Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн их оюутнууд ирж суралцдаг гурван улс бол АНУ, Их Британи, Австрали юм. Сүүлийн арав гаруй жилийн турш чухам энэ гурван улс л гадаадаас суралцуулдаг оюутны тоогоороо дэлхийд эхний гурван байрыг эзэлж, хоорондоо ана мана өрсөлдсөөр ирсэн гэж хэлж болно.
Гэхдээ энэ өрсөлдөөнд Америкийн их дээд сургууль, коллежиуд нөгөө хоёрыгоо үнэмлэхүй хол хаясаар ирсэн түүхтэй. Тус улсад жил бүр нэг саяыг хол давсан гадаад оюутнууд суралцахаар ирдэг нь хамгийн өндөр үзүүлэлт аж.
Харин боловсролын тогтолцоогоороо европтоо төдийгүй дэлхийд дээгүүрт ордог британичуудын хувьд жил бүр 20 тэрбум паундыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаад оюутнуудаас салгаж авч дөнгөдөг гэнэ. Тэгвэл Австралийн хувьд тус улсын их дээд сургуулиуд ирэх 2018-2019 оны хичээлийн жилд гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тоог нэмэх замаар сүүлийн арван жилийн мөнхийн өрсөлдөгчид болсон америк болон англичуудтай эн тэнцүү өрсөлдөхөөр шийдсэн нь хамгийн түрүүнд Их Британийн сургуулиудын удирдлагуудад огтхон ч таалагдаагүй бололтой.
Учир нь тус улсын боловсролын салбарын шилдгүүд болох Оксфорд, Уэльс, Шотландын их сургуулийн удирдлагууд улсынхаа Боловсролын үндэсний зөвлөлд хандаж гадаад оюутнуудад тавьдаг өндөр шаардлагаа зөөллөж, тэдэнд виз олгоход тулгардаг зарим хүндрэл бэрхшээлийг шийдэж өгөх шаардлагатай байгаа талаар гомдоллосон нь мөнхийн өрсөлдөгч австраличууд гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө өргөтгөхөөр шийдсэнтэй шууд холбоотой юм. Эндээс ойрын ирээдүйд дэлхийн боловсролын тавцанд гадаад оюутнуудаар хийдэг бизнесээр Америк, Англи, Австрали гурав хоорондоо ширүүхэн өрсөлдсөн хэвээр байх дүр зураг харагдаж байна.
Австралийн их дээд сургуулиудад азиас, тэр дундаа Монголоос цөөнгүй тооны оюутнууд суралцдаг бөгөөд ирэх хичээлийн жилүүдэд тус улсад очиж суралцахаар төлөвлөж буй монгол залуусын хувьд гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрийнхөө тоог нэмэхээр шийдсэн нь сайхан мэдээ болж байна.
Өнөөдрийн байдлаар Австралийн их дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагдахын тулд гадаад оюутнуудад IELTS-ийн 5,5-6,5, харин TOEFL-ийн шинэ системээр 100 буюу түүнээс дээш оноо авсан байх шаардлагыг тавьж байгаа юм. Эх сурвалж: CNN, BBC
CG Academy
SPEED ESL - Ерөнхий Англи хэлний сургалт;
Cella англий хэлний сургалтын төв
V Academy англий хэлний сургалтын төв
CG Academy англий хэлний сургалтын төв
Lapu Lapu Cebu International college
GLC англи хэлний сургууль
Philinter Academy англи хэлний сургууль
Та Филиппин улсад Англи хэлээ сайжруулж IELTS-ийн оноотой болохыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.
ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛ!
2022 онд АНУ-д сурцгаая
Та гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна уу.
Оксфордын Их Сургууль
Шинэ Зеланд Улсад Сурцгаая
Та Сургалтын Виз Авахаар Зорьж Байна уу?
Австрали Улсад Сурцгаая
Англи Хэл Сурах Аргууд
Зөв сонголт, Гэрэлт ирээдүй