- Та Англи улсад суралцах хүсэлтэй байгаа бол суралцах визний категори болох оноонд суурилсан систем Tier4/хүүхэд/ болон Tier4/ерөнхий/ -ээр виз мэдүүлэх юм.
Tier 4 (General/ерөнхий) оюутан. Нэгдсэн вант улсад ирж байгаа оюутан нь 16-с дээш насных байна.
Харин Tier 4 (Child/насанд хүрээгүй) оюутан нь 4-17 насны хооронд байна. 4-15 насны сурагчид нь зөвхөн төрөл садан нь сургалтын төлбөрийг төлж сургалтанд хамрагдаж болно. 16-17 насны суралцагчийн хувьд тэд National Qualification Framework-ийн 3-р түвшин болон түүнээс дээш түвшингийн сургалтанд хамрагдаж байгаа бол тэд өөрсдөө эсвэл төрөл садангаараа төлүүлэх боломжтой.
16-17 насны англи хэлний Common European Framework А2 түвшний сургалтанд суралцах гэж байгаа суралцагсад нь Tier 4 (General) Student зааврын дагуу виз мэдүүлнэ. 18 наснаас доош насны өөр бусад суралцагсад нь Нэгдсэн вант улсад хамт байх, цуг аялагч болон халамжлагч зэргийн дор виз мэдүүлнэ.
Tier 4 /General/ категорийн дор виз мэдүүлэхэд оноо цуглуулах шаардлагатай ба та албан ёсны лицензтэй спонсороос баталгаажсан Визний захиаг хүлээн авсанаар 30 оноог цуглуулна.Нэмэлт 10 оноог таны амьдралын баталгаажилтын шаардлагыг хангасанаар өгөгдөх юм. Entry Clearance Officers таны юу хүсч байгаа болон яиар зорилготой байгааг шинжиж,тавигдсан шалгуурууд болон нэмэлт баталгаажилтуудыг хангасан эсэхийг тогтоож оноог өгөх болно.
Бүх виз мэдүүлэгч нь спонсортой/уригчтай байх ёстой. Уригч тал нь виз мэдүүлэгчийг Нэгдсэн вант улсад боловсролоор хангах хүн/байгууллага байна. Тэд Tier 4-ийн шаардлагыг хангасан байх бөгөөд цагаачлалын бус хяналтанд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ. Бүх уригч нь А болон В үнэлгээтэйгээр бүртгэгдсэн. В үнэлгээ нь дамжих үнэлгээ бөгөөд энэ нь уригч тал НВ улсын хилийн агенттай хамтран ажилладаг гэсэн үг юм.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:
• Гарын үсгээр баталгаажиж гүйцэд бөглөгдсөн визний өргөдлийн маягт
• Таны пасспорт.Таны пасспорт виз мэдүүлсэнээс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой ба таны пасспортын хугацаа өргөдөл гаргаад Англид ирэх хүртэл хүчин төгөлдөр байх ёстой.
• Саяхны авахуулсан (45mm x 35mm) таны нүүр өнгөтөөр гарсан, зургийн шаардлагуудыг хангасан зураг 1 ширхэг
• Таны пасспорт дээр байгаа biodata-ийн фото хувилбар
• Визний төлбөр бэлэн доллараар
• Хэрвээ та points-based system-ийн дор виз мэдүүлж байгаа бол өөрийн бөглөсөн гарын үсгээр баталгаажсан тодорхой он сар өдөртэй хөрөнгийн үнэлгээний маягтыг хавсаргана.
• Таны өргөдөлтэй хамаарах нэмэлт материалууд бүр дээр фото хуулбар Англи орчуулгыг хамт хавсаргана.
• Таны санхүүгийн нотолгоо. /1 сард гарах амьдралын зардал-800 (£) /Үүнд таны ажлын тодорхойлолт, банкны дансны сүүлийн саруудын хуулга эсвэл хадгаламжийн дэвтэр /санхүүгийн тайлан, хадгаламж зээлийг хоршооны дэвтэр зэргийг тооцохгүй/ .
-Хэрэв урьж буй хүн чинь ивээн тэтгэж байгаа бол ивээн тэтгэгчийнхээ төлбөрийн чадвартайг нотолсон баримт /Жишээ нь. банкны дансны сүүлийн саруудын хуулга, хадгаламжийн дэвтэр гэх мэт/
-Хэрэв та өөрөө зардлаа төлж байгаа бол онгоцны тийз болон амьжиргааны зардлаа бүрэн төлөх чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн баримт.
• Визэнд мэдүүлэх үед тухайн хөтөлбөрийн төлбөрт оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг төлсөн тухай нотлох баримт гаргаж өгөх нь нэн чухал юм. Жишээ нь: сургалтын төлбөр, байр, даатгал, билет зэргийг төлсөн байх
Таны пасспорт хамгийн багадаа 2 тал нь хоосон 1 хоосон нүүртэй байх ёстой. Энд тан виз наагдах юм. Та өмнөх пасспортуудаа авчирч гадаад улс руу аялж байсан баталгаагаа харуулах ёстой,
Визний төлбөр:
6 сараас доош хугацаатай курс бол Student visitor виз-132 (£) /ажиллах эрхгүй/
6 сараас дээш хугацаатай курс бол Tier 4 виз- 492 (£) /ажиллах эрхтэй/