Австрали улсын нэрний үүсэл / Түүх

2018 оны 8-р сарын 3    16 цаг 01 минут

 

Австрали гэдэг нь Латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай. Чухам эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг. Сир Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гаргасан байдаг. Түүнийг санал гаргаснаас хойш ердөө найман сарын дараа буюу 1817 оны 12-р сарын 12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна.

Голланд тэмдэг нэрийн хэлбэр болох Australische хэмээх үгийг анх Батавиад Голландын Зүүн Энэтхэгийн Компанийн албан тушаалтнууд 1638 онд өмнө зүгт шинээр нээсэн газрын тухай ярихдаа хэрэглэсэн. 1676 онд Францын зохиолч Габриел дэ Фуанигийн (Жак Садөр нэрээр гаргасан) бичсэн Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe хэмээх туужийн орчуулгад анх удаа "Australia" гэсэн нэрийг хэрэглэсэн.  

Александер Далримпл дараа нь энэ нэрийг An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean (1771) хэмээх бүтээлдээ Өмнөд Номхон Далайн бүсийг тэр чигт нь нэрлэж хэрэглэсэн. 1793 онд Жорж Шоо ба Сэр Жэймс Смит нар асар том арал, бараг тив болох Австрали, Австралази буюу Шинэ Голландын талаар бичсэн Zoology and Botany of New Holland номондоо бас хэрэглэжээ.

 

Австралийг анх удаа эргийнх нь дагуу тойрч аялсан хүн болох Мэттью Флайндерсийн 1814 онд бичсэн A Voyage to Terra Australis хэмээх бүтээлээр "Australia" хэмээх нэр анх удаа түгээмэл болсон. Флайндерс номынхоо гарчигт Британийн Тэнгисийн Цэргийн Яамны хэрэглэдэг нэр томъёог хэрэглэсэн боловч номон дотроо "Australia" гэсэн үгийг хэрэглэжээ. Энэ ном их уншигдсан учраас тухайн нэр томъёог өргөн дэлгэр тархахад ихэд нөлөөлжээ. Шинэ Өмнөд Вэльсийн Амбан захирагч Лаклан Маккуэри Англи руу явуулж байсан илгээлтдээ энэ үгийг хэрэглэх болсон бөгөөд 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд Колонийн удирдах газарт энэ үгийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байна.  1824 онд Тэнгисийн Цэргийн Яам тус тивийг албан ёсоор "Australia" гэж байхыг зөвшөөрчээ.

Түүх

Хүний өвөг дээдэс  Австралийн газар нутагт одоогоос 42-48 мянган жилийн тэртээ ирсэн гэж үздэг. Тухайн үед Зүүн Өмнөд Ази болон Австрали нь томоохон мөсөн хавтангаар нийлж байсан тул үүгээр дамжин Австралид хүн суурьшиж, нутагласан гэж ихэнх эрдэмтэд таамагладаг байна. Чухамдаа тэд л уугуул австраличуудыг бий болгосон юм. Уугуул австраличууд тэнгэр шүтлэгтэй, ан гөрөө их хийдэг, ардын аман зохиол, үлгэр ихээхэн хөгжсөн байдаг. Чухам энэ л чанараараа уугуул америкчууд болон азийн ихэнх улсуудтай төстэй. Тус улсын Мунго голын сав газраас эртний хүний араг яс ихээр олддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад одоогоос 70 мянган жилийн тэртээ хүний өвөг дээдэс ирж суурьшсан байх боломжтой ажээ.

Европын эзлэн түрэмгийлэл

1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн газар нутгийн талаар дэлхий нийтэд анх таниулж, аялагчдыг анхлан илгээсэн улс бол Голланд юм. Тэд 1606 онд Австрали нутагт хөл тавьжээ. Түүхэнд тэмдэглэснээс харвал Голландын нэрт аялагч Виллем Янсцүүн 1606 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Йорк хошууны эрэгт анх хүрч очжээ. Тэрээр хойд болон баруун талын эргийг бүтэн тойрч, анхлан буусан газраа “Нью Холланд” буюу “Шинэ Голланд” хэмээн нэрлэжээ.

1788 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулжээ. Энэ өдрийг Австраличууд “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.

Австрали улсын хүн ам 1850-иад онд маш их тэлэв. Энэ нь Австралиас алт илэрсэнтэй холбоотойгоор Англиас ирэх болсон цагаачидтай холбоотой. Ийнхүү тэлэх болсон нь Их Британиас салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж орхив. 

Үндэстэн болох замд

Колониудын холбооны зөвлөл 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн оршин суугчдаас санал хураалт авч улмаар оршин суугчдын дийлэнх нь тусгаар улс болж, нэгдсэн хаант улсын харьяалалаас гарах ёстой гэж үзсэн юм. 

Дэлхийн I дайн дууссаны дараа 1931 онд Уэстминстерийн тунхаг батлагдаж улмаар Их Британичууд албан бусаар ч гэсэн Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эхэлжээ.

1951 онд Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн II дайны дараа Австралийг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэж, Австралийн хүн амийг өсгөхөд ихээр нөлөөлсөн юм.

 Их Британийн парламент 1986 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Австралийн хууль гэгчийг баталсан юм. Үүгээр Австралийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төрийн тэргүүн нь нэгдсэн улсын хаан байхаар, Австралийг захирах ерөнхийлөн захирагч байхаар тусгажээ.

Газар нутгийн ерөнхий онцлог

Map showing the topography of Australia, showing some elevation in the west and very high elevation in mountains in the southeast
 
Австралийн топографи зураг. Хар ногоон нь нам уулс and хүрэн бор нь өндөрийг дүрсэлжээ

Австрали улс нь 2,941,300 км2 газар нутагтай. Эргийн шугамын нийт урт 34,2 мянган км. Энэтхэгийн болон Номхон далайн дунд оршдог. Ази тивд харьяалагдах Арафура, Тиморын тэнгис ч Австралитай хамаатай. Күийнслэнд хотын эрэг нь Сувдан тэнгист харьяалагддаг. Австрали нь газар орны байдал, геологийн бүтэц зэргээрээ дэлхийн хамгийн том арал гэж хэлж болно.

Цаг уур

Австрали нь далай тэнгисийн нөлөөнөөс үүдсэн чийглэг уур амьсгалтай. Энэтхэгийн далайд үүссэн циклоны нөлөөгөөр их хэмжээний үүл хуралддаг нь Австралийн цаг уурт огцом нөлөөлдөг ажээ. Тиймээс тус улсын зүүн хэсгээр циклон салхи үе, үе дэгддэг. Харин хойд хэсэгт үүл бараг очдоггүй тул хуурай уур амьсгалтай байх нь бий. Харин баруун-өмнөд хэсгийн газар нутаг нь газар дундын тэнгис орчмынх шиг уур амьсгалтай байдаг.

Засаглал

Австрали нь холбооны парламентын систем бүхий үндсэн хуульт хаант засаглалтай улс. Тус улс үндэснтнүүдийн холбоон багтдаг, анхлан байгуулсныхаа хувьд төрийн тэргүүний үүргийг ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабет хүлээдэг. Холбооны төвшинд Австралийн ерөнхийлөн захирагч засаглах үүрэг хүлээдэг бол, төрийн төвшинд мужийн амбан захирагч нар хүлээдэг. Харин гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд түүний кабинетийн гишүүд хэрэгжүүлдэг билээ. Ерөнхий сайдаар сонгогдсон албан тушаалтан ерөнхийлөн захирагчид нэрсээ мэдүүлдэг бөгөөд шаардлагатай гэж үзвэл буцаах эрх байдаг. Ерөнхийлөн захирагч сайд нарын нэрсийг хүлээн зөвшөөрч байгаа бол хатан хаанд өргөн мэдүүлдэг ёстой ажээ. Энэ байдал алдагдаж, ерөнхийлөн захирагч, засгийн газрын хооронд томоохон маргаан үүсч байсан тохиолдол 1975 онд гарч байжээ. Тийм учир Австраличууд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээг хязгаарласан юм.

Австралийн засаглал дараах гурван хэлбэртэй:

  • Хууль тогтоох: Хууль тогтоох засаглал парламентын мэдэлд байдаг. Мужуудын төвшинд бол тухайн мужийн парламентад энэ эрх очино. Австралийн парламент дээд, доод хоёр танхимтай бөгөөд дээд танхимыг сенат, доод танхимыг төлөөлөгчдийн танхим хэмээн нэрлэдэг.
  • Гүйцэтгэх: Холбооны гүйцэтгэх зөвлөл буюу Засгийн газар энэ эрхийг эдэлдэг. Ерөнхий сайдаар сонгогдсон хүн сайд нарын нэрсийг бүрдүүлж ерөнхийлөн захирагчид уламжилна. Хэрэв ерөнхийлөн захирагч зөвшөөрвөл, хатан хаанд өргөн мэдүүлдэг.
  • Шүүх: Шүүх засаглалыг Австралийн дээд шүүх эдэлдэг бөгөөд бүс нутаг, мужуудын хэмжээнд холбооны тойргын шүүх энэ эрхийг эдэлдэг. Дээд шүүх болон тойргын шүүгчдийн талыг холбооны гүйцэтгэх зөвлөл, талыг нь ерөнхийлөн захирагч томилдог.

Засаг захиргааны нэгж

Австрали нь Шинэ Өмнөд Уэльс, Күийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали гэсэн зургаан мужтай бөгөөд Австралийн нийслэл хотын бүс нутаг, Хойд хэсгийн газар нутаг гэсэн хоёр тусгай засаг захиргааны нэгжтэй. Дээрх муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрэм, хууль тогтоох байгууллага, захирагчтай. Хэдийгээр муж тус бүр өөрийн гэсэн хууль, эрүүл мэнд, боловсролын систем, батлан хамгаалах бодлого, эдийн засгийн хараат бус байдалтай ч төрийн байгууллыг сонгох, хууль тогтоох эрх мэдлийг Холбооны парламент хянаж байдаг. Түүнээс гадна хүн амын орлогын албан татвар болон тусгай албан татварыг холбооны парламент хянасаны үндсэн дээр шийдвэр гаргадаг ажээ.

Эдийн засаг

A deep opencut mine in which some roads can be seen, the dirt is a rusty colour
 
Баруун Австрали дахь Калгурилийн алтны уурхай. Энэ нь тус улсын хамгийн том ил уурхай юм. [7]

Австрали нь өндөр хөгжилтэй, баян улс. Банкны систем болон аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг. Дээрх салбарын хөгжлөөрөө дэлхийд ч мөн тэргүүлдэг. Хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжсөн тул Австралийн хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн хувьцаатай бөгөөд үүнээсээ олсон ашгаараа дэлхийд зөвхөн Швейцарийн дараа ордог байна.

Австралийн эх газар болон тусгай захиргааны газар нутгуудад австралийн доллар нь эргэлтэд байдаг бол аль хэдийнэ тусгаар тогтносон Кирибати, Науру, Тувалу улсын мөнгөн тэмдэгтээр ашигладаг. Австралийн хөрөнгийн бирж нь дэлхийн 9 дэх томоохон хөрөнгийн бирж бөгөөд 2006 онд Сиднейн болон Австралийн хөрөнгийн бирж нэгдэж дээрх хөрөнгийн биржийг байгуулжээ.

Австрали нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг бөгөөд Дэлхийн 13 дахь томоохон эдийн засаг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 66,984 доллараар хэмжигдэж байгаа юм. 

Хүн ам

2011 онд болсон хүн амын тооллогоор англи гаралтай хүмүүс 36.1 хувийг, Австрали гаралтай 35.4 хувь, Ирланд гаралтай 10.4 хувь, Шотланд гаралтай 8.9 хувь, Итали гаралтай 4.6 хувь, Герман гаралтай 4.5 хувь, Хятад гаралтай 4.3 хувь, Энэтхэг гаралтай 2 хувь, Грек гаралтай 1.9 хувь, Голланд гаралтай 1.7 хувь байгаа гэсэн дүн гарчээ. 

Австралийн засгийн газар 2050 он гэхэд хүн амын тоог 42 сая болгох зорилт тавьсан байна.

Энэ бодлогод цагаачдын бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тус улсад ирж байгаа цагаачдын тоогоороо Их Британи, Шинэ Зеланд, Хятад, Энэтхэг, Вьетнам улс тэргүүлдэг.

Хэл

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэлийг тунхаглаагүй. Хуулиар заагдаагүй ч гэсэн англи хэл нь нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали Англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин Мандарин Хятад хэлээр 1.7 хувь, Итали хэлээр 1.5 хувь, Араб хэлээр 1.4 хувь, Кантон, Грек хэлээр 1.3 хувь, Вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна.

Шашин шүтлэг

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны шашинг тунхаглаагүй. Гэхдээ шашны үйл ажиллагаа эрхлэхийн тулд Австралийн засгийн газрын хатуу хяналтыг даван гарах ёстой. Тус улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шашны үйл ажиллагааг хянаж байхаар болсон юм. 2011 оны хүн амын тооллогооор тус улсын хүн амын 61 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал Ромын Католик шашин шүтэгчдийн тоо 25.3 хувь, Англикан шашин 17.1 хувь, Христийн бусад шашны урсгал 18.7 хувийн шүтэгчтэйгээр удаалж байна. Харин Буддын шашин шүтэгчид 2.5 хувь, Исламын шашин шүтэгчид 2.2 хувийг эзэлж байгаа юм. Шашин шүтдэггүй атеист үзэлтнүүдийн тоо 22.3 хувьтай гарсан нь тун өндөр үзүүлэлт. 

Эрүүл мэнд

Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 79.5 байгаа нь дэлхийд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84 байгаа нь дэлхийд долоодугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Цаг уурын огцом дулаарал, озоны давхаргын нимгэрлээс шалтгаалан арьсны хорт хавдараар дэлхийд тэргүүлдэг.

Ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөний тоо тус улсын ДНБ-ний 9.8 хувийг эзэлж байгаа юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Холбооны төвшинд муж бүрт нэгдсэн төв эмнэлгүүдийг байгуулж, дүүрэг бүрт жижиг хэмжээний лаборатори байгуулсан байна. Эрүүл мэндийн систем нь Их Британийхтай тун төстэй байдаг.

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг