Churchill House School of English Language

2018 оны 8-р сарын 3    14 цаг 09 минут

Их Британий Англи хэлний шилдэг сургуулиудын нэг болох Churchill House School of English Language нь 40 гаруй жилийн турш гадаадын оюутан залуучуудад Англи хэл сурах, Англи улс болон Английн ёс заншилтай танилцахад тусалж ирсэн. Churchill House англи хэлний сургууль нь Ramsgate-д төв сургуультай бөгөөд жилийн турш Англи хэлний төрөл бүрийн сургалтыг санал болгодог. Мөн Их Британи даяар арван зуны хотхонтой (Abbots Bromley School, Aldenham School, Ampleforth College, Dean Close school, Edinburgh College, Frensham Heights School, HLC Harrogate College, Prior Park College, Royal Russell School, St. Lawrence College) бөгөөд хотхон бүр бага насны сурагчдад зориулан зуны зуслангийн сургалтыг зохион байгуулдаг. Тус сургуульд 40 гаруй орны оюутан залуучууд суралцдаг.

Churchill House англи хэлний сургууль нь Англи хэлний чанартай сургалт явуулдгаараа олон улсад нэр хүндтэй бөгөөд 2-оос 50 долоо хоногийн хугацаатай Ерөнхий болон Эрчимжүүлсэн сургалт, Их сургуулийн өмнөх сургалт, Cambridge First Certificate, Ахисан түвшний сургалт, TOEIC, TOEFL болон IELTS-ийн бэлтгэл, Ганцаарчилсан сургалт, Багш бэлтгэх сургалт, Англи хэлний гэрийн сургалт (мэргэжлийн болон ерөнхий) зэргийг санал болгодог.

Бүх хичээлийг мэргэжлийн, дадлага туршлагатай багш нар заадаг бөгөөд сургалтандаа хамгийн сүүлийн үеийн, шинэлэг заах арга зүйг ашигладаг. Тус сургулийн багш нар сурагч тус бүртэй тулж ажиллан, зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.

Сэтгэгдэл бичих

© 2025 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг