Австралийн Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 5 Жилээр Сунгалаа

2018 оны 12-р сарын 18    16 цаг 29 минут

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгалаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурлаа.

Австралийн тэргүүний сургуулиудад суралцах боломжоор хангаж ирсэн энэ хөтөлбөр 1993 оноос хойш хэрэгжсэн билээ. Өнөөдрийн байдлаар менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерын сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан уг хөтөлбөрт хамрагдан суралцжээ. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн төвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэж байгааг онцолсон юм. Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон юм. 2018 оноос магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар зохицуулдаг.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:
Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно.
• Сургалтын төлбөр
• Хоёр талын нисэх онгоцны тийз
• Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
• Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
• Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
• Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Тэтгэлэгт дараах байдлаар өргөдөл гаргана
Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн 2 дугаар сард эхлэн 4 дүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй.

Өргөдөл гаргахын өмнө тэтгэлгийн бодлогын тухай гарын авлагыгhttps://dfat.gov.au/…/australia-awards-scholarships-policy-… уншаарай. Гарын авлагад тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах ерөнхий шалгуур, сонгон шалгаруулах үйл явц, тэтгэлгийн хамрах хүрээ, оюутнуудын үүрэг хариуцлагын тухай мэдээлэл бий.
Ерөнхий шалгуураас гадна Монгол улсаас өргөдөл гаргагчид тухайн орны шаардлагыг давхар хангасан байна. Үүнтэй холбоотой мэдээллийгhttp://australiaawardsmongolia.org/…/Mongolia_Country_Profi… татаж авна уу.
Өргөдөл гаргагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд академик IELTS шалгалтын онооны зохих шаардлагыг хангасан байна. IELTS шалгалтын оноонд тавигдах шаардлагын талаарх мэдээллийгhttp://australiaawardsmongolia.org/…/Mongolia_Country_Profi… уншина уу.
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн газрын цахим хуудасhttp://australiaawardsmongolia.org/index.php?option=com_content&view=article&id=123&Itemid=141&lang=en буюу үзнэ үү.
Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийг https://dfat.gov.au/…/Pa…/australia-awards-scholarships.aspx үү.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2026 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг