Австрали Улсад Суралцагчийн Тэмдэглэл

2018 оны 12-р сарын 6    14 цаг 36 минут

#АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМЬДАРЧ БУЙ ХҮНИЙ БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛЭЭС

#Англи_хэлний_бэлтгэлд_суралцаж_байсан_үе:
Гадаадад тэр ялангуяа Австрали Улсад Өндөр төлбөртэй хэлний бэлтгэлд хувийн зардлаараа суралцана гэдэг нэлээд хүнд даваа байдаг. Би гэдэг хүн University of New Castle сургуулийн ELICOS-д долоо хоногийн $385 төлбөртэй эхлэн суралцаж байсан сүүлдээ долоо хоногийн төлбөр $415 болж өсөж билээ. Тиймдээ ч энэ өндөр өртөгтэй оронд хичээлийн бусад цагаараа ажил хийх нь нэн шаардлагатай байсан. Тиймдээ ч Сиднейд ирдэг эхний саруудад маш олон ажил хийж үзсэн. Хэлний бэлтгэлийн хичээл маань өглөө 11 цагаас эхлээд оройн 17 цагт тардаг байсан. Их сургуулийн хэлний бэлтгэл учраас бидэнд оройн анги гэсэн сонголт бол байхгүй. Ажил хийх боломж зөвхөн оройн цагаар л байсан.

#Суралцаж_байх_хугацаандаа_мэдээж_ханьдаа тус нэмэр болох үүднээс анхны цагийн ажил маань Зочид буудлын pool,gym цэвэрлэх ажил байсан юм. Энэхүү ажил маань оройн 11 цагаас эхлээд өглөөний 5 цагт дуусдаг шөнө нойргүй хонож ажилладаг байж. Өглөө үүрээр 5 цагт гэртээ орж ирж 4 цаг унтаад л охиноо айлд хүргэж өгч хичээлдээ явдаг байж билээ ингэж би бүтэн 3 сар ажилласан юм. Ингэж цаг наргүй ажиллаж суралцаж байх хугацаандаа, өөрийнхөө өмнөө тавьсан зорилгоо хэл сурахаа гол зорилгоо болгож байснаа мартаж зөвхөн л мөнгө олох юм шиг бодож билээ тэгээд үүний үр дүнд маш хүнд өвдөж эмнэлэгт хэвтсэн эрүүл мэнд ямар чухал бэ гэдгийг би эндээс л их ойлгосон юм. Мэдээж мөнгө бид нарт хэрэгтэй л дээ гэхдээ эрүүл мэндээс илүү чухал гэж бол хэзээ ч үгүй.

#Тиймдээ_ч_зориг_шулуудаж_зөвхөн_Англи_хэлээ л маш сайн суралцаж өөрийнхөө хүсэж зорьсон зорилгийнхоо төлөө шаргуу өөрийгөө дайчлахаар тууштай тэмцсэн. Англи хэл сурч байхад мэдээж маш олон бэрхшээлүүдтэй тулгамдсан шалгалтандаа унах, сэтгэлээр унах, шантрах үеүд маш олон тохиолдсон. Тэр үед миний хань хамгийн сайн зөвлөх түшиг минь байж өгсөн. Түүнчлэн энэ бүх бэрхшээлтэй зүйлүүдээс би маш олон зүйлийг суралцаж авч чадсан гэж хувьдаа боддог. University of New Castle сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтын чанар ямар мундаг гэдгийг яг одоо л мэдэрдэг юм. Тухайн үедээ бол ямар их хичээлээр дардаг тэгээд бас үнэтэй гэж гомдолдог байж. 10 долоо хоног нь 1 төвшин байдаг юм үүнд бид явцын шалгалт гэж 7 хоног бүр 2- 3 шалгалт өгдөг үүнд: reading, speaking, listening, writing гэсэн 4 чадвараар авдаг. Төгсөлтийн шалгалт гэж Presentation бэлтгэж илтгэл тавьдаг мөн IELTS ийн шалгалт өгөх загвараар хамгийн сүүлийн төгсөлтийн шалгалтаа өгдөг байсан нийт шалгалт 10 долоо хоногт 14 шалгалт өгч байж нэг төвшингээ дуусгадаг байсан. Энэ нь эргээд бодоход би үнхээр их зүйлийг тэндээс суралцаж чадсан байдаг. Тийм учраас та нар бас сургуулиа сонгохдоо зөвхөн бас хямд үнэнд нь биш чанартай сургалттайд нь суралцаж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй шүү гэж бяцхан зөвлөмөөр байна. Тэр хямд суралцаж байгаа гээд орхиж байгаа мөнгө чинь хүртэл та нарын хөлсөө дуслуулан нойр хоолоо хасан байж олсон үнэ цэнэтэй зүйл чинь юм шүү.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг