Канадын виз нь
- Түр оршин суух буюу цагаачлалын бус, -90 30 хоног
- Байнга оршин суух буюу цагаачлалын гэсэн 2 төрөл байдаг.
Канадад суралцах гэж буй оюутнууд түр буюу цагаачлалын виз мэдүүлнэ.
ТҮР БУЮУ ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ
Аялалын виз: Жуулчлахыг хүссэн иргэд буюу канадын компаниудтай худалдаа хийх зорилготой иргэд уг визийг хүснэ.
Оюутны виз: Дэлхийн орнуудаас ирж суралцах хүсэлтэй иргэд хүсэх ба оюутны сонгосон сургууль цагаачлалын албанд тухайн сургууль бүртгэлтэй байх, Цагаачлалын албанд бүртгэлтэй эсэх талаар сургуулийн танилцуулгад дурдсан байна. Хэрэв дурдаагүй бол сургуулийнхаа сургалтын албанаас асуух хэрэгтэй. Оюутны виз хүсэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Ажлын виз: Виз хүсэгч нь Канадын ажил олгогчоос ажлын зөвшөөрөл авсан байна. Ажлын виз хүсэгч нь Канадын хүний нөөцийн албанд хандах хэрэгтэй. Ажиллах зөвшөөрөл бүхий өргөдөл гаргагч нь ажлын виз хүсэх эрхтэй.
БАЙНГЫН БУЮУ ЦАГААЧЛАЛЫН ВИЗ
Хамаарагчийн виз: Энэ нь онооны систем дээр суурилсан чадварлаг мэргэжлийн иргэд хүснэ .Ажлын туршлага, мэргэжлийн зэрэг, Англи болон Франц хэлний мэдлэгийн түвшин зэргийг харгалзан үзнэ.
Хувирааа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн виз: Бизнес ангилалд багтана. Канадад бизнесээ эрхлэхийг хүссэн иргэд уг визийг хүснэ.
Гэр бүлийн виз: Хэрэв танд Канадад ойрын хамаатан нь байдаг бол уг визийг хүсэх эрхтэй.