Америкийн Боловсролын Систем

2018 оны 9-р сарын 18    9 цаг 48 минут

Америкийн дээд боловсролын системийн хамгийн сонирхол татахуйц онцлог шинж нь уян хатан олон төрлийн байгууллагууд хамарсан байдаг.

Тэдгээр байгууллагууд нь эрдэм шинжилгээний салбарын янз бүрийн мэргэшсэн болон ажил эрхлэлтийн сургалтыг оюутнуудад санал болгодог.

АНУ-д Америкийн дээд боловсролыг 4500 гаруй магадлан итгэмжлэгдсэн байгууллага бүрдүүлдэг. Бусад улсуудаас ялгаатай нь АНУ-ын дээд боловсролын байгууллагууд нь төвлөрсөн зохион байгуулалтгүй  харин бие даасан үндэсний болон бүс нутгийн түвшинд магадлан итгэмжлэгдсэн байдаг.

Эдгээр байгууллага нь олон төрлийн дээд боловсролын зэргийг санал болгодог. Тухайлбал, Либерал арт байгууллагууд нь урлаг, хүмүүнлэг, хэл, нийгэм, физикийн шинжлэх ухааны сургалтуудыг санал болгодог. Либерал арт байгууллагуудын ихэнх нь хувийн байгууллагууд байдаг. Хувийн коллеж болон их, дээд сургуулиуд нь төгсөгчдийн бэлэг, судалгаа шинжилгээний санхүүжилт, сургалтын төлбөр зэрэг буцалтгүй тусламжаар санхүүждэг. Хувийн коллеж, их, дээд сургууль нь төрийн байгууллагуудаас цөөн байдаг бөгөөд шашны болон нэг хүйстэнд зориулсан сургуулиуд байдаг.

Өөр нэг сонголт бол орон нутгийн коллеж бөгөөд 2 жилийн хөтөлбөрийн зэргийг дүүргээд үргэлжлүүлэн баклаврын зэргээр суралцах мэргэжлийн ур чадварыг олж авахад тусладаг. Улсын коллеж болон их дээд сургуулиуд тухайн улсын оршин суугчдад зардал багатай боловсрол олгодог. Улсын сургуулиуд ихэвчлэн төрөл бүрийн судалгааны боломж болон тухайн төрлийн ангид сурахыг санал болгодог. Эдгээр сургуулиуд маш олон байдаг бөгөөд ихэвчлэн хувийн их дээд сургуулиудаас илүү олон оюутнуудтай байдаг. Олон боломжууд дундаас оюутан бүрийн сонирхол, сонголтонд чиглүүлдэг.

АНУ-ын ямарч байгууллагын оюутнууд ихэвчлэн тухайн хөтөлбөрийг дүүргэхийн тулд кредит цагыг цуглуулдаг. Хөтөлбөрүүд нь “суурь” буюу сургалтын суурийг хангах мөн “үндсэн” буюу мэргэшүүлэх гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Оюутнууд нь өргөн мэдлэг боловсролын туршлага хуримтлуулах сэдвийн хичээлийг сонгон суралцдаг.

Америкийн хичээлийн жил нь ихэвчлэн Есдүгээр сараас Тавдугаар сар хүртэл 2 семестерт хуваагдан, семестер бүр 16-18 долоо хоногтой байдаг. Зарим сургуулиуд нь гурван сарын системтэй 10-12 долоо хоногийн сургалттай ажилладаг.

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг