Япон Улсын Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 11-р сарын 16    12 цаг 47 минут

 

        1. Виз олгохоос татгалзсан шалтгааныг асууж, тодруулж болох уу?

*Виз олгохоос татгалзсан бол тухайн шалтгааныг огт тайлбарлахгүй. Харин виз олгохоос татгалзсан өдрөөс хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлж болно.

2.Яаралтай хугацаанд виз гаргах боломж байдаг уу?

* Яаралтай хугацаанд буюу виз мэдүүлсэн өдөртөө болон виз мэдүүлснээс хойш 1-2 өдрийн дараа визийг бэлдэж олгох боломжгүй. Гэвч хүндэтгэж үзэх шалтгаантай бол тухайн хүсэлтийг харгалзан нааштайгаар авч үзэх тал бий.

3. Нэмэлт материал хүссэн бол хэзээ авч очих хэрэгтэй вэ?

* Виз мэдүүлэгч нь өөрийн зорчих зорилгын дагуу шаардлагатай материалыг бүрдүүлсний эцэст тус Элчин сайдын яамны Консулын алба буюу визийн мэдүүлгийн хүлээн авах хэсэгт мэдүүлгээ өгнө. Шаардлагатай материал бүрэн бүрдээгүй тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авахгүй болохыг анхааруулья.

4. Заавал өөрийн биеэр очиж виз мэдүүлэх шаардлагатай юу?

* Дипломат болон албан паспорттай иргэн, мөн 16 нас хүртэлх ба 60-аас дээш насны иргэн өөрийн биеэр визийн мэдүүлгэд ирэхгүй байж болно. Түүний өмнөөс төлөөлөн хэн нэгэн виз мэдүүлнэ.

5. Урилгыг факс, мейлээр хүлээн авч виз мэдүүлж болох уу?

* Япон талаас явуулсан урилга нь зайлшгүй эх материалаар байх ба урилга нь факс болон мейлээр ирсэн бол визийн мэдүүлгэд хүлээж авахгүй.

6. Хүүхдээ дагуулж явахад заавал гадаад паспорт авах хэрэгтэй юу?

* Гадаад паспорт авч болно. Үүнээс гадна хамт явах эцэг эсвэл эхийн паспорт дээр хүүхдийн зургийг нааж, ИБМУТ-д албан ёсоор тэмдэглүүлж авч ирж болно. Энэ тохиолдолд цуг явах эцэг, эхийн паспорт дээр тухайн хүүхдийн виз давхар хийгдэнэ.

7. Визийн хураамжийг хэзээ, хаана төлдөг вэ?

* Визийн хураамжийг виз олгогдсон тохиолдолд л төлөх ба визийн хариу гарах өдөрт консулын хэлтэст хураамжаа төлж паспортаа авна.

8. Олон удаа орж гарах визийг (малти) ямар нөхцөлд олгодог вэ?

* Бизнес болон бусад зорилгоор аялж буй иргэн жилд 3 ба түүнээс дээш тус улсад зорчсон бол тухайн зорчсон зорилгыг харгалзан нэг жилийн хугацаатай олон удаа орж гарах малти визийг олгож болно. Энэ тохиолдолд виз мэдүүлэгч япон талаас ирүүлсэн урилгаас гадна ирэх 1 жилийн урьдчилсан хөтөлбөрийг материалдаа давхар хавсаргаж мэдүүлнэ. 

9. Виз олгохоос татгалзсан бол паспорт дээр тэмдэглэгээ хийдэг үү?

* Дээрхи тохиолдолд паспорт дээр тэмдэглэгээ хийгдэх ба энэ нь зөвхөн тус элчин сайдын яаманд хамаарна.

10 Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр нэвтрэхэд юуг анхаарах вэ?

* Виз мэдүүлэгчийн биеийн байцаалт (иргэний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, оюутны үнэмлэх байж болно) авч ирэх ба биеийн байцаалтгүй бол нэвтрэх эрхгүй. Виз мэдүүлэх хүн визний заланд орохдоо гар утсаа заавал унтраасан байна.

11. Визэнд ороход цаг, дугаар авах ёстой юу?

* Виз мэдүүлэхэд урьдчилж цаг, дугаар авах шаардлагагүй. Ажлын өдрүүдэд 09:30-12:00 хүртэл визний мэдүүлэг хүлээж авна. 12:00 хойш дотоод ажилтай байдаг тул энэ үед визний зааланд хүлээж буй хүмүүсээс мэдүүлэг хүлээж авдаггүй болохыг анхааруулья. 

12. Ажлын 5 хоногт багтаж визний хариу гарах ёстой юу?

* Визийн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын 5 өдрийн дараа хариу гарна. Зарим шалтгаанаар 5 өдрөөс дээш хугацаа шаардагдах тохиолдол байх ба энэ тухай виз мэдүүлэгчид консулын хэлтсээс утсаар мэдэгдэнэ. Харин группээр (5-аас дээш хүн) зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчид 2 долоо хоногийн өмнө визээ мэдүүлнэ. Бусад тохиолдолд хүлээж авахгүй болохыг анхааруулья.

13. Визний материалаа орчуулуулах хэрэгтэй юу?

* Материалыг заавал орчуулуулах шаардлагагүй. Материалыг эх баримтаар нь хувилсан материалтай хамт хавсаргаж мэдүүлж болно.

14. Монголд оршин суугаа гадаадын иргэд виз мэдүүлж болох уу?

* Монголд байнгын болон урт хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн тус элчин сайдын яаманд виз мэдүүлж болох боловч материалыг Японы гадаад хэргийн яамруу шилжүүлэн хариуг ирсэн даруйд тус яамнаас мэдэгдэнэ.

15. Японы дайран өнгөрөх визээр аль улс руу явах боломжтой вэ?

* Зөвхөн Америк Нэгдсэн Улсад зорчихоор явах иргэнд япон улсын дайран өнгөрөх визийг олгоно.

16. Албан бичгийг ямар хэлээр төлөвлөх вэ?

* Консулын хэлтэст хаягласан албан бичгийг англи болон япон хэлээр төлөвлөсөн байна.

17. Японы ЭСЯ баярын өдрүүдэд ажиллах уу?

* Бүх нийтийн баярын амралтын өдрүүдэд амрана.

18. ЭСЯ ны консулын хэлтэст мэдээлэл өгөх болон консулд хандах бол яах вэ?

Х. ЭСЯ-ны 330085 утсаар тус хэлтэстэй холбогдон тухайн асуудлынхаа талаар хандаж болно. Мөн албан бичгээр хандана. 

19. Хил дээрээс буцаад ирсэн тохиолдолд яах вэ?

* Дээрхи тохиолдолд консулын хэлтсийн ажилтантай холбогдож тухайн асуудлын талаарх зөвлөгөөг авч болно.

20. Виз мэдүүлэх хуудсыг хаанаас авч болох вэ?

* Виз мэдүүлэх хуудсыг энэхүү вэб сайтаас татаж авч болно. Мөн ЭСЯ-ны харуулын албанаас очиж авч болно.

21. Япон хэлээр визний мэдүүлгийн тайлбарыг хаанаас авч болох вэ?

* Энэхүү вэб сайтын япон хэлээр бичигдсэн хуудсыг үзэж тайлбарыг авч болно.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
        Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг