Шинэ Зеландын Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 11-р сарын 16    16 цаг 33 минут

1. Оюутанд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай компани оюутанд Шинэ зеланд улс болон сургуулийн тухай, визтэй холбоотой цогц мэдээллийг өгөх, оюутны бүх материалыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдлүүдийг бөглөх, эрүүл мэндийн үзлэгийн цаг захиалж оюутны төлбөр тооцоог хийх, байр захиалах, цаашдаа их сургуульд ороход нь туслах гэх зэрэг бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Манай компаниар үйлчлүүлэн явсан оюутнуудтайгаа байнгын холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг.

2. Би оюутны визээ хэрхэн мэдүүлэх вэ?

Хялбарчилсан виз мэдүүлгийн үйл явц 1 сар, бусад визний үйл явц 3 сар байдаг. Аль ч визэд орохоос өмнө 2 сарын өмнөөс материалаа бүрдүүлэх хэрэгтэй.

3. Бүртгүүлсний дараа визэд ороод хариу иртэл хэр хугацаа шаардагддаг вэ?

Хялбарчилсан виз мэдүүлэг 1 сар, бусад сургалтын визийг мэдүүлснээс хойш албан ёсоор 3 сар хүлээх ёстой байдаг хэдий ч манайхаас явуулсан материалын хариу 1-2 сарын дотор ирдэг.

Төгсөөд виз сунгуулах боломж байдаг уу?

Шинэ зеланд руу 10 сараас дээш хугацаагаар сурахаар явсан тохиолдолд тэндээ визээ сунгаад үргэлжлүүлэн сурч болно. Мэргэжлээрээ сурч төгссөний дараа 1 жил ажиллах эрхтэй байдаг.

 Бүртгэл хэзээ явагддаг вэ?

Хэлний бэлтгэл 7 хоног бүр элсэлт авдаг тул та хэзээ ч бүртгүүлж болно. Үндсэн ангийн хувьд сургуулиасаа хамаарч 2, 5 саруудад эсвэл 3,7,9 саруудад элсэлтээ авдаг учир 1-2 сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй.

Адестат, бакалаврын дипломын голч хэдээс дээш байж сургуульд орох боломжтой вэ?

Хэлний бэлтгэлд голч оноо хардаггүй. Их сургуульд орох бол тухайн сургуулийн шаардлагыг нягтлан харах хэрэгтэй.

 Заавал оноотой байж үндсэн ангидаа орох уу?

Оноогүй бол хэлний бэлтгэлд сууж болох бөгөөд хэрэв оноотой бол шууд үндсэн ангидаа ордог. Үндсэн ангидаа шууд элсэн орохын тулд бакалаврт IELTS 6.0, IBT TOEFL 80, магистрт IELTS 6.5, IBT TOEFL 88 байх шаардлагатай.

Шинэ зеландад сурч байхдаа ажил хийж болох уу?

Шинэ зеландад очингуутаа шууд цагийн ажил хийх боломжтой бөгөөд 7 хоногт 20 цаг ажиллахаас гадна амралтын үеэр цагийн хязгаарлалтгүй ажиллаж болно. Цагийн ажлын хөлс хамгийн багадаа 16-18 австрали доллар байдаг.

 Амьдралын өртөг хэр вэ? Сард дунджаар хэр их мөнгө хүнсэнд зарцуулах бол?

Сард байр, хоол нийлээд ганцаараа амьдардаг бол 1000-1200$ орчим, хоёулаа амьдардаг бол 700$ орчим зарцуулна.

Тэтгэлгээр сурах боломж хэр байдаг вэ?

Шинэ зеландад хичээлийн хажуугаар олон нийтийн ажилд сайн оролцдог бол их сургуульдаа тэтгэлэг авах боломжтой.

Цагийн ажил яаж олох вэ?

Сургуулийн зарлалын самбарт ямар ямар шинэ ажлын байр байгааг байнга зарласан байдаг. 

 18-аас доош настай бол асран хамгаалагчийн төлбөр төлөх хэрэгтэй юу?

Хэрэв оюутан 18 нас хүрээгүй бол түүнийг Шинэ зеландад суралцах хугацаанд буюу 18 нас хүртэл асран хамгаалах хуулийн этгээд заавал байх ёстой гэсэн шаардлагыг Австралийн элчин сайдын яамнаас тавьдаг. Тиймээс сонгосон сургуулиас болон байрлах айлаас нь тухайн оюутны асран хамгаалагч болдог бөгөөд 18 нас хүртлээ асран хамгаалагчийн төлбөр төлөх ёстой. Асран хамгаалагчийн төлбөр сургуулиасаа хамаараад 7 хоногт 40-60 австрали доллар байдаг.

 Хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа яаж орох вэ?

Хэлний бэлтгэлийн дуусах хугацаанаас 1-2 сарын өмнө дараагийн сургалтад элсэн орох өргөдлөө мэдүүлж зөвшөөрлөө авна. Зөвшөөрсөн хуудсыг цагаачлалын албанд аваачиж визээ сунгуулна.

17. Хэлний бэлтгэлд хамгийн удаандаа хэдэн жил суралцах боломжтой вэ?

Элчингээс зөвшөөрсөн суралцах хугацаа нь 50 долоо хоног буюу 11 сар байдаг. Оюутны түвшингээс хамаарч үүнээс бага хугацаанд ч төгсөж болно. Цаашид хэлний бэлтгэлдээ дахин 1 жил сунган суралцаж болно.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  Канад , Ирланд  , Япон Солонгос ,Хятад , Энэтхэг Сингапур Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
        Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг