Southern Alberta Institute of Technology

2018 оны 7-р сарын 31    17 цаг 54 минут

Танилцуулга

Southern Alberta Institute of Technologyнь Канадын Албертад байдаг политехник коллеж юм. Тус коллеж нь технологи, худалдаа, бизнесийн чиглэлийн 100 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Southern Alberta Institute of Technologyнь Канадын политехник коллежуудын холбооны гишүүн, Албертагийн шилдэг 50 ажил олгогч байгууллагын нэг юм.

Коллеж нь 1916 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Calgary-н 3-дах түвшний боловсролын тус институт нь Канадын хамгийн анхны төрөөс санхүүжиллтэй техникийн коллежид тооцогддог.

Southern Alberta Institute of Technology-н боловсрол нь оюутнуудад практик туршлага, онолын мэдлэгийг олгодог бөгөөд оюутнуудын хувьд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдсэн анги танхимд суралцан кампус дотор явагдаж буй хичээлийн хөтөлбөр, ажлын туршлагад суурилсан сэдэвчилсэн судалгаанд оролцон салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц мэдлэг чадварыг олж авах боломжтой.

Институтын засгийн газар, үйлдвэрийн байгууллагууд, 3-дах шатны боловсролын байгууллагуудтай тогтоосон ойр хамтын ажиллагаа нь оюутнуудад орон нутаг, үндэстэн, дэлхийн зах зээлд амжилттай ажиллахад шаардагдах чадварт суралцан харилцаа холбоог бий болгоход тусалдаг.

Southern Alberta Institute of Technology нь 2 бакалаврын түвшний, 73 гэрчилгээ олгох хөтөлбөрийг санал болгохын сацуу бусад боловсролын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд олон сургалтуудыг явуулдаг.

Коллеж нь 8 салбар сургуулиараа дамжуулан чадварт төвлөрсөн боловсролыг түгээн дэлгэрүүлдэг.

Институтын салбар сургуулиуд

  • MacPhail инженерийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Барилгын сургууль
  • Эрүүл мэнд нийтийн аюулгүй байдлын сургууль
  • Аялал жуулчлал, зочилохуйн үйлчилгээний сургууль
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургууль
  • Үйлдвэрлэл, автоматжуулалтын сургууль
  • Тээврийн сургууль

Мөн институт нь оюутнуудыг дэмжихэд чиглэгдсэн "Ахисан түвшний оюутнуудад үйлчлэх төв”, "Сургалтын технологи, хөгжлийн төв” гэсэн 2 төвтэй. SAIT-н сэдэвчилсэн судалгаа, шинэчлэлийн үйлчилгээний хэлтэс нь аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтран сэдэвчилсэн судалгаанууд дээр ажилладаг.

Тэтгэлэг

SAIT нь жил бүр 4 сая гаруй долларын тэтгэлэг зарладаг бөгөөд уг тэтгэлэг сургалтын амжилт галгасан, нийгмийн идэвхи санаачлага сайтай мөн санхүүгийн туслалцаа шаардлагатай байгаа оютнуудад олгогддог.

Кампус

SAIT-н гол кампус нь 16-р Өргөн чөлөөнд байрлах ба бусад 3 салбар кампус нь Calgary-д байдаг:

  • Mayland Heights: Centre Avenue-д байрлах уг байгууламжид авто машин, кран, тээврийн хэрэгслийн угсралтын ангиудад суралцаж буй оюутнуудын сургалтанд тус болох бүхий л төрлийн техник хэрэгсэл, багаж байдаг.
  • Culinary Campus: Уг кампус нь Stephen Avenue-д байрладаг. Хоолны чиглэлээр суралцаж буй оюутнууд энд хичээллэдэг.
  • Art Smith Aero Centre: Уг төв нь Calgary-н олон улсын онгоцны буудалд байдаг бөгөөд энд институтын тээврийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Веб сайт: http://www.sait.ca/

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг