Канадын Тухай Түгээмэл Асуулт , Хариулт

2018 оны 11-р сарын 16    11 цаг 39 минут

 

1. Оюутанд  ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай компани Канад улсад бакалавр, магистр, хэлний бэлтгэлд суралцуулах, сургуулиудын тухай танилцуулга, визний тухай цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэгүй өгдөг. Манай компаниар зуучлуулж буй оюутны бүх материалыг албан ёсны орчуулгын төвдөө орчуулах, сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдлүүдийг бөглөх, эрүүл мэндийн үзлэгийн цаг захиалж оюутны төлбөр тооцоог хийх, байр болон онгоцноос тосох үйлчилгээ захиалах гэх мэт Канадад суралцахтай холбоотой бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Мөн явсан оюутнуудтайгаа байнгын холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг.

2. Би оюутны визээ хэрхэн мэдүүлэх ёстой вэ?

Хичээл эхлэхээс 3 сарын өмнө элчинд материалаа өгөх шаардлагатай байдаг тул визэнд орохоос 2 сарын өмнө материал бүрдүүлэлтээ эхлэх хэрэгтэй.

3. Бүртгэл хэзээ явагддаг вэ?

Хэлний бэлтгэл сар бүр элсэлт авдаг тул хэзээ ч бүртгүүлж болно. Үндсэн ангийн элсэлтийн хугацаа нь сонгосон сургуулиасаа хамаарах боловч ерөнхийдөө 9, 1, 5 саруудад хичээл нь эхэлдэг.

4. Бүртгүүлсний дараа визэнд ороод хариу иртэл хэр хугацаа шаардагддаг вэ?

Канадын элчинд материалаа явуулснаас хойш албан ёсоор 3 сар хүлээх ёстой байдаг ч, манай компаниас явуулсан материалын хариу 1 – 2 сарын дараа ирж байгаа.

5. Виз хүсэхдээ элчингийн ярилцлагад ордог уу?

Үгүй. Манай компани оюутны материалууд болон шаардлагатай визний өргөдлүүдийг бөглөн Улаанбаатар хот дахь Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд хүргэж өгөх ба Монголоос виз хүсэгчдийн материал Бээжин хот дахь Канадын элчин сайдын яаманд хүргэгдэн шийдвэрлэгддэг.

6. Канадад сургуулиа төгсөөд виз сунгуулах боломж байдаг уу?

Канад улсруу 6 сараас дээш хугацаагаар сурахаар явсан тохиолдолд тэндээ визээ сунгаад үргэлжлүүлэн сурч болно. Канадад аливаа мэргэжлээр 8-аас дээш сар сурч төгссөний дараа сурсан хугацаагаар нь Канадад ажиллах боломж олгодог. Жишээ нь: 1 жил сурсан бол 1 жил ажиллах, 2 жил сурсан бол 3 хүртэл жил ажиллах эрх олгодог. Тиймээс төгссөнийхөө дараа суралцсан хугацааныхаа мөнгийг буцааж олох боломжтой байдаг.

7. Танайх ямар сургуулиудтай харилцаатай ажилладаг вэ?

Манайх Торонто хотод байрладаг Centennial College, Ванкүвер хотод байрлах Alexander College, Принс Жорж, Ватерлүү хотуудад байрлах хэлний бэлтгэлүүд рүү явуулдаг бөгөөд эдгээр коллежоор дамжуулан University of British Columbia, University of Toronto, Simon Fraser University зэрэг дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад шилжин суралцах боломжтой.

8. Адестат, бакалаврын дипломын голч хэдээс дээш байж сургуульд орох боломжтой вэ?

Канадын сургуулиудад онооны голчоос илүү сургуулиа төгссөн эсэх нь чухал байдаг учраас онооны голчийг чухалчилдаггүй. Хэдий тийм боловч, тухайн сургуулийн элсэлтийн шаардлагыг давхар нягтлах нь зүйтэй.

9. Заавал англи хэлний шалгалтын оноотой байж бакалавр, магистрын ангидаа орох уу?

Хэрэв оноотой бол шууд үндсэн ангидаа орно. Оноогүй ч гэсэн тухайн сургуулийн хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцвэл шууд үндсэн ангидаа орж болно. Мөн тухайн сургуулийн хэлний бэлтгэлийг амжилттай төгсвөл үндсэн ангидаа шууд орж болно.

8. Тэтгэлгээр сурах боломж хэр байдаг вэ?

Канад улс тэтгэлэгийг олон улсын оюутанд өөрийн улсын оюутанд гэж ялгалгүй нээлттэй байдаг тул сайн сурдаг бол тэтгэлэг авах боломжтой.

9. Канадад очоод сургууль, байрандаа яаж очих вэ?

Тухайн оюутны байрлах байр эсвэл дотуур байрнаас онгоцноос тосох үйлчилгээ санал болгодог тул Канадад танил, хамаатан байхгүй гэж санаа зовох зүйлгүй.

10. Очоод хаана амьдрах вэ?

Оюутны дотуур байр эсвэл Канад айлд байрлаж болно. Гадаад оюутан хүлээж авах эрхтэй айлууд тусгай агентлагт бүртгэлтэй байдаг ба манай компаниас тухайн агентлагтай холбогдож танд тохирсон айл олж өгөх болно. Айлд байрласнаар хурдан хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэх, Канад улсын соёлтой танилцах таатай боломжийг нээж өгөх юм. Мөн оюутны сонголтоос хамааран өдөрт 1-3 удаагийн хоолтой.

11. Канад улс цаг агаарын хувьд ямар вэ?

4 улиралтай, Монголтой их төстэй. Том газар нутагтай учир мужаасаа хамаарч хэлбэлзэх боловч манай компанийн харилцаатай коллежууд байдаг хотуудад дунджаар өвөлдөө -10, зундаа +35 хэм байдаг.

12. Канадад очоод шууд цагийн ажил хийж болох уу?

Бакалавр, магистрын үндсэн ангидаа орсны дараа гадуур долоо хоногт 20 цаг ажиллаж болдог ба амралтын үеэр цагийн хязгаарлалтгүй ажилладаг. Харин хэлний бэлтгэлд суралцах хугацаандаа зөвхөн кампус дотроо ажил хийх боломжтой. Цагийн хөлс нь хамгийн багадаа 11-15 канад доллар байдаг.

13. Амьдралын өртөг сард дунджаар хэр их мөнгө хүнсэнд зарцуулах бол?

Сард байр, хоол нийлээд нэг оюутны амьжиргааны зардал 600$ – 1000$ орчим болдог.

14. Гэр бүлээрээ явж болох уу? Бага насны хүүхэдтэй бол яах вэ?

Тухайн суралцагчийн гэр бүлийн гишүүд суралцагчтай хамт эсвэл Канадад очсоны дараа түр хугацааны виз мэдүүлж болох ба Америк, Австрали улсууд шиг Монголоос дагалдангийн виз мэдүүлэх боломжгүй.

 

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ

Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  ,

Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж ,

Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 

Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:30-18:30
        Бямба : 10:00-16:00

Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993

Факс : 976-7011-6105 

E-mail : info@eduhelp.mn

Вэбwww.eduhelp.mn

Facebook : eduhelp.agency

Skype: eduhelp.agency

Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар

манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй

мэдэхболомжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг