
Их Британийн соёлын өдрүүд Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр зохиогдож байна. Монгол Улсын хувьд 1963 онд барууны орнуудаас анх удаа Их Британи улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Энэ ч үүднээс хоёр улсын соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа юм.
Соёлын арга хэмжээнд Их Британийн боловсролын байгууллага, спорт, хуулийн фирм, орчуулга, нягтлан бодох, барилга, уул уурхай зэрэг салбарынхан оролцож байна. Ялангуяа оюутан сурагчдад зориулан боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн Их Британийн Элчин сайдын яамны ажилтнууд оюутны виз, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Их Британи нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын залуусыг засгийн газрынхаа тэтгэлгээр их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлсээр иржээ. Тиймээс Их Британийн их, дээд сургуулийг сонирхсон залуус ихээр ирсэн байв. Тус улсын зүгээс өнгөрсөн жилээс Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутныхаа тоог хоёр дахин нэмсэн гэх мэдээллийг өгсөн юм.
Мөн энэ үеэр Гиннесийн номыг монгол хэлнээ орчуулан тавьсан нь олны анхаарлыг татаж байв. “Гиннес-2016” номонд Монгол Улсаас ч дэлхийн дээд рекорд эвдсэн амжилтаараа багтсан юм. Жишээ нь “Хамгийн олон морь уралдуулсан”, “Хамгийн олон бөх барилдсан”, “Хамгийн удаан хугацаанд шүдэн дээрээ тогтсон” гэх мэтчилэн амжилтуудыг монголчууд эвдэж чаджээ.
Гиннесийн сайтад л гэхэд Монгол Улсын амжилттай холбоотой 20 гаруй мэдээлэл байдаг гэв. Харин энэ дундаас шилдгийн шилдэг гэсэн амжилтыг номондоо багтаажээ.
CG Academy
SPEED ESL - Ерөнхий Англи хэлний сургалт;
Cella англий хэлний сургалтын төв
V Academy англий хэлний сургалтын төв
CG Academy англий хэлний сургалтын төв
Lapu Lapu Cebu International college
GLC англи хэлний сургууль
Philinter Academy англи хэлний сургууль
Та Филиппин улсад Англи хэлээ сайжруулж IELTS-ийн оноотой болохыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.
ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛ!
Та гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна уу.
Оксфордын Их Сургууль
Шинэ Зеланд Улсад Сурцгаая
Та Сургалтын Виз Авахаар Зорьж Байна уу?
Австрали Улсад Сурцгаая
Англи Хэл Сурах Аргууд
Зөв сонголт, Гэрэлт ирээдүй
Австрали Улсад Сурцгаая