Дэлхийн өндөр цалинтай, ажиллаж амьдрахад тохиромжтой

2018 оны 12-р сарын 6    12 цаг 24 минут
 
Дэлхийн хамгийн өндөр цалинтай, ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой 5 улс
Хийж бүтээснээ үнэлүүлж цалин тогтоолгоно гэдэг тухайн улсын хөгжлийг хэмжих бас нэгэн чухал үзүүлэлт билээ. Харин улс орны хөрөнгө чинээ, эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан авах хөлсний хэмжээнүүд харьцангуй байдаг. Ингээд та бүхэнд хамгийн өндөр цалин хангамжтай 5 улсыг танилцуулъя.
 
 5. Америкийн Нэгдсэн Улс
  • Нэг сарын дундаж цалин: 4,893 ам. доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 57,000 ам. доллар
  • Цалингийн доод хэмжээ: цагт 7,25 ам. доллар
  • Ажилгүйдлийн төвшин: 4,4%
Ихэнх хүмүүсийн Америкийг зорьдог шалтгаан бол дэлхий дээрх хамгийн том эдийн засагтай улс гэдэгт нь оршино. Дэлхий дээрх бүх гүйлгээнд хэрэглэгддэг ноён валюттай зэрэг нь амьдрахад олон давуу талыг авчирдаг. Олон муж улс дахь амьдрах өртөг ялгаатай боловч, ерөнхийд нь дүгнэхэд Их Британи Умард Ирланд ийн Нэгдсэн Вант Улсаас өндөр ангилалд ордог байна.
 
 4. Дани
  • Нэг сарын дундаж цалин: 5,310 ам. доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 54,000 ам. доллар
  • Цалингийн доод хэмжээ: цагт 20 ам. доллар
  • Ажилгүйдлийн төвшин: 3,9%
Амьдрахад хамгийн таатай улсын нэгээр заавал нэрлэгдэх газар бол Дани улс. Энэ улсын эдийн засгийг дотоодын хөдөө аж ахуйн компаниуд, байгалийн баялаг болон гадаад худалдаа нь нуруун дээрээ авч явдаг. Амьдралын өртгийг харьцуулахад Их Британи Умард Ирланд ийн Нэгдсэн Вант Улстай 19%-аар өндөр, түрээсийн орон сууц нэг метр квадрат нь 840 ам. доллартой тэнцдэг боловч нэг метр квадрат орон сууцыг худалдан авах үнэ нь 4000 орчим доллар байдаг нь харьцангуй хямд үнэдээ орно.
 
 3. Норвеги
  • Нэг сарын дундаж цалин:5,418 ам. доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 71,000 ам. доллар
  • Цалингийн доод хэмжээ: цагт 16 ам. доллар
  • Ажилгүйдлийн төвшин:4,3%
Норвегийн эдийн засаг нефть олборлолт болон усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний салбараас хамааралтай байдаг байна. Ажил хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж чадсан гол хүчин зүйл нь Норвегид амьдрах өртөг Их Британи Умард Ирланд ийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 33%-аар бага байдагтай холбоотой.
 
 2. Люксенбург
  • Нэг сарын дундаж цалин: 5,583 ам. доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 91,600 ам. доллар
  • Цалингийн доод хэмжээ: 1793 ам. доллар
  • Ажилгүйдлийн төвшин: 6,0%
Люксенбург улсын эдийн засаг нь улсынхаа банкны системээс шууд хамааралтай байдаг. Европ дахь хамгийн ногоон улс учир “Европын ногоон зүрх” хэмээн нэрлэх нь бий. Люксенбургт амьдрах өртөг Их Британи Умард Ирланд ийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 15%-аар өндөр бөгөөд түрээсийн орон сууцны үнэ нэг метр квадрат нь 6800 орчим ам. доллартой тэнцэнэ.
 
 1. Швейцар
  • Нэг сарын дундаж цалин: 7,396 ам. доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 80,000 ам. доллар
  • Цалингийн доод хэмжээ: цагт 22 ам. доллар
  • Ажилгүйдлийн төвшин:4,0%
Дэлхий дээрх хамгийн тогтвортой эдийн засагтай орноор нэрлэгдсэн орон бол Швейцар улс юм. Хэдийгээр цалингийн хэмжээ өндөр боловч амьдрах өртөг тэр хэрээрээ өндөр орон. Жишээлбэл: өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ Их Британи Умард Ирланд ийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 80%-аар илүү, орон сууцны түрээсийн үнэ нэг метр квадрат нь 9000 ам. доллар хүрэх тохиолдол бий.

 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

 

Сэтгэгдэл бичих

© 2020 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг