Ирланд Улсын тухай

2018 оны 10-р сарын 19    11 цаг 29 минут

 Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино.

Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна.

Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг.

Англи хэлийг төгс сурахад тохиромжтой улсуудын нэг бол Ирланд юм. 

Хэлний сургалтын төлбөрийн хувьд сонгосон сургуулиасаа хамаарч харилцан адилгүй. Дунджаар 4200 евро. Сургууль бүр оюутнуудын тав тухтай хичээллэх нөхцөл боломжийг бүрэн хангахуйц хичээлийн танхим, номын сан, амрах байр, хоолны өрөөтэй байдаг.

Оюутан бүр долоо хоногийн 20 цаг ажиллах боломжтой бөгөөд харин хичээлийн амралтaap бол 40 цаг ажиллах эрхтэй. Хэлний бэлтгэлийн сургалтаар эх орондоо ирэлгүйгээр 2 удаа виз сунгах боломжтой.

  Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 

 Дэлхийгээр тойрон аялцгаая

  • Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
    Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
    Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
    Fax: 976-7011-6105
    E-mail : info@eduhelp.mn
    Web: www.eduhelp.mn
    Facebook : eduhelp.agency
    Skype: eduhelp.agency
    Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг