Сингапур Улсын Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 11-р сарын 16    16 цаг 58 минут

 

1.Сингапур улсад визгүй зорчиж болох уу ?

- Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,

  1. Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас гэж юу вэ ?

- Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,

  1. Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ ямар байх вэ?

-Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,

  1. Бүгд Найрамдах Сингапур Улсын хилээр нэвтрэхэддээ юуг анхаарах вэ ?

            Улсын хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтыг дор дурдсан бөгөөд бусад бараа, материалаас илүүтэйгээр тамхи, тамхин бүтээгдэхүүний хорионд онцгой анхаарал хандуулдаг.  Хувийн хэрэглээний эм, эмийн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, насанд хүрсэн этгээд тус бүрт нэг литр согтууруулах ундаа, 200 ширхэг тамхи (татвар төлсөн тохилдолд) нэвтрүүлэхийг тус тус хүлээн зөвшөөрдөг юм. Аливаа төрлийн бохийг улсын хилээр тээвэрлэх, тус улсад хэрэглэх нь хатуу хориотой бөгөөд 500 ам. долларын торгуультай.

5.Сингапурын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн байдаг уу ?

  • Бохь;
  • Зажилдаг тамхи болон аливаа төрлийн тамхи орлуулагч (электрон тамхи);
  • Шингэн тамхи;
  • Аливаа төрлийн утаагүй тамхи, навчин тамхи, дүнсэн тамхи;
  • Никотин болон тамхины ургамал агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүн;
  • Тамхи татах зориулалтаар бус хэрэглэх боломжтой хэдий ч ямарваа нэгэн хэмжээгээр никотин болон тамхины бодис агуулсан бүтээгдэхүүн;
  • Хамрын тамхи, никотины агууламжтай хүлхдэг чихэр;
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэдэг тамхины орлуулагч (Gutka, Khaini, Zarda);
  • Гар бууны дүрс бүхий тамхины асаагуур;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл;
  • Ховордсон зэрлэг амьтан болон тэдгээрийн гаралтай бусад бодис;
  • Тэсэрч дэлбэрэх бодис (салют), тэсэлгээний хэрэгсэл;
  • Садар самуун сурталчилсан сэтгүүл, зурагт хуудас, видео хуурцаг болон бичлэг;
  • Зохиогчийн албан ёсны эрхгүй программ хангамж, видео болон аудио хуурцаг;
  • Ухаалгын материал (тухайн улс болон түүний улс төрийн тогтолцооны эсрэг өдөөн хатгалт, урвалтын агуулга бүхий баримт бичиг).

 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг