     

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг