Австрали Улсын Визний Мэдээлэл

2018 оны 11-р сарын 16    13 цаг 05 минут

 

 

Зочлох виз

Энэхүү визийг Австрали улс руу түр хугацаагаар аялал жуулчлалын болон бизнесийн зорилгоор зочлох хүмүүс мэдүүлнэ.

Австрали улсаас гадна оршиж буй иргэд 2 төрлийн ангилалд мэдүүлнэ.

Жуулчны төрөл

Австрали улсруу богино хугацаагаар амрах, хамаатан садан болон найз нөхөд дээрээ зочлон очих болон бусад ажлын бус богино хугацааны зочлол, мөн 3 сараас доош хугацаатай сургалтанд явах үед энэхүү визийг мэдүүлнэ.

Бизнес аялалын төрөл

Доорх бизнес үйл ажиллагаанд оролцох виз мэдүүлэгчид

  • Бизнесийн болон засгийн газрын асуудал хэлэлцэх
  • Гэрээ байгуулах
  • Засгийн газрын айлчлал
  • Хурал, семинар, ажилд орох ярилцлага өгөх, мөн мэргэжилтэй холбоотой шалгалт өгөх

Түр оршин суух виз

Түр оршин суух визний төрөл нь дараах 4 төрлийн ангилалтай. Үүнд:

  • Түр ажиллах (Богино хугацаанд байх мэргэжилтэн) (ангилал 400) виз;
  • Түр ажиллах (Олон улсын харилцаа) ( ангилал 403) виз;
  • Сургалтын (ангилал 407) виз;
  • Түр оршин суух/ажиллах (ангилал 408) виз;
  • Ангилал 400, ангилал 407 болон ангилал 408 визийг зөвхөн цахим хэлбэрээр (онлайнаар) мэдүүлнэ. Энэхүү өдрөөс хойш цаасаар мэдүүлсэн тус ангиллын визний мэдүүлгүүд хүчингүйд тооцогдож, виз мэдүүлэгчид визний хураамжийн хамт буцаан олгогдоно;
  • Ангилал 401, ангилал 402-ын цаасаар мэдүүлсэн мэдүүлэг мөн адил хүчингүйд тооцогдоно;
  • Зөвхөн ангилал 403 визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлж болно.

Оюутны виз

Ангилал 500

Гадаад оюутнууд Австрали Улсад суралцах хугацаанд шаардагдах сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг даах хангалттай хөрөнгийн эх үүсвэртэй байх шаардлагатай. Виз мэдүүлэх явцад Цагаачлалын алба оюутнуудаас санхүүгийн чадавхи болон англи хэлний түвшинг нотлох баримт гаргаж өгөхийг шаардаж болно. Тухайн оюутны иргэний харьяалал болон суралцах гэж буй боловсролын байгууллагатай холбоотой цагаачлалын асуудлаар гарах эрсдэлийн үр дүнг харгалзан үзснийг үндсэн дээр виз олгоно.

Эмчилгээний виз

Ангилал 602

Энэхүү виз нь Австрали руу доорхи зорилгоор зорчиж байгаа бол мэдүүлнэ:

  • Хүүхдийг нь орлон төрүүлэхээс бусад бүх төрлийн эмчилгээ хийлгэх болон үзүүлэх
  • Эрхтэний донор болох
  • Өвчтөний асран хамгаалагч эсвэл дагалдан явах хүн.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг