Японы Тухай

2018 оны 11-р сарын 2    17 цаг 27 минут

Япон Улсыг японоор “Нихон” эсвэл “Ниппон” гэж дуудна. Энэ нь “Наран үндэслэх орон”, “Наран ургах орон” гэсэн утгатай.

Хүн ам: Японы хүн ам 128,056,026. Хүн амын нягтрал 1 км2 нутагт 339 хүн амьдардаг.

Газар нутаг, байгаль: Японы газар нутаг 377,914 км2. Нийт газар нутгийн 99 % - ийг Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү арлууд эзэлдэг. Арлын тоо 6852 (2004 оны байдлаар)
Японы хамгийн өндөр уул нь Фүжи, 3776 метр өндөр.

Нийслэл хот: Токио хот. 1457 онд уран барилагч, яруу найрагч Оота Доокан Эдо цайзыг үндэслэн байгуулсан байна. Токио хот нь биеэ даасан засаг захиргааны нэгж мужийн статустай, мужийнхаа хувьд 13,010,279 орчим хүн амтай.

Япон улсад 1114 орчим монгол оюутан суралцаж байна.

Япон улсад суралцахын давуу тал:

  1.Япон улсад суралцах нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй хялбар.
  2.Япон улс нь гадаад оюутнуудад олон боломжийг олгодог.
  3. Гадаад оюутнууд нь цагийн ажил хийх боломжтой.
Цагийн ажлын хөлс нь ч бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг. Хэлний бэлтгэл, мэргэжлийн коллеж, их дээд сургуулийн оюутнууд 7 хоногт 28 цаг, амралт баярын үеэр өдөрт 8 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Судлаач оюутнууд 7 хоногт 14 цаг ажиллах эрхтэй.
  4.Төгсөөд Японы компаниудад ажилд орох боломжтой.
  5.Японд суралцахаар явсан оюутнуудын ар гэрийнхэн нь сэтгэл амар байж болно.
  Мөн эрүүл мэндийн даатгалд гадаад оюутнуудыг заавал хамруулж жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг тул өвчин тусах хувь бага, өвчин туссан байлаа ч эрт илрүүлдэг нь хүндрэл үүсгэлгүйгээр бүрэн эдгэрэх үндэс болдог.
  6.Японд суралцах нь Монгол хүмүүсийн хувьд тохиромжтой.
Япон хэлний дүрэм нь Монгол хэлний дүрэмтэй ойролцоо учраас сурахад хялбар.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг