“Мэдлэгтэй хүн бол алт шиг л нэр хүндтэй. Гэхдээ мэдлэгтэй хүн мэдрэмжтэй байж чадвал ус шиг л үнэ цэнэтэй”
1. Massachusetts Institute of Technology - http://web.mit.edu/
Массачусетсийн Технологийн Их сургуулийн онлайн хичээлүүд хамгийн их хандалттай байдаг ба орон орны маш олон эрдэмтэн докторууд хүртэл энэ онлайн хичээлийг үзэж зайны сургалтанд хамрагддаг аж. Маш олон инженерийн ухааны хичээлүүд энэ сайтаар үнэгүй цацагддаг.
2. Harvard University - http://www.extension.harvard.edu/
Харвардын их сургуулийн онлайн сургалтын албан ёсны вэб хуудас юм. Харвардын их сургуулийн гэрчилгээ авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Миний хувьд улс төр болоод соёл судлал, сэтгэл судлал, гүн ухааны хичээлүүдэд нь үнэхээр сонирхолтой.
3. Stanford University - http://stanford.edu/
4. Berkeley University of California - http://www.berkeley.edu/
Энд Берклийн их сургуулийн онлайн курсийн бүх ангийн хичээлүүд тавигддаг. Дээрх их сургуулиудтай харьцуулахад сонголт цөөвтөр боловч олон чухал хичээлүүдтэй. Бас бусад хуудсуудаас илүү эмх цэгцтэй ба хайлтын систем нь ч илүү боловсронгуй.
5. Utah State University - http://www.usu.edu /
Юта мужийн их сургуулийн бүх үндсэн болоод хүний хөгжлийн хичээлүүд байнгын шинэчлэгдэж орж ирдэг. Мөн сонгодог зохиол бүтээл, уран зураг, урлаг соёлын талаар олон сонирхолтой хичээлүүд энэ сайтад бий.
6. University of California, Irvine - http://www.uci.edu/
Калифорни Ирвайн хоёрын их сургууль нь дэлхийн шилдэг 100 Их сургуулийн тоонд багтдаг. Онлайн сайт нь ч нэлээд нууцлалтай. Бүртгэл мэдээлэл гэх мэт олон шат дамжлагатай ч хуулийн талын олон улсын шинж чанартай кэйсүүд, тэдгээр дээрх хичээлүүд нь маш сонирхолтой.
7. The Open University - http://www.open.edu/openlearn/
Урлаг, Бизнес, Боловсрол, Хэл судлал, Иргэншил төв, Хөгжил, Хууль, Инженер, Шинжлэх ухаан, Технологи гэх мэт маш олон салбар сургуулийн хичээлүүд болон лаборатори ангийн үндсэн хичээлүүдийн бичлэг энд тавигддаг. Энэ вэб сайтаас бүхий л мэдлэг мэдээллийг чөлөөтэй авах боломжтой.
8. Coursera - https://www.coursera.org /
Маш олон их сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг сайт юм. Олон салбарын өргөн хүрээний сэдвээс хайлт хийх боломжтой. Гүн гүнзгий мэдлэг олж авахаас гадна гадны их сургуулиудтай холбогдох боломж байнга гарч ирдэг.
9. Carnegie Mellon University - http://www.cmu.edu/
Карнеги Мелон Их сургууль нь Өмнөд Австралид нээгдсэн анхны гадаадын их сургууль юм. Английн нэрт “Times Higher Education” сэтгүүлээс гаргасан зэрэглэлээр дэлхийн топ 20 сургуулийн жагсаалтанд орсон. Зөвхөн магистрын төвшний сургалт явуулдаг сургууль юм.
10. Open Culture - http://www.openculture.com/
Өөрт тохирох хичээлээ сонгож чадахгүй байгаа бол энэ сайт олоход чинь туслах болно. Олон алдартай их сургуулийн 1000 гаруй лекцийг нэгтгэсэн байдаг. Хэрвээ хэл сурахыг хүсэж байгаа бол 48 хэлнээс хүссэн хэлээ сонгон сурах боломжтой шүү.
Чиний мэдэх цахим сургалттай сургуулиуд энд байхгүй байвал сэтгэгдлээр үлдээж, найзууддаа зөвлөөрэй.
Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:30-18:30
Бямба: 10:00-16:00
Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Fax: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Web: www.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.