Гадаадад Үнэгүй Сургуульд Сурах Боломжууд

2018 оны 12-р сарын 26    17 цаг 20 минут

Гадаадад үнэгүй сургуульд сурах боломжууд

Их сургуулиудын төлбөр нь дэлхийн өнцөг булан бүрд нэмэгдсээр байгаа боловч бидний ихэнх нь гадаадад заавал тэтгэлэг авч юмуу эсвэл их өндөр төлбөр төлж байж сурдаг гэдэгт итгэсээр байдаг.

Оюутнууд гадаадад үнэгүй суралцах боломжтой эсвэл маш хямд үнээр суралцдаг дэлхий даяар олон орон байдаг, харин та хаанаас энэ мэдээлэлийг хайж олохоо мэдэх хэрэгтэй.

Та бага зардалтай, эсвэл үнэ төлбөргүй хичээл санал болгож буй улс орнуудыг сонгох боломжтой.

Герман улс

Германд суралцах сонирхол нэмэгдсээр байна. Энэ нь ихэвчлэн Германы улсын ихэнх их дээд сургуулиуд сургалтын төлбөргүйгээс шалтгаалж байгаа бөгөөд энэ нь ямар улсын иргэн байхаас үл хамааран Германы улсын өөрсдийн оюутнууд болон олон улсын оюутнууд аль аль нь хамрагдах боломжтой юм. Нэр хүнд багатай их сургуулиуд 150-250 € (180-300 ам.доллар) захиргааны зардлыг нөхөх зорилгоор төлдөг байна.

Харин 2017 оны намар Германы баруун өмнөд хэсэгт байрладаг Баден-Вюрттембергийг Европын Холбооны бус оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийг дахих танилцуулсан. Эдгээр оюутнууд нь 1,500 евро буюу ~ 1,800 ам доллар хагас жилд (3,600 евро буюу ~ 3,600 ам.доллар жилд) төлөх ёстой. Доктор оюутнууд болон дүрвэгсэд арай бага төлбөртэй (650 $ ~ 780 ам.доллар хагас жилд , жилд 1,300 ~ 1,550 ам. Доллар) төлнө. Ирээдүйд бусад мужуудад бас төлбөрөө нэмэх магадлал гарч ирж магадгүй, авсан төлбөрөөрөө их сургуулийг сайжруулахад чиглэгдэх байх.

Германд суралцах зардал бага, бас эдийн засаг, дээд боловсролын дээд зэргийн сайн тогтолцоотой хосолсноор Герман улсад суралцах таатай боломжийг оюутан сурагчид болон тэдний эцэг эхчүүд дэлхий даяар таатай хүлээн авдаг. Дэлхийн их дээд сургуулиудын ранкийг тэргүүлдэг 40 гаруй сургуулиуд байдаг бөгөөд түүний нэг нь АНУ, Их Британитай өрсөлддөг Мюнхений Технологийн их сургууль юм.

Хэрвээ та Германы сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол та мэдээж амьдралын зардлаа төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв та Германд оюутны виз мэдүүлэх шаардлагатай бол амьжиргааны зардалд жилд € 8,700 (~ 10,400 ам.доллар) төсөвлөж, энийгээ гаргаж чадна гэдгээ батлах хэрэгтэй. Ерөнхийдөө та Германд ая тухтай амьдрахын тулд ойролцоогоор 9,600 еврог (~ 11,500 ам.доллар) хэрэгтэй болно.
Франц

Франц Герман шиг тийм өргөн хүрээний үнэгүй боловсрол эзэмших боломжтой биш юм, гэхдээ гадаад оюутнууд үнэгүй сургууль байдаг гэдгийг сонсоод их гайхдаг, эсвэл маш хямд үнээр суралцаж болдог.

Франц улсад ихэвчлэн улсын сургуулиуд төлбөр байдаг, энэ нь ихэнх улс орнуудад төлдөг төлбөрөөс ч бага юм, жилд €184 (~US$220) бакалаврын сургалтанд төлдөг байна.Эрүүл мэндийн болон инженерийн чиглэлээр суралцах оюутнуудынх бага зэрэг нэмэгддэг.

ХБНГУ-д тохиолддог шиг, Францад үнэгүй суралцах боломжийг олгодог ихэнх хөтөлбөрийг эх хэл дээр нь заадаг. Гэсэн хэдий ч англи хэлээр, ялангуяа төгсөлтийн дараахь түвшинд суралцах боломж ихсэж байна. Өөрөөр хэлбэл та зэрэг горилох сургуульд орохоосоо өмнө франц хэлний ур чадвараа дээшлүүлэх бэлтгэл сургуульд суралцаж болно, гэхдээ та өөрөө мөнгөө төлөх болно.
Францын амьжиргааны өртөг нь харьцангуй хямд бөгөөд ойролцоогоор 9,600 Евро , (11,500 ам.доллар) байгаа боловч та Парисын нийслэл хотод амьдрахаар шийдсэн бол илүү их хөлс төлөх болно. Парис хот амьдарахад хямдхан хот биш боловч Лондоноос дунджаар 50 хувиар бага байдаг байна. Эдгээр хослол нь Францын нийслэлийг амьдарахад таатай хамгийн сайхан 5 хотуудад багтааж байгаа юм.
Нордикийн улсууд
Амьдралынхаа өндөр чанар, гайхалтай байгаль, либерал улс төртэй

, хойд Европын улсууд (Нордикийн орнууд гэж нэрлэдэг) нь дэлхийн хамгийн өндөр дээд боловсролын системтэй орнууд юм. Нордикийн орнууд болох Дани, Финлянд, Исланд, Норвеги, Швед улсууд үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр суралцах боломжтой.

Норвегид их, дээд сургуульд суралцах бүх оюутнууд суралцах түвшин, яс үндэсээсээ үл хамааран үнэ төлбөргүй байдаг. Герман шиг та зөвхөн NOK 300-600 (~ US $ 37-74) ойролцоогоор хагас жилийн төлбөр төлөх шаардлагатай. Бакалаврын хөтөлбөрүүдийн дийлэнх нь зөвхөн Норвеги хэл дээр сургагддаг бөгөөд олон улсын оюутнууд энэ түвшинд суралцахын тулд Норвеги хэлний мэдлэгээ нотлон харуулах ёстой. Магистрын болон докторын түвшин дэхь англи хэл дээрх сургалтууд нь нийтлэг бөгөөд үнэ төлбөргүй сургалтууд байдаг байна.

Исландад төрийн дөрвөн их сургуульд төлбөр төлдөггүй, жилд 400 орчим еврогийн бүртгэлийн хураамж төлдөг (~ 425 ам.доллар).

Дани, Швед болон саяханаас Финландад Европын Холбооны орнууд болон Швейцарын оюутнуудад үнэ төлбөргүй дээд боловсрол эзэмшүүлэх боломжийг олгодог бөгөөд эдгээр бүсээс гадуурх оюутнууд нь бакалаврын болон мастерын хөтөлбөрүүдэд зориулж сургалтын төлбөр төлөх ёстой байдаг. Хэдий тийм ч эдгээр орнуудад Докторын хөтөлбөрийг санхүүжүүлдэг, төлбөргүйгээр цалинтэй докторын зэргийг хамгаалах боломжтой байдаг. Европын Холбооноос бусад улсын оюутнууд хэрэв Швед юмуу Финлянд хэлээр сурч байгаа бол Финляндад үнэгүй сурч болдог.
Дани, Швед, Финландад бакалаврын болон магистерын зэрэгт олон улсын оюутны төлбөр янз бүр байдаг. Дани улсад их сургуулийн төлбөр нь DKK 45,000 болон DKK 120,000 хооронд байна. (~ 7,200-19,300 ам.доллар) жил тутам Шведэд дунджаар SEK 80,000 ба SEK 140,000 (ихэнхдээ $ 9,750-17,060) хооронд хэлбэлздэг. Финландад саяхан нэвтрүүлсэн сургалтын төлбөр нь жилд дунджаар €1,500 (~ 1,800 ам.доллар) байх боловч ихэнх оюутнууд жилд € 4000- 20000 (~ 4,900-24,500) хооронд төлнө.
Гэхдээ амьжиргааны өртөг ямар байдаг вэ? Хойд Европт амьжиргааны зардлууд нь энэ тивдээ хамгийн өндөрт ордог. Энэ бүс нутгийн эрүүл эдийн засаг, Нордикийн валютуудын хүчирхэг байдлаас шалтгаалдаг, гудамжны цэвэр байдал, хүмүүсийн аз жаргалтай амьдарч байгаа нь хүмүүс илүү их мөнгө төлдөг шалтгаан юм . Дөрвөн Нордикийн нийслэл нь дэлхийн шилдэг оюутнуудын хотуудын тоонд ордог: Копенгаген, Хельсинки, Осло, Стокгольм.

Австри

Европд үнэгүй эсвэл маш бага үнээр сурч болох өөр нэг орон бол Австри юм. Европын Холбооны улсуудын оюутнууд Австрийн оюутнуудтай адил дээд боловсролыг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг. Нэг семистерт €363 (~US$434) төлдөг, харин Евролын Холбооноос бусад орны олон улсын оюутнууд бага зэрэг их €726 (~US$870)-ийг нэг симестерт төлнө. Амьжиргааны зардал нь бүх оюутнуудад ойролцоогоор 11,400 € (~ 13,650 евро), Австрийн нийслэл Вена хот нь 2017 оны Шилдэг оюутны хотоор 16-р байрт бичигддэг.

Бельги

Бельгид байдаг хоёр үндсэн хэлтэнүүд байдаг бөгөөд тус бүрдээ их сургуулийн төлбөр төлдөг. ЕХ-ны оюутнууд жилдээ хамгийн ихдээ € 835 (~ $ 1,000) төлнө. Европт суралцах боломжтой олон улсын оюутнуудад хамгийн хямд бөгөөд 890 евро хүртэл, хамгийн ихдээ € 4,175 (~ 1,065-5,000 евро) хүртэл байна. Та Бельгид жилд 11,400 еврогийн ($ 13,640) төсөвтэй амьдарч болно. Нийслэлийн Брюссель хот энэ оны Шилдэг оюутнуудын хотуудын жагсаалтад 45-р байрт бичигджээ.

Чех
        Чех хэлээр ярьдаг оюутнууд Чех улсын төрийн ямар ч их сургуульд үнэгүй суралцах боломжтой. Англи хэлээр сурах хүсэлтэй оюутнууд жилд дунджаар 3,800 € (4,550 ам.доллар) суралцдаг. Амьжиргааны өртөг нь Баруун Европын олон улс орнуудтай харьцуулбал илүү хямд бөгөөд жилд дунджаар 9000 ам доллар. Чех улсын нийслэл Прага нь Шилдэг Оюутны хотуудад 30-р байрт оржээ.

Грек

Европын Холбооний бүх оюутнууд Грек улсад төрийн их сургуулиуд, коллежид үнэгүй суралцах боломжтой байдаг. ЕХ-ны бус гадаад оюутнууд нь бага зардлаар дээд боловсрол эзэмших боломжтой бөгөөд жилд дунджаар 1500 евро (~ 1,800 ам.доллар) хүрдэг. Грек нь Европын Холбоонд хамгийн бага зардалтай оронд багтдаг.

Итали

Хэдийгээр Италид байдаг хувийн их сургуулиуд сургалтын төлбөрөө нэлээд өндөр үнэлдэг боловч Италийн улсын төрийн их дээд сургуулиуд нь хямд үнэтэй байдаг бөгөөд жилд дунджаар 850 евро, ₮ 1,000 (~ 1,015-1,200 ам.доллар) хооронд суралцдаг. ЕХ-ны оюутнууд зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, төлбөрөөс чөлөөлөх зэрэг Италийн оюутнуудтай ижил төстэй санхүүжилт авах эрхтэй. Италийн амьжиргааны өртөг нь таны төсөөлж байгаагаас өндөр биш бөгөөд жилд ойролцоогоор € 12,000-18,000 (~ $ 14,350- 21,530) байна. Милан хамгийн сүүлийн үеийн шилдэг оюутнуудын хотуудын жагсаалтад 33-р байранд орсон бол нийслэл Ром хот нь 65-р байранд оржээ.

Испани

ЕХ-ны оюутнууд Испанид дээд боловсролын төлбөр төлөх шаардлагагүй байдаг бол олон улсын оюутнууд жилд дунджаар 750 еврогоор ₮ 2,100 (~ 900-2500 ам.доллар) төрийн сургуулиудад суралцах боломжтой. Испани улсад амьдрахын тулд та амьжиргааны зардалд € 10,800, € 13,200 (~ $ 12,900 – 15,800) хооронд зарцуулах ёстой. Мадрид, Барселона, Валенси нар 2017 оны Шилдэг Оюутнууд хотод багтаж, Барселон 23-р байранд орсон байна.

Аргентин
    Аргентины оюутнууд их дээд сургуульд үнэгүй суралцах боломжтой байдаг бол гадаадын оюутнууд улсын их сургуулиудад элсэхийн тулд бага хэмжээний нэрлэсэн төлбөр төлөх ёстой гэж үздэг байна. Аргентиний хувийн их дээд сургуульд суралцахад жилдээ 5,000 ам. Долларыг төлж суралцана. Шилдэг Оюутны хотуудын жагсаалтанд 2017 онд Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хот 42-р байранд оржээ.

Энэтхэг
       Энэтхэг улсад олон улсын оюутнууд ихэвчлэн жилд 7,300 ам. Доллараас ихгүй сургалтын төлбөр төлдөг бол хувийн их сургуульд арай илүү үнэтэй байдаг. Энэтхэгт амьдардаг зардлууд нь ихэнх оюутнуудад маш тааламжтай бага байдаг. Хэрэглээний үнэ Их Британиас 178 хувиар хямд байдаг бол түрээсийн үнэ 386 хувиар хямд байдаг. Ерөнхийдөө та жилдээ 5,000 ам доллараар ая тухтай амьдрах боломжтой байдаг. Гэсэн хэдий ч, олон улсын оюутнууд сурч байх хугацаандаа Энэтхэг улсад ажиллахыг зөвшөөрдөггүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Баасан 09:30-18:30

Бямба 10.00-16.00
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг