George Brown College/ Канад улс

2018 оны 7-р сарын 31    18 цаг 30 минут

George Brown College -н танилцуулга

Урлаг, технологийн George Brown College нь Онтариогийн, Торонтогийн төвд 3 кампустай, бүрэн магадлан итгэмжлэгдсэн, урлаг технологийн улсын коллеж юм. Онтариогийн бусад коллежийн нэгэн адил 1966 онд Онтариогийн засгийн газраас тус коллежийг байгуулан 1967 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

George Brown College нь урлаг-дизайн, бизнес, нийтийн үйлчилгээ, бага насны хүүхдийн боловсрол, инженерчлэлийн технологи, эрүүл мэндийн шинжлэх ухаан, зочилохуйн үйлчилгээ, хоолны урлагийн чиглэлийн хөтөлбөрүүдээс гадна дүрвэгсэд болон олон улсын оюутнуудад зориулсан үйлчилгээ, тусгай хөтөлбөрүүдийг хамарсан өргөн хүрээний олон хөтөлбөрийг санал болгодог. Коллеж нь 35 дипломын, 31 ахисан түвшний дипломын, 6 бакалаврын хөтөлбөрүүдэд оюутан сургадаг бөгөөд коллежийн 6 бакалврын зэргийн хөтөлбөрт:

 

  • Bachelor of Applied Arts – Early Childhood Leadership (fast track)
  • Bachelor of Applied Arts – Early Childhood Leadership
  • Early Childhood Education (Consecutive Diploma/Degree)
  • Bachelor of Science in Nursing
  • Bachelor of Commerce – Financial Services
  • Bachelor of Applied Business – Hospitality Operations
  • Bachelor of Technology – Construction Management зэрэг хөтөлбөрүүд багтдаг.

 

Мөн коллеж нь 27 гэрчилгээ олгох хөтөлбөр, 5 коллежийн өмнөх хөтөлбөр, 10 техник мэргэжлийн хөтөлбөр зэрэг нэмэлт сургалтуудыг санал болгодог.

Өнөөгийн байдлаар коллежид 25888 бүтэн цагийн оюутан суралцдагаас 3553 нь олон улсын оюутан байдаг бөгөөд 3729 хагас цагийн оюутантай. George Brown college-н алсын зайн сургалтанд 35 орны 15000 оюутан хамрагддаг ба коллежийн санал болгодог хамгийн нэр хүндтэй алсын зайн боловсролын хөтөлбөр Dr.Colin Simpson-н "Цахим техникийн алсын зайн боловсролын хөтөлбөр” шагналийг хүртсэн байдаг.

2012 онд George Brown college нь Торонтогийн шилдэг ажил олгогч байгууллагуудын нэгээр шалгарсны зэрэгцээ 2014 онд судалгааны чигэлээр улсдаа 3-т эрэмбэлэгдсэн

Кампус

 Casa Loma кампус

Коллежийн Casa Loma кампус нь Kendal Ave-д байрладаг дотроо 5 барилгаас бүрддэг.

St. James кампус нь 5 барилгатай. Энд санхүүгийн үйлчилгээ, урлаг, бизнесийн удирдлага болон зочилохуйн үйлчилгээ, хоолны урлагийн факультет байрладаг. Мөн уг кампуст тогоочийн сургууль байрладаг.

 Waterfront кампус

2012 оны 9-р сард George Brown Dockside Drive-т байгуулсан бөгөөд энд эрүүл мэндийн шинжлэх ухааны төв байрладаг.

  Веб сайт:https://www.georgebrown.ca/

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг