Австрали Улсын Боловрсолын Систем

2018 оны 8-р сарын 3    16 цаг 10 минут

 

Австралийн боловсролын систем дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн шилдэг 400 их сургуулийн жагсаалтад Австралийн 19 их сургууль багтсан байна. Aвстралийн сургуулиуд олон улсын оюутнуудад тусгайлан Бэлтгэл хөтөлбөрүүд санал болгодог бөгөөд үүнд бүх шатны Англи хэл, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх курс, мэргэжлийн болон академик суурь хичээлүүд багтдаг байна. Муж бүрээсээ шалтгаалаад хүүхдүүдийн сургуульд элсэх нас өөр, өөр ч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж, 17 насандаа төгсдөг. Одоогийн байдлаар австралийн нийт хүүхдийн 99 хувь нь сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарчээ. Австрали улсад төрийн оролцоотой 37 их, дээд сургууль байдаг бол хувийн хоёр их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Суралцагсдаа лабораторид ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамруулдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Австралийн боловсроылн салбарт ажиллагсдын тоо 25-64 байгаа нь өндөр хөгжилтэй улсуудын хажууд нэлээд залууд тооцогдоно.

Боловсролын системийн өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч олон улсын оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ.

Олон улсын оюутнууд сурахад хамгийн тааламжтай 30 хотын 5 хот нь Австрали улсад байдаг төдийгүй Австрали улс нь амьдрахад таатай улсуудын 10-р байранд оржээ. (Prosperity Index 2015) Тийм ч учраас сурах болон амьдрахад таатай маш олон газар бий.

Австрали yлс нь дэлхийн боловсролын салбарт тэргүүлэгчдийн нэг юм. Энэ нь тус улсын шилдэг сургуулиуд, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, багш нар болон оюутнуудад зориулсан төрөл бүрийн хөтөлбөр, чанартай сургалтын системтэй холбоотой. Австрали улсын хүн амын тоо бусад улс орнуудтай харьцуулахад их биш ч олон улсын оюутны тоогоороо АНУ, Их Британийн дараа буюу дэлхийд 3-р байрт ордог. Та Австрали улсад сурснаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмших болно.

The Australian Qualificatons Framework буюу аливаа мэргэжлээр сурч буй оюутнуудын эзэмшвэл зохих чадваруудын тайлбар нь тэдэнд Австралийн боловсролын тогтолцооны дагуу нэгээс нөгөөд шилжин сурах боломж олгодог бөгөөд эзэмшсэн боловсрол нь дэлхийн бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Австрали yлсад суралцах хугацаандаа ажиллах нь туршлага хуримтлуулах болон бие даах чадвараа сайжруулах, амьжиргааны зардалд нэмэр болох зэрэг хэд хэдэн давуу талтай. Олон улсын оюутнууд хичээлийнхээ хажуугаар 14 хоногт 40 хүртэлх цагийн харин улирлын амралтын үеэр цагийн хязгаарлалтгүй ажиллах боломжтой. Гэвч ямар нэгэн цалинтай ажил хийхийн өмнө визний нөхцөлөө шалгахыг зөвлөж байна.

Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
        Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.

 Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд  Канад , Ирланд  , Япон Солонгос ,Хятад , Энэтхэг Сингапур Европын холбооны улсуудад  Сурч ,  Аялж Ажиллаж ,  Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. 

 Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй 
         Дэлхийгээр тойрон аялцгаая 

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэбwww.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг