Канад улсын Боловсролын тухай
Канад улс нь боловсролынхоо чансаагаар дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.
Канадын ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай. Франц хэлээр ярьдаг Квэбэк мужид ерөнхий боловсролын сургалт 11 жил бөгөөд дунд сургууль төгссөн хүүхдүүд үргэлжлүүлээд коллежид хоёр жил суралцсаны дараа нь их, дээд сургуульд элсэн орж суралцах эрхтэй болдог.
Канадыэ их, дээд сургуулиуд 4 жил амжилттай суралцсан бол бакалаврийн диплом олгодог. Магистрийн сургалт 2 жил , докторантурын сургалт 3-4 жил байдаг. Канадын их, дээд сургуулийн нэг семестрийн сургалтын төлбөр гадаадын иргэнд 13000 канад доллар, нэг сарын амьжиргааны дундаж зардал 2000 орчим канад доллар байдаг.
Канадын их, дээд сургуульд гадаадын оюутан суралцах асуудлаар www.educationau-incanada.ca цахим хуудаснаас илүү мэдээлэл авч болно.
Канадын Онториа мужийн Торонто хотын Йоркийн их сургууль, Кингстон хотын Хатан хааны их сургууль, Бритиш Колумб мужийн Технологийн дээд сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны их сургууль, Бритиш Колумб мужийн Их сургууль, Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн их сургууль, Алберта мужийн Их сургууль, Калгари хотын Их сургууль, Нова Скочия мужийн Сант Марийн их сургууль тай Монгол Улсын их, дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд эдгээр сургуульд монголд оюутан суралцах боломжтой.
Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтанд Канадын 9 их дээд сургууль, шилдэг 500 их дээд сургуульд Канадын 23 их дээд сургууль оржээ.