Визний тухай ерөнхий мэдээлэл
Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран богино хугацааны цагаачлалын бус аль эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз авах ёстой. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орнуудын иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой. Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д зорчих бүх иргэд АНУ-д зорчихоосоо өмнө Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим (ESTA) Системээр орж зөвшөөрөл авах ёстой.
Виз нь АНУ-д нэвтрэх баталгаа болохгүй. Виз нь зөвхөн АНУ-ын Консул таныг АНУ-д тодорхой зорилгоор нэвтрэх эрх хүсэх боломжтой гэж үзсэнийг харуулж байгаа хэрэг юм.
Цагаачлалын виз
Цагаачлалын виз нь Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суух иргэдэд зориулагдсан болно. Цагаачлалын визний хүрээнд Америкийн Нэгдсэн Улс руу Хууль ёсны байнгын оршин суугчаар орох хүсэлт гаргаж болох бөгөөд АНУ-ын иргэншил авахад дөхөм болох алхам юм. Ихэнх цагаачлалын визний өргөдлийг АНУ-ын иргэн, эсвэл хууль ёсны байнгын оршин суугч гэр бүлийн гишүүн цагаачлагчийн өмнөөс Америкийн Нэгдсэн Улс дахь Иргэншил, Цагаачлалын Албанд (USCIS) эсвэл гадаад дахь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст хүсэлт гаргадаг. Мөн АНУ-ын ажил олгогч тодорхой байнгын ажлын байранд гадаадын харьяатыг авч ажилуулах сонирхолтой бол өмнөөс нь хүсэлт гаргаж болно.
Цагаачлалын бус виз
Цагаачлалын бус визийг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой хугацаанд тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, Америкийн Нэгдсэн Улсад зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа Консулд батлан харуулах ёстой.
F-1 виз
Энэ бол оюутны визний хамгийн түгээмэл ангилал юм. Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсад итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, Англи хэлний хөтөлбөрт суралцахыг хүсч байвал F-1 виз мэдүүлэх шаардлагатай. Мөн таны сургалтын хугацаа нэг долоо хоногт 18 цагаас илүү бол F-1 виз авах хэрэгтэй.
Бизнес/ Жуулчны виз
B-1/B-2 аяллын виз нь
Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл
эмчилгээний (B-2) зорилгоор аялах хүмүүст зориулагдсан.
B-1 виз нь ажил хэргийн түншүүдтэй уулзах, шинжлэх ухааны, боловсролын, мэргэжлийн эсвэл бизнес хурал/хэлэлцээрт оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах зорчигчдод зориулагдсан.
B-2 виз нь аялж жуулчлах, найз нөхөд, төрөл садандаа зочлох, эмчилгээ хийлгэх, хамтын ажиллагаа, олон нийтийн гэх зэрэг үйл ажиллагаанд оролцох хүмүүст олгогддог. Ихэнх тохиолдолд B-1 болон B-2 визийг нэгтгэж нэг виз болгон олгодог: B-1/B-2.
* АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний
хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
Консулаас тогтоосон ханш: |
2570.00 MNT = 1 USD |
||||
Хүчинтэй хугацаа: |
19/11/2018 |
||||
Консулаас тогтоосон ханш |
|||||
Хураамжийн хэмжээ (US$) |
Хураамжийн хэмжэ(MNT) |
Визний ангилал |
Тайлбар |
||
$160 |
411200.00 |
B |
Бизнес/Жуулчин |
||
$160 |
411200.00 |
C-1 |
Дамжин өнгөрөх |
||
$160 |
411200.00 |
D |
Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн |
||
$160 |
411200.00 |
F |
Оюутан (сургалтын) |
||
$160 |
411200.00 |
I |
Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан |
||
$160 |
411200.00 |
J |
Солилцооны зорчигч |
||
$160 |
411200.00 |
M |
Оюутан (техник мэргэжлийн) |
||
$160 |
411200.00 |
T |
Хүний наймааны гэмт хэргийн хохирогч |
||
$160 |
411200.00 |
TN/TD |
NAFTA мэргэжилтэн |
||
$160 |
411200.00 |
U |
Гэмт хэргийн хохирогч |
||
$190 |
488300.00 |
H |
Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч |
||
$190 |
488300.00 |
L |
Компани хооронд шилжигч |
||
$190 |
488300.00 |
O |
Гоц авьяастай хүмүүс |
||
$190 |
488300.00 |
P |
Тамирчид, соёл урлагийнхан |
||
$190 |
488300.00 |
Q |
Олон улсын соёлын солилцоо |
||
$190 |
488300.00 |
R |
Шашны ажилтан |
||
$265 |
681050.00 |
K |
АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр |
||
$205 |
526850.00 |
E |
Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд |
||
Визний ангилал болон мэдүүлгийн хураамжийн хэмжээ - хураамжаар ангилсан |
Визний ангилал |
Тайлбар |
Хураамж (US$) |
Хураамж (MNT) |
B |
Бизнес/Жуулчин |
$160 |
411200.00 |
C-1 |
Дамжин өнгөрөх |
$160 |
411200.00 |
D |
Усан онгоц/Нисэх онгоцны багийн гишүүн |
$160 |
411200.00 |
E |
Гэрээт худалдаачин/ Гэрээт хөрөнгө оруулагч, Австралийн тусгай мэргэжилтнүүд |
$205 |
526850.00 |
F |
Оюутан (сургалтын) |
$160 |
411200.00 |
H |
Түр хугацааны/Улирлын ажилчид болон ажил эрхлэлт, дадлагажигч |
$190 |
488300.00 |
I |
Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтан |
$160 |
411200.00 |
J |
Солилцооны зорчигч |
$160 |
411200.00 |
K |
АНУ-ын иргэний сүйт залуу/бүсгүй эсвэл эхнэр/ нөхөр |
$265 |
681050.00 |
L |
Компани хооронд шилжигч |
$190 |
488300.00 |
M |
Оюутан (техник мэргэжлийн) |
$160 |
411200.00 |
O |
Гоц авьяастай хүмүүс |
$190 |
488300.00 |
P |
Тамирчид, соёл урлагийнхан |
$190 |
488300.00 |
Q |
Олон улсын соёлын солилцоо |
$190 |
488300.00 |
R |
Шашны ажилтан |
$190 |
488300.00 |
T |
Хүний наймааны гэмт хэргийн хохирогч |
$160 |
411200.00 |
TN/TD |
NAFTA мэргэжилтэн |
$160 |
411200.00 |
U |
Гэмт хэргийн хохирогч |
$160 |
411200.00 |
Визний ангилал болон мэдүүлгийнхураамж - Визний ангиллаар ялгасан |
- SEVIS хураамж
Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) гэдэг нь интернэтэд суурилсан систем бөгөөд F, M болон J виз мэдүүлэгчдийг (мөн тэдний гэр бүлийн гишүүд) анх бичиг баримтаа хүлээж авахаас эхлэн (I-20 эсвэл DS-2019) сургуулиа төгсөх/орхих эсвэл хөтөлбөрөө дуусгах/орхих хүртэл хянадаг.
Хэрэв та өөрөө F, M эсвэл J виз мэдүүлж байгаа бол АНУ-ын сургуультайгаа холбогдож таны мэдээлэл SEVIS-т орсон эсэхийг нягтлаарай . Визний мэдүүлгийн хураамжнаас гадна та SEVIS хураамж тусад нь төлөх шаардлагатай. I-20 маягттай оюутнууд $200.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. DS-2019 маягттай солилцооны зорчигчид $180.00 ам.долларын SEVIS хураамж төлнө. Оюутны эсвэл солилцооны виз мэдүүлэхээс өмнө хураамжийг төлөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс уг хураамжийг хүлээж авдаггүй. SEVIS хураамжийг төлөх зааврыг эндээс үзнэ үү.
SEVIS хураамжаас чөлөөлөгдөх
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн хөтөлбөрт (G-1, G-2, G-3, эсвэл G-7 кодоор эхэлсэн хөтөлбөрүүд) оролцогчид SEVIS хураамж төлөх шаардлагагүй.
- Багцын L-1 төрлийн визний хураамж (Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамж)
Үндсэн виз мэдүүлэгч нь анх удаа багцын зөвшөөрлөөр L виз мэдүүлж буй тохиолдолд Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамж болох 500 ам. доллар төлөх ёстой. Энэхүү хураамжийг ярилцлаганд орохдоо Элчин Сайдын Яамны кассанд тушаана. Хэрвээ дараагын L-1 визний мэдүүлэг нь шинэ I-129S маягтанд (шинэ багцын зөвшөөрөл) тулгуурласан бол Залилангаас Сэргийлэх болон Илрүүлэх Хураамжийг дахин төлнө.
Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ
Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно.
Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд , Канад , Ирланд , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад Сурч , Аялж , Ажиллаж , Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.
Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй
Дэлхийгээр тойрон аялцгаая
Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Факс: 976-7011-6105
E-mail : info@eduhelp.mn
Вэб: www.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency
Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа.
https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/