European University o Lefke

2018 оны 7-р сарын 23    11 цаг 26 минут

Lefke-Лефкэгийн Европын Их сургууль

Lefke-Лефкэгийн Европын Их сургууль нь Олон улсын боловсрол болон судалгаа шинжилгээний хойд кифрт байрлах хамгийн алдартай сургуулть бөгөөд 5 тивийн 11,000 гаруй оюутантай.EUL бол академийн тэргүүлэгч төдийгүй  оюутнуудад дэмжлэг үзүүлдгээрээ тэргүүлдэг Хойд Киприйн томоохон сургууль юм. EUL нь орчин үеийн кампуст инновацийн боловсролын орчин болон олонд танигдсан бүрэлдэхүүнт хөтөлбөртэй бөгөөд сүүлийн 30 жилийн турш өндөр боловсролыг олгож үлгэр жишээч, санаачлагатай, оюутанд суурилсан үйл ажиллагаа явуулдгаараа бахархдаг.

Тус сургуулийн оюутнууд аюулгүй, ногоон кампуст бүтэн жилийн турш гэртээ байгаа мэт тав тухтай амьдарч спорт болон төрөл бүрийн клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.

EUL-д өнгөрөөх цаг оюутан насны хамгийн сайхан цаг үе байх бөгөөд эрх чөлөөг мэдэрч, насан туршийн нөхөрлөлөө бүтээж, ирээдүйн карьерийнхаа төлөө хичээх боломжийг олгодог. Ирээдүйн карьерт зориулсан боловсрол:

EUL нь олон улсаас итгэмжлэгсэн, танигдсан багш, профессортой бөгөөд сүүлийн үеийн кампустай. EUL-д нэгдсэнээр олон улсад танигдсан чадвар, мэдлэг, амьдралын туршлагыг ирээдүйн карьертаа зориулж олж болно.

  • EUL нь амжилттай карьерийн баталгаа болгож шаардлагатай мэдлэг, туршлага, амьдралын ур чадваруудыг хүлээн зөвшөөрсөн боловсролын хамт олгодог.
  • EUL-ын удирдах дүрэм нь мэргэшсэн хамт олон, зориулалтын байгууллагуудаар дэмжсэн инновацын боловсролыг олгодог.
  • EUL нь дэлхийн өөрчлөлтийг дэмжиж ололт амжитанд тулгуурласан тэтгэлэгийг дэлхийн авьяас чадвартай оюутнуудад олгодог.
  • EUL нь нэмэлт хөтөлбөрийг болгоомжтойгоор оюутнуудад олон сонголттой сонирхолтой хөтөлбөрийг санал болгодог.
  • Лефке хотын төвд EUL нь байрладаг бөгөөд хэдхэн алхаад газар дундын тэнгисийн үзэсгэлэнтэй эргийг, уул нуруудын хамт үзэж болно.
  • EUL нь Их Британийн Брадфордтой /University of Bradford in the United Kingdom/хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд 3+1 эсвэл 2+2 хөтөлбөрөөр олон төрлийн чиглэлээр 2 сургуулийн дипломтой төгсөх боломжоор хангадаг.

Танилцуулга

Үргэлжлэх хугацаа: 5:40

Сэтгэгдэл бичих

© 2025 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг