Эдийн засаг

2018 оны 8-р сарын 3    10 цаг 15 минут

 

Их Британи зах зээлийн эдийн засагтай, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд

5-р байрт, Европт Германы дараа 2-р байрт байгаа орон юм. Үйлчилгээний салбарт ДНБ-ийн 73% бүтээгддэг. Лондон хт бол дэлхийн санхүүгийн томоохон төв юм. Мөнгөний нэгж - фунт стерлинг.

Их Британид жилд 27 сая жуулчин зочилдог бөгөөд энэ тоогоороо дэлхийн аялал жуулчлалын 6-р орлоготой орон гэнэ.

Аж үйлдвэрийн хувьсгалын үед Их Британид нэхмэлийн үйлдвэрлэл, түүний дараа хөлөг онгоц үйлдвэрлэл, нүүрсний уурхай, төмөр боловсруулах салбар эхэлж хөгжсөн. 19-р зуунд Их Британийн худалдаачид, банк дэлхийд тэргүүлж байсан бол дэлхийн хоёрдугаар дайны дараанаас хүнд аж үйлдвэрийн жин буурч, өдгөө аж үйлдвэр ДНБ-ийн 17%-ийг эзэлж байна.

Автомашины үйлдвэрлэлд 800,000 хүн ажилладаг. 52 тэрбум фунт стерлингийн бараа үйлдвэрлэгдэж, 26 тэрбум нь экспортлогджээ.

Нисэх онгоц үйлдвэрлэнэ. Эндэхийн Аэробус загварын нисэх онгоцууд дэлхий даяар үйлчилж байна.

Эм үйлдвэрлэдэг.

2006 оны байдлаар ИБУИНВУ нь дэлхийд эрчим хүч үйлдвэрлэлээр 15-р байрт байсан. Газрын тос, шатдаг хийн BP, Shell, BG зэрэг томоохон компани ажилладаг. Цахилгааны 40 хувийг шатдаг хийнээс, 30 хувийг нүүрснээс, 19 хувийг цөмийн эрчим хүчээс, 4.2 хувийг ус, салхи, хогноос гаргаж авдаг.

Зам тээвэр

Авто замын сүлжээ өндөр хөгжсөн. 46904 км урт улсын чанартай зам, 3497 км хурдны зам, 344000 км цардмал замтай. 2009 оны байдлаар 34 сая автомашин хөдөлгөөнд оролцож байсан.

Их Британи аралд 16300 км төмөр зам, Умар Ирландад 304 км төмөр зам тавигдсан. Жилд давхардсан тоогоор 1.6 тэрбум хүн галт тэргээр зорчдог.

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг