Австрали Улс

2018 оны 8-р сарын 3    15 цаг 36 минут

Үндэстнүүдийн холбооны Австрали улс нь Австралийн эх газрыг хамран оршдог, олон тооны жижиг арлуудтай улс юм. Эдгээрээс хамгийн том нь Тасманийн арал билээ. Австрали нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд зургаадугаар байрт ордог. Хойд талаараа Зүүн Тимор, Индонези, Папуа Шинэ Гвинейтэй, Зүүн-Хойд талаараа Соломоны арлууд, Вануатутай, Зүүн-Өмнөд талаараа Шинэ Зеландтай хөрш. Нийслэл хотыг нь Канберра, хамгийн том хот нь Сидней.

Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Харин 18-р зууны сүүлчээр Австралийг Британичууд бүрэн эзлэсэн юм. Уугуул Австраличуудыг Абергин гэдэг бөгөөд нийт 250 гаруй овог, аймаг бий. Австрали тивийг 1606 онд Голландын аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд Британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн улмаар Үндэстнүүдийн холбооны Австрали улсыг зарлан тунхагласа юм. Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хууль хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар ажиллаж байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг. Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улстөрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг