Аль Улсыг Сонгох нь Илүү Давуу Талтай Вэ?

2018 оны 10-р сарын 31    18 цаг 23 минут

-Мэдээллийн технологийн чиглэлээр хамгийн сайн мэргэжилтэн болъё гэвэл АНУ, Канад руу явдаг.
-Урлагийн чиглэлээр суралцахаар бол Итали, Франц, Английг зорьдог.
-Зочлох ёс, үйлчилгээний соёлыг эзэмшихээр бол хамгийн тохиромжтой газар нь Швейцар гэж үздэг.

ЕВРОПЫН ОРОН
Их Британид сурснаар хамгийн зөв англи хэлтэй болно гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар их сургуулиудад нь голдуу уригдсан профессорууд ажилладаг. Тэдний дунд Энэтхэг, Хятад багш нар байх нь бий. Тиймээс цэвэр англи хэлтэй болъё гэвэл хотын төвд биш, Лондонгийн захдуу амьдрах хэрэгтэй.
Англид боловсрол эзэмшихийн тулд багагүй мөнгө төлөх хэрэгтэй. Гэхдээ хувилбарууд бий. Сургуулиасаа хамаараад сургалтын төлбөр 13-22 мянган фунт стирлингд хэлбэлздэг.

ИРЛАНД
Гол давуу тал нь виз авахад чирэгдэл багатай, Элчин сайдын яаман дээр нь биечлэн очих шаардлагагүй, татгалзсан хариу тун цөөн ирдэг. Ирландад сурахад жилд 13-24 мянган еврогийн өртөгтэй.

АТЛАНТЫН ДАЛАЙН ЦААД ЭРЭГ ДЭХ ОРНУУД
Канадын:
Дээд боловсрол харьцангуй хямд, 11-40 мянган канад доллар (1 канад доллар 0,81 ам доллартай тэнцэнэ). Түүнээс гадна сургууль төгссөний дараа 3 жил үлдэж мэргэжлээрээ ажил хийх боломжтой.

АНУ:
Америкт мэргэжлээрээ ажиллана гэдэг хэцүү бөгөөд Канадаас ялгаатай нь төгссөний дараа зөвхөн нэг жил ажиллаж болно. Гэхдээ энэ нь хувийн сонголтоор биш, ажил олгогчийн зөвлөснөөр хийж болдог. Хэрэв тухайн оюутан онцгой амжилт гаргасан бол АНУ-д ажиллахад төвөггүй. Ялангуяа IT-гийн мэргэжилтнүүдийн хувьд энэ нь илүү давуу талтай байдаг.
АНУ-ын их сургуульд, тэр тусмаа нэр хүндтэй сургуульд сурахад их зардал шаардана. Хоёрдугаар зэрэглэлийн орон нутгийн сургуулиуд илүү хямд байдаг. АНУ-д 4000 гаруй дээд боловсролын байгууллага байдаг. Үнийн ялгаа асар их, 6-90 мянган долларын хооронд хэлбэлзэнэ.

ДОРНО ЗҮГТ
АНУ, Канадын адил Австрали, Шинэ Зеландын их сургуулийг төгссөний дараа хэсэг хугацаанд ажиллаж болно.

2 ЖИЛ ШАНХАЙД ДАРААГИЙН 2 ЖИЛДЭЭ ИХ БРИТАНИД СУРАХ БОЛОМЖТОЙ.
Сүүлийн жилүүдэд Хятадад сурах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдсэн.
1.барууны сургуулиудыг бодвол хямд.
2. Хятадад англи хэлээр сурах боломжтой.
3.хамгийн өсөлттэй байгаа эдийн засагтай орон учир сурах зүйлс их бий.
Хятадад сургалтын төлбөр 5000 доллараас (хятад хэл дээр), эсвэл 10 000 доллараас (англи хэл дээр) эхэлдэг. Барууны стандарт бүхий дээд боловсролтой болохыг хүсвэл Хятад Улсад Барууны орны Их Сургуулиудын салбарууд бий. Жишээ нь хоёр жил Шанхайд сураад үлдсэн хоёр жилдээ Их Британид сурч болно.

ЯПОНД СУРАЛЦАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
Японд сурахыг хүсч буй хүмүүсийн хувьд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.
• Японы их сургуулиудад хичээлийг зөвхөн япон хэлээр заадаг. Тиймээс япон хэлийг нэг бол эх орондоо эсвэл тухайн оронд очиж сурах хэрэгтэй.
• Японд эзэмшсэн дээд боловсрол Японд амьдрах хүмүүст, эсвэл Япон улстай маш ойрхон ажиллахад чиглэсэн гэдгийг санах хэрэгтэй.
• Барууны орнуудын Их Сургуулиудтай харьцуулахад сургалтын төлбөр хямд. Жилд дунджаар 6000-8000 доллар. Японд сургалтын болон амьдрах орчин нь дэлхийд дээгүүрт ордог.

ЧЕХ УЛСАД ДЭЭД БОЛОВСРОЛ ҮНЭГҮЙ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ
Зөвхөн семестрийн хураамж төлөөд бараг үнэгүй сурч болдог орон бол Герман, Австри бөгөөд ингэхдээ бакалавраа Герман хэлээр, магистраа Герман, Англи хэлээр дүүргэх нь илүү үр дүнтэй. Чех хэлтэй бол Чех Улсад үнэгүй дээд боловсрол эзэмших боломж бий. Үүний тулд нэг жил чех хэл сурсны дараа их сургуульд элсэж болно.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  , Канад , Ирланд  , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж , Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг