БНСУ-ЫН АЯЛАЛЫН ВИЗ

2018 оны 10-р сарын 4    10 цаг 38 минут

БНСУ-ын Аялалын буюу С-3-9 виз бүрдүүлэх материал.
1.Виз мэдүүлэгчийн маягт : Сүүлийн 6-н сарын дотор авхуулсан 3,5-4,5 хэмжээтэй
2. Гадаад паспорт /хуулбар 1 хувь/
3. Цагдаагийн газрын тодорхойлолт /18-аас дээш , 60-аас доош насны анх виз мэдүүлж буй иргэн хамаарагдана
4.Нөхцөл хангаж буйг нотлох бичиг / сүүлийн 3н сарын/ баримт дотор олгосон байх
5. Олон удаагийн виз эзэмигч иргэний гадаад паспортын нүүр хэсэг , визтэй хэсгийн хуулбар

Журам.
1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
- БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
-Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
- БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.
2. Виз мэдүүлэх журмын танилцуулга
(1-р шат) : Визний анкетыг бөглөх
(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлдэх
(3-р шат) : Виз шалгах хураамж
Виз шалгах хураамж
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй
Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-р шат) : Виз мэдүүлэх
(5-р шат) : Ярилцлага
· Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
· Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
· Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна
(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох
· Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жил дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жил дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
Та манай хүрэлцэн ирснээр Америк Англи ️Австрали Шинэ Зеланд Канад ️Ирланд Япон Солонгос ️Хятад Энэтхэг Сингапур Европын холбооны улсуудад Сурч Аялж Ажиллаж Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Fax: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Web: www.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг