Royal Holloway, University of London

2018 оны 8-р сарын 3    14 цаг 18 минут

 

Товч танилцуулга

Royal Holloway, University of London (RHUL) нь Лондонгийн Их Сургуулиудын Холбооны гишүүн бөгөөд 18 тэнхимээс бүрдсэн 3 факультеттэй. Тус сургуульд 120 орны 9000 гаруй бакалавр, магистерийн зэргийн оюутан суралцдаг. Лондон хотоос 31 км-ын зайд Surrey-ийн баруун Egham-ын ойролцоо байрладаг.

Сургуулийн хотхоныг 1879 онд Виктор-ын бизнес эрхлэгч Thomas Holloway байгуулсан. 1886 онд Royal Holloway College-ийг албан ёсоор Хатан Хаан Виктория нээж, 1900 онд Лондонгийн Их сургуулиудын эгнээнд нэгдэн орсон. Анхандаа зөвхөн эмэгтэйчүүдийн сургууль байсан бөгөөд 1945 онд анхны магистерын, 1965 онд бакалаврын зэрэгт эрэгтэй оюутан элсүүлж авсан. 1985 онд охидын сургууль болох Bedford College–той нэгдэн Royal Holloway and Bedford New College (RHBNC) нэртэй болж байсан. Сургуулийн барилгыг Франц маягаар барьсан байдаг.

Үүсгэн байгуулагдсан он: 1849

Royal Holloway нь түүхэн худалдааны тосгон, цэцэрлэгт хүрээлэн, ой, соёл болон спортын арга хэмжээгээр алдартай Surrey-ийн үзэсгэлэнтэй хэсэгт оршдог. Тус сургуулийн хотхон нь Englefield Green болон Egham дунд байрладаг.

Englefield Green нь жижиг дэлгүүр, крикетийн талбай болон хуучны пабтай. Egham нь дэлгүүр, супермаркет, зоогийн газартай. Харин хэдхэн минутын зайтай орших Staines upon Thames нь илүү олон дэлгүүр болон оюутнууд чөлөөт цагаа өнгөрөөх газруудтай.

Royal Holloway нь Лондон хотоос галт тэргээр 40 минутын зайтай байрладаг. Иймээс оюутнууд дэлхийд алдартай уран зургийн үзэсгэлэн, музей, театр болон бусад түүх дурсгалын газруудыг үзэж, дэлхий хэмжээний худалдааны төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Тус сургуулийн хотхон нь маш аюулгүй бөгөөд амьжиргааны өртөг Лондон хотоос харьцангуй бага юм. 

Daily Telegraph-аас дэлхийн хамгийн гоё хотхоны нэгээр нэрлэгдсэн Royal Holloway-ийн 135 акр хотхон нь сурах болон амьдрахад таатай газар юм. Хотхоны төвд байрлах Үүсгэн байгуулагчийн барилгад үүсгэн байгуулагч Thomas Holloway-ийн викториагийн үеийн гайхалтай уран зургуудтай алдарт Зургийн үзэсгэлэн байдаг. 

Royal Holloway-ийн номын сан нь 600 000 гаруй ном, сурах бичиг, 17000 гаруй хэвлэмэл болон онлайн сэтгүүл, 800 гаруй суудалтай. Саяхан тус сургууль нь номын сангийн фондыг өргөжүүлэх, орчинг сайжруулахын тулд 1,3 сая паундын хөрөнгө оруулалтыг хийсэн. Тус сургуулийн суралцагчид Senate House Library болон University of London-ийн номын сангуудаар үйлчлүүлэх боломжтой.

Компьютерын төв болон хотхон даяар байрлах төрөл бүрийн программуудтай компьютерын лаборатор нь 24 цагийн турш оюутнуудад нээлттэй. Мөн хотхон даяар интернэтэд холбогдсон.

Тэнхим бүр мэргэжлийн тоног төхөөрөмжтэй. Жишээ нь сэтгэл судлалын тэнхим нь Их Британид цөөхөн байдаг magnetic resonance scanner-тай, Earth Science-ийн тэнхим нь 3D төхөөрөмж, IT лаборатортой.

Спорт төв нь олон төрлийн зорилгоор ашигладаг спорт заал, фитнесс, аэробикийн өрөөтэй. Мөн гадаа спортын талбайнуудтай.

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг