Европын хобооны иргэний гэр бүлийн гишүүний хувьд виз мэдүүлэх нь бусад тохиолдлоос юугаар онцлог вэ?
Үндсэн ялгаа нь бол: ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн нь визийг үнэгүй мэдүүлэх эрхтэй бөгөөд бөглөсөн анкет, гадаад паспорт, 1 хувь зураг ба ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүнтэй төрөл садны холбоогоо харуулсан баримтыг авчирахад хангалттай.
ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн гэж хэн бэ?
ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн гэдэг нь түүний хамаатан болох дараахь гурван ангилалд хамаарсан этгээдийг хэлнэ:
- ЕХ-ны иргэний эхнэр/нөхөр, ЕХ- ны иргэний хамтран амьдрагч, ЕХ- ны иргэний болон түүний эхнэр/нөхөрийн 21 нас хүрээгүй хүүхэд, ЕХ-ны иргэн 21 нас хүрээгүй хүүхдийг тэжээж буй эцэг/эх
- ЕХ- ны иргэний бөгөөд түүний эхнэр/нөхөр-ийн өөрийгөө тэжээх чадваргүй эмээ/өвөө, эцэг/эх, хүүхэд, ач зээ.Хөдөлмөр эрхэлж өөрийгөө тэжээх чадваргүй гэдэг нь: ЕХ- ны иргэн эсвэл түүний эхнэр/нөхөрөөр тэжээлгэж буй 26 хүртэлх насны оюутан хүүхэд, өвчин эмгэг, гэмтэлийн улмаас эсвэл урт хугацааны туршид эрүүлмэндийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан этгээдийг хэлнэ.
- ЕХ- ны иргэнтэй хамт амьдардаг, түүгээр тэжээлгэдэг, түүний тусламжгүйгээр өөрийгаа асрах чадваргүй зэргийг итгэл үнэмшилтэйгээр нотолсон ЕХ- ны иргэний бусад хамаатан, эсвэл гэр бүлийн харилцаатай дүйцэхүйц харилцаанд ЕХ-ны иргэнтэй хамт амьдардаг этгээд
Богино хугацааны виз мэдүүлэхийн өмнө бүртгүүлэх шаардлагатай юу?
Тийм. Та www.visapoint.eu цахим хаягт бүртгүүлж богино хугацааны Шенгений виз гэсэн төрлөөр цаг авсан өдрөө ирж визээ өөрийн биеэр мэдүүлнэ.
Мэдүүлгийг өөрийн биеэр өгөх шардлагатай юу?
Цаг алдахгүйн үүднээс баталгаажуулсан итгэмжлэх бүхий этгээд виз мэдүүлэгчийн өмнөөс визийг мэдүүлж болох боловч виз шийдвэрлэх явцад мэдүүлэгч бүр өөрийн биеэр хүрэлцэн ирж ярилцлага өгөх шаардлагатай.
Богино хугацааны визийн шийдвэрлэх хугацаа хэд хоног вэ?
Хуулийн дагуу 15 хоног боловч ихэнх тохиолдолд богино хугацааны визийг 7 хоногийн дараа шийдвэрлэдэг хэдий ч БНЧУ-д зорчихоор төлөвлөж буй өдрөөсөө дор хаяж 15 хоногийн өмнө визээ мэдүүлвэл зохистой.
Мэдүүлэгч бүр урилгатай байх шаардлагатай юу?
Үгүй. Урилгыг үндэслэж виз хүсэх нь бусад боломжуудын нэг л юм. Мэдүүлэгч БНЧУ-д хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзахаас өөр бизнесийн зорилготой зорчих гэж байгаа бол заавал урилга бүрдүүлэх шаардлагагүй. Урилга нь уригдаж буй этгээдийг байр зардлаар урьж буй этгээд хангана гэсэн баталгаа юм.
Мэдүүлгэнд хавсаргах баримт бичгүүдийн талаар?
Албан ёсны урилгатай тохиолдолд хоёр талын нислэгийн тийзийн захиалга байхад хангалттай. Урилгаас бусад бүх тохиолдолд (бизнесийн түншийн тодорхойлолт, бизнес эрхэлдэг тухай тодорхойлолт, аялалаар зорчих тохиолдолд буудлын захиалга ба аялалын хөтөлбөр зэрэг, эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгийн эсвэл сувилалын байгууллагын тодорхойлолт эсвэл спортын байгууллагын торхойлолт зэрэг) санхүүгийн баталгааг харуулсан баримт шаардагдана. Зардлыг компани буюу байгууллага хариуцаж буй тохиолдолд банкны хуулга хангалтгүй бөгөөд мэдүүлэгч тухайн байгууллагын данснаас мөнгө гаргаж авах эрхтэйг харуулсан баримт (жишээ нь: олон улсын кредит карт, банкны тодорхойлолт, байгууллагын касснаас бэлэн мөнгө олгох эсвэл олгосон тухай баримт зэрэг).
Мэдүүлгэнд Нийгмийн даатгалын дэвтэр, Төрсний гэрчилгээ зэрэг бусад баримтыг хавсаргах шаардлагатай юу?
Өөрсдийн зүгээс хэрэгцээтэй гэж үзсэн нэмэлт баримт бичгийг хавсаргаж болох боловч ЭСЯ-ны зүгээс шаардаагүй тохиолдолд илүү явдал, орчуулгын зардал болох магадлалтай. Харин ЭСЯ-ны зүгээс шаардсан нэмэлт материалыг орчуулгагүй өгөж болно.
Бүгд баримт бичиг эх хувиараа байх шаардлагатай юу?
Хуулийн дагуу шаардагдах баримт бичгүүд (урилга, аялалын үндсэн зорилгыг харуулсан бусад баримт зэрэг) эх хувиараа байх шаардлагатай. Хугацаа бага, яарсан тохиолдолд үндсэн шаардлагатай баримтуудыг (бөглөсөн анкет, 1 хувь зураг, Гадаад паспорт, визийн хураамж зэрэг) бүрдүүлэн өгсний дараа виз шийдвэрлэх хугацааны явцад баримтуудын эх хувийг ЭСЯ-нд авчирч өгөх боломжтой.
Визийн ярилцлага ямар хэлээр явагдах вэ, мөн нэмэлт материалууд орчуулсан байх шаардлагатай юу?
Ярилцлага чех монгол хэлээр явагдана. Ярилцлагын үед мэдүүлэгч, консулын ажилтан хоёрт хэлмэрчлэх орчуулагч байнга байлцана. Тус ЭСЯ нь ярилцлагыг англи хэлээр явуулах боломж олгодог. Хуулийн дагуу шаардагдах баримт бичгүүд чех эсвэл англи хэл рүү орчуулагдсан байна (энэ нь урт хугацааны визэнд хамаарахгүй, урт хугацааны визийн бүх баримт бичиг зөвхөн чех хэл рүү орчуулагдсан байна)
Виз татгалзсан шалтгаантай санал нийлэхгүй байгаа тохиолдолд дахин виз мэдүүлж болох уу?
Баримт бичиг хүчин төгөлдөр хэвээр байх тохиолдолд шууд дахин визэнд орох боломжтой боловч, шинэ нөхцөл, мэдээлэл нэмж өгөхгүй тохиолдолд виз олгогдох магадлал тун бага. Ер нь виз олгогдоогүй тохиолдолд давж заалдах буюу гомдол гаргах боломж нээлттэй бөгөөд давж заалдах өргөдлийг БНЧУ-ын ГХЯ-ны холбогдох ажлын комисс дахин хэлэлцдэг болно.
Би яаж давж заалдах вэ?
Виз олгогдоогүй тухай мэдээлэх хуудасны доод хэсэгт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа бөгөөд татгалзсан хариу авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Даваа-Пүрэв гарагуудын үдээс өмнө, Мягмар-Пүрэв гарагуудын үдээс хойш ЭСЯ-нд хандан өргөдлөө гаргана. Ийнхүү өргөдөл гаргахдаа шуудангаар өргөдлөө тухайн 15 хоногт багтаан илгээж болох бөгөөд илгээмж дээрх шуудангийн огнооны тамга тодорхой байх шаардлагатай. Өргөдөлд мэдүүлэгчийн овог, нэр, төрсөн огноо, төрсөн газар, иргэншил, Гадаад паспортын дугаар зэрэг мэдээллүдээс гадна гарсан шийдвэртэй санал зөрж буй шалтгаанаа тусгасан байх шаардлагатай. Ийнхүү давж заалдах өргөдөл гаргахдаа виз мэдүүлж байсан үеийнхээс шинэ мэдээлэл, нөхцөлүүдийг нэмж өгөхгүй.
Өөрийн хүүхдийн хамт БНЧУ дахь хамаатан садан дээр зочилохдоо нэг урилгаар хамт виз мэдүүлж болох уу?
Хүүхэд тусдаа гадаад паспорттой тохиолдолд тусдаа мөн урилгатай байх шаардлагатай
БНЧУ-аас ирсэн урилга дээр алдаатай мэдээлэл бичигдсэн бол яах вэ?
Харамсалтай нь овог, нэр, төрсөн огноо, паспортын дугаар зэрэг мэдээлэлүүд Гадаад паспортонд бичигдсэн мэдээлэлтэй зөрж байвал та шинэ урилга бүрдүүлэх болно. Хэрэв төрсөн газар, садангийн холбоо, утасны дугаар г.м. алдаа байвал ЭСЯ-нд хүрэлцэн ирж зөвлөлдөнө үү.
Ойрын хамаатан БНЧУ-д нас барсан тохиолдолд яаралтай оршуулга эсвэл шарилыг Монгол руу тээвэрлэн авчрах зэрэг шаардалгаар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Зорчих үндсэн зорилгыг харуулсан баримт нь ГХЯ-ны Консулын газрын зүгээс гаргасан нас барсан эсвэл биеийн байдал найдваргүй, нэн хүнд болсонг тодорхойлсон ноот бичиг байхад хангалттай.
Визийн хариуг заавал өөрийн биеэр авах уу?
Үгүй, мэдүүлэгчийг төлөөлж баталгаажуулсан итгэмжлэх бүхий этгээд Иргэний үнэмлэхний хамт хүрэлцэн ирж хариуг авч болно.
Виз татгалзсан тохиолдолд визийн хураамж буцаан олгогдох уу?
Үгүй. Хураамж нь виз олгосоны хураамж биш харин виз мэдүүлсэний хураамж юм.
Виз олгогдсон боловч визийг хүчингүй болгохыг хүсэж болох уу?
Виз цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд ЭСЯ визийн шошгон дээр хүчингүй болсон дардас дарж паспортыг буцаан олгоно. Ийнхүү визээ хүчингүй болгуулсан тохиолдолд визийн хураамжийг буцаан олгохгүй.
Бусад Шенгений орнууд руу зорчих төлөвлөгөөтэй тохиолдолд БНЧУ-ын ЭСЯ-нд Шенгений виз мэдүүлж болох уу?
Хэрэв Шенгений бүс рүү зорчих үндсэн зорилго бүхий улс нь БНЧУ эсвэл БНСловак Улс байвал тус ЭСЯ-нд виз мэдүүлж болно. Бусад тохиолдолд (энэ нь Бүгд Найрамдах Польш Улсын визэнд мөн хамааралтай) Бээжин дахь холбогдох ЭСЯ-нд хандана.
CG Academy
SPEED ESL - Ерөнхий Англи хэлний сургалт;
Cella англий хэлний сургалтын төв
V Academy англий хэлний сургалтын төв
CG Academy англий хэлний сургалтын төв
Lapu Lapu Cebu International college
GLC англи хэлний сургууль
Philinter Academy англи хэлний сургууль
Та Филиппин улсад Англи хэлээ сайжруулж IELTS-ийн оноотой болохыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.
ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛ!
Та гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна уу.
Оксфордын Их Сургууль
Шинэ Зеланд Улсад Сурцгаая
Та Сургалтын Виз Авахаар Зорьж Байна уу?
Австрали Улсад Сурцгаая
Англи Хэл Сурах Аргууд
Зөв сонголт, Гэрэлт ирээдүй
Австрали Улсад Сурцгаая